Ням, 10 сар 24, 2021
top banner

Цахим спортын эргэн тойронд

(2019.02.24-03.03)

  1. Ace content-оос Монгол улсын цахим спортын Үндэсний лиг тэмцээнийг 100 сая төгрөгний шагналын сантай хийхээр зарласан нь тамирчид, тоглогчдын анхаарлыг маш их татаж байна.
  2. IEM Sydney 2019 тэмцээний “East Asia Closed Qualifier”-т манай улсын “Storm Rider” , “MVP.PK”, “Gosu”, “SZ Absolute” багууд урилгаар оролцоно.
  3. “Katowice Major 2019” тэмцээний шөвгийн дөрөвт Дани улсын “Astralis”, Швед улсын “Nip”, Бразил улсын “MIBR”, Финланд улсын “ENCE” багууд үлдэж, аваргын төлөө “Astralis”, “ENCE” багууд өрсөлдөнө.
  4. Одоо зохиогдож буй “IEM Katowice Major 2019” 4 сарын 30-аас 5 сарын 5-нд зохиогдох “IEM Sydney” 3 сарын 28-аас 6 сарын 2-нд зохиогдох “DreamHack Masters Dallas 2019” тэмцээнүүд билээ.
  5. 7 сарын 2-оос 7 сарын 7-нд зохиогдох “ESL One Cologne 2019” тэмцээнүүд нь ESL болон DreamHack-аас зохион байгуулж буй CS:GO төрлийн INTEL GRAND SLAM гэж нэрлэгдэж, дараалсан 10 тэмцээний 4-т нь түрүүлсэн баг нь 1.000.000$-ын шагнал хүртдэг. Анхны шагналыг өнгөрсөн оны сүүлээр Astralis баг хүртэж алтан гулдмайн эзэд болсон билээ.
  6. Энэтхэг улсын Мумбай хотноо 4 сарын 5-7-ны хооронд зохион байгуулагдахаар 200.000$-ын шагналын сантай CS:GO, DOTA2 төрлийн COBX Masters тэмцээний Зүүн Өмнөд Азийн нээлттэй шалгаруулалтад D13, 2990, LAN E-Sport Network зэрэг Монголын 17 баг оролцсон байна.
  7. Энэ оны 2-р сарын 25-нд Хятад улсын Ляньжоу хотод нэг жилийн хугацаатайгаар bootcamp бэлтгэлд гарсан D13 Esports баг COBX Masters тэмцээний Зүүн Өмнөд Азийн нээлттэй шалгаруулалтад csgo1z багийг хожиж, Филлипинн улсын Metro-gg багт хожигдож, Silver Slam тэмцээнд Тайланд улсын lucid Dream багт хожигджээ. Харин багийн бүрэлдэхүүнд бага зэргийн өөрчлөлт орж rate, hang4u, tamiraarita, shinobi, world нар тоглож байна.
  8. “Guns of Boom” хэмээх мобайл тоглоом өдгөө 50 сая гаруй тоглогчидтой бөгөөд 2018 онд Катовис, Лос Анжелос хотод тэмцээнүүдээ зохиож байсан бол энэ жил 50 мянган шагналын сантай “Gods of Boom” тэмцээний аварга багаар Noble esports баг BO7 форматаар тоглож аваргалжээ. Уг тэмцээн Katowice Major 2019 тэмцээн болсон тайз болох Spodek arena-д болжээ.
  9. Компьютерийн “Acer” брэнд Intel Extreme Masters (IEM)-ийн 2021 он болтол үндсэн 4 арга хэмжээний тайзны компьютер, шинжээч, коментаторуудад зориулсан лаптоп, мөн эдгээр тэмцээний үеэр бүтээгдэхүүний үзэсгэлэн гаргах зэргээр хамтран ажиллах болжээ.
  10. Спортын хувцасны “Nike”, “Sketchers”, “Adidas” брэндүүд цахим спорт руу орсон бол “Champion” брэнд “OpTic” gaming багтай 2019 оны туршид нэлээд хэдэн төрлийн хувцасны загвараар хамтран ажиллах болжээ. Champoin брэнд энэ оны 1р сард “Renegades”, “NBA 2К” турнаментийн 21 багтай хамтран ажиллахаар болжээ.

Мэдээг түүвэрлэн бэлдсэн Ю.Ариунзаяат

АНУ. Калифорни муж. Оакланд хот.

2019.03.03

<strong>Цахим спортын эргэн тойронд</strong> 47bbb17fc3a166a41a0c1ab3d7ccba41?s=111&d=mm&r=g
Ю. Ариунзаяатhttps://esportsnews.mn/
Цахим спорт бол энэ зууны спорт.

Шинэ мэдээ

spot_img

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Энд сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу

spot_img