Цар тахал эхэлсэнээс хойш, гэртээ сууж байгаа хүмүүсийн хувьд цахим тоглоом, цахим streaming цагийг өнгөрүүлэх нэг хэрэгсэл болж байгаа билээ. 2020 оны эхний улиралд 3.5 сая шинэ steamer-үүд гарч, 1-р сард 3.1 тэрбум цаг үзсэн бол 5-р сар гэхэд 5 тэрбум цаг үзсэн тоо гарчээ. Streamer-үүд зөвхөн ганц нэгээрээ биш, баг болж stream хийх үзэгдэл нэлээд түгээмэл болж байна. Жишээлбэл: Team CORSAIR 102 streamer, the Giants 57 streamer-тэй хамтран баг болон ажилладаг. Stream хийх нь маш их цаг ордог, нэг хийсэн зүйлээ дахин дахин давтдаг, хэдий олон streamer-үүд нэг баг болон ажиллахад тэдний үзүүлэлт нь тусдаа гардаггүй, мөн ирж байгаа месежийг уншихад хүндрэлтэй байдаг зэрэг асуудлыг шийдсэн нэгэн үйлчилгээг үзүүлж байгаа газар бол Streamcoi. Энэ байгууллагын tool-ийг ашигласнаар олон орны streamer-үүдтэй хамтрах, цаг хэмнэсэн олон функцтэй нэг талбар дээр бүх үзүүлэлт гардаг юм байна. Хэрвээ одоогоор энд Монгол streamer-үүд огт байхгүй гэнээ.
Мэдээллийг эндээс авна уу. Энэ тухай бичсэн мэдээллийг англи хэл дээр уншина уу.
2020.09.09.