Пүрэв, 10 сар 28, 2021
top banner

Shroud VALORANT-ийг түүний тоглож байсан хамгийн гоё тоглоом байна гэв.

Цахим спортын хамгийн алдартай стриймэрүүдийн нэг Michael “shroud” Grzesiek өнөөдөрхөн туршилтаар гарсан Riot Games -ийн VALORANT тоглоомыг өөрийнх тоглож үзсэн хамгийн шилдэг тоглоомуудын нэг хэлжээ. 

Саяхан Twitch -ийг орхин Microsoft компанийн Mixer платформтой хамтран ажиллах болсон тэрээр анх Counter-Strike-ийн мэргэжлийн тоглогчоор цахим спортын гараагаа эхэлсэн ба “гар хүрсэн” First Person Shooter(FPS) төрлийн тоглоом бүртээ гарамгай тоглолтоо үзүүлдэг билээ. Тиймдээ ч “Aimbot” хочит түүний өгсөн үнэлгээнд үзэгчид ихээхэн итгэл хүлээлгэдэг. 

Тэгвэл өнөөдөр VALORANT тоглоомыг Beta туршилтаар тоглож үзсэнийхээ дараа өөрийн стрийм дээрээ уг тоглоомыг магтаад амжжээ. 

Shroud: ” Ойрд тоглох тоглоом олдохгүй хэцүү байсан чинь бүүр тэнэг болгочихлоо. Яагаад гэхлээр VALORANT тоглосны дараа бүүр өөр тоглоом тогломооргүй санагдаад байна. Бусад нь зүгээр хог шиг л санагдаж байна.”  

Түүний хэлж байгаачлан Riot компанитай хийсэн гэрээний дагуу тоглоомын талаар задруулах боломжгүй байгаа бөгөөд харин өөрийн сэтгэгдлээ миний тоглож байсан хамгийн, хамгийн, хамгийн шилдэг тоглоомуудын нэг гэсэн байна. 

Эсрэгээрээ томоохон тоглоом нээлтээ хийх болгонд иймэрхүү сэтгэгдлүүд ажиглагддаг нь худлаа биш. Хамгийн ойрын жишээ гэхэд Apex Legends тоглоом гараад удаагүй байхдаа маш олон хүний анхаарлыг татаж бүгд л хамгийн шилдэг тоглоом гэцгээж байсан хэдий ч ганц хоёр сарын дараа тоглохоо больж эхэлсэн билээ. 

Тэгвэл Shroud-ийг ингэж хэлсний 4 сарын 7-нд анхны хувилбарыг тоглохоор хүлээж байсан олон хүмүүсийн хүлээлтийг улам нэмэгдүүлсэн нь гарцаагүй биз. Сонирхуулахад, VALORANT тоглоомын анхны олон нийтийн beta туршилтад 4 сарын 7-нд Хойд Америк, Европын бүсийн тоглогчид оролцох боломжтой болж байгаа юм байна. 

Эх нийтлэл англи хэл дээрээс унших: VPesports

2020.04.04

  1.  
Ю. Ариунзаяатhttps://esportsnews.mn/
Цахим спорт бол энэ зууны спорт.

Шинэ мэдээ

spot_img

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Энд сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу

spot_img