Пүрэв, 10 сар 28, 2021
top banner

Spectator Bug-ийн эргэн тойронд.

ESIC, HLTV болон бусад эх сурвалжуудаас авсан мэдээллээр тухай бүрд нэмэлт оруулах болно.

2020.09.11. DBLTAP-ээс баттай эх сурвалжаас авсан мэдээгээр наад зах нь дахиад 15 дасгалжуулагч энэ хэрэгт холбогдсон нь тогтоогдлоо.

2020.09.11. Финляндын Ence багийн дасгалжуулагч байсан Slaava “Twista” Rasanen 2017 онд энэ программыг ашигласан гэдгээ хүлээн зөвшөөрчээ. 33 настай дасгалжуулагчид ямар шийтгэл оноогдох нь тодорхойгүй байгаа ч хэргийг 2-3 долоо хоногт хиймэл оюу ухаан шалгаж дуусна.

2020.09.09. Valve мэдэгдэлдээ “энэ программыг ашигласан дасгалжуулагчийн баг, тухайлбал Hard Legion, MIBR багуудын RMR оноог хүчингүй болгох”-оо дурдсан.

2020.09.09. Singularity багийн дасгалжуулагч Peter “casle” Serensen 2019 оны 12 сард WESG 2019 Хойд Америкийн бүсийн тоглолтод North багийн эсрэг тоглож байхдаа ашигласан гэдгээ хүлээн зөвшөөрчээ.

2020.09.04. ESIC (Цахим Спортын Шударга Өрсөлдөөний Хороо) гаргасан мэдэгдэлдээ 3 зүйлийг дурдсан. Үүнд:

1. Мөрдөн шалгах ажлыг албан ёсоор эхлүүлж, анх энэ алдааг илрүүлсэн Михайл Словенский, Стив Дудэнхофэр нартай хамтран ажиллана.

2. Нийтдээ 2016 оноос хойшхи  25 мянга гаруй бичлэгийг хиймэл оюу ухаан ашиглан шалгана.

3. Хэрвээ энэ программыг ашигласан бол “9-р сарын 23-ныг хүртэл өөрийгөө илчлэх хугацаа”-г олгож байгаагаа тус тус мэдэгдлээ.

2020.08.31. Spectator Bug-ийг дасгалжуулагч нар ашигласан тухай анхны мэдэгдэл гарсан.

2020.09.11.

Ю. Ариунзаяатhttps://esportsnews.mn/
Цахим спорт бол энэ зууны спорт.

Шинэ мэдээ

spot_img

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Энд сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу

spot_img