Пүрэв, 10 сар 28, 2021
top banner

Reality Rift баг тарлаа…

Цар тахал баг тамирчдад сөргөөр нөлөөлж байгааг бид бүгд мэдэх билээ. RR баг тарах болсон нь бидний хувьд ч бас таагүй мэдээ билээ. Гэхдээ багийг энэ хүнд үед өдгөө хүртэл авч явсан бүх хүмүүст баярлалаа. 

Монгол улсын мэргэжлийн тамирчин “HUSTLA”  Нармандах тоглож байсан Reality Rift багийн тарах болсон шалтгааныг багийн гүйцэтгэх захирал тайлбарлаж байна. 

Сайн байцгаана уу? RR багийн хөгжөөн дэмжигчид, Dota-ийн тоглогчид, комминитид  яагаад RR Dota2 багийг тараах шийдвэр гаргаснаа тайлбарлахаар гүйцэтгэх захирал Илья Власов миний бие энэ постыг хүргэж байна.  Бид дараа жил эргэн ирэхээр төлөвлөж байна, гэхдээ энэ жил цар тахал гарна гэсэн ямар ч төлөвлөгөө байгаагүй. Тэгэхээр төлөвлөгөө  болгон биелдэггүйг та ч бас мэдэж байгаа биз дээ. Хэдийгээр урт түүх ч товчхондоо бол:

RR Dota2-ийн баг татан буугдлаа, 2021 онд эргэж магадгүй. Nutz, Kyxy нар 9-р сарын 1-ээс эхлэн чөлөөт агент болж, Hustla, Alacrity хоёрын хувьд гэрээ хүчинтэй хэвээрээ. Бидний хувьд тэдэнтэй цаашид хэрхэх талаар ярилцах нь нээлттэй үлдлээ.

Энэ шийдвэрийг гаргахад хүргэсэн олон шалтгаан бий.

1. Аялал, нислэгийн хязгаарлалт нь багийн удирдлага, бэлтгэлийн үйл явцад хүндрэл учруулсан.

2. Valve-аас цахим спортын менежментийн хувьд хөгжүүлэлтэнд маш бага анхаарч байна,

3. Цар тахлаас болж  Reality Rift-ийн үйл ажиллагаанд (Сингапур дахь цахим спортын төв) санхүүгийн хүндрэл үүссэн.

Анх баг байгуулах зорилго нь юу байсан бэ гэдгээс эхлэн  дэлгэрэнгүй тайлбарлая. Бид 2019 оны 5-р сараас эхлэн SEA бүсэд 6 сарын дотор шилдэгүүдийн тоонд орох (энэ төлөвлөгөө биелсэн), 12 сарын дотор дэлхийн хэмжээнд зөвшөөрөгдөх багийг бүрдүүлэх (үүндээ хүрч чадаагүй) зорилготойгоор бүүр анхнаас нь эхэлсэн.

Бид нэг санаа, зорилготой хүмүүсийг нэгтгэн,  удаан хугацаанд маш шаргуу бэлтгэл хийж, тэмцээний үр дүнд сэтгэл ханамжгүй байсан ч багийн бүрэлдэхүүнийг өөрчлөлгүйгээр хамгийн сайн дэмжлэг үзүүлж, зардал багатай байх зорилго тавьж ажиллаа.

Одоо эргээд харахад энэ бол сайн төлөвлөгөө байж, одоо ч хамгийн шилдэг арга зам гэдэгт итгэж, цаашид баримтлах хамгийн үр дүнтэй, ул суурьтай зарчим болох нь тодорхой. Бид алдаж, алдаагаа засч, сайжруулах арга замыг хайж  маш их туршлага хуримтлуулсан “аялал” байлаа. Бидний хяналтаас гадуур, гадаад хүчин зүйлүүд ч ийм шийдвэр гаргахад хүргэлээ. Мэдээж зөвхөн нэг шалтгаан өнөөдрийн энэ байдалд хүргээгүй.

Дараах шалтгаанууд байна.

1. Ковидоос болж аялал зогссон. RR-н төв оффис нь Сингапурт, багийн бэлтгэлийн байр нь Малайзад, дасгалжуулагч тамирчид дэлхийн өнцөг булан бүрээс байдаг нь маш хүндээр туслаа.

a. Тамирчид гэртээ харьж чадалгүй жишээ нь 4 тамирчин л 6 сар гаруйн өмнө хамгийн сүүлд гэртээ харьсан. Hustla Nutz-д хайртай шиг багийнхан бие биедээ хайртай ч бэлтгэлийн байрандаа нэлээд удаан хугацаагаар гацсан нь сэтгэл санааны бага зэргийн тавгүй байдалд орууллаа.

b. Удирдлага нь багтайгаа хамт байж чадахгүйгээс бүх зүйл хэвийн ажиллаж байгааг шалгах боломжгүй байна.

c. Хамгийн сонирхолтой, сэтгэл хөдөлгөж байдаг LAN тэмцээнүүд цуцлагдсан.

d. Аялал, нислэгийн хориг цуцлагдахаас нааш тоглогчдын визний асуудал маш хүнд болж ирсэн.

2. Valve-ийн зүгээс цахим спортын хувьд авч хэрэгжүүлж байгаа менежментийн чанар. Хоёрхон үгээр тайлбарлавал огт хүчин чармайлт гаргахгүй байна.  Энэ нь тэдний л хэрэг гэж бодмоор байвч, тэдний гаргаж байгаа хүчин чармайлт, тэмцээний чанар, тоо зэргээс бидний-манай багийн асуудал шийдэгдэнэ. Dota бол үнэхээр гайхалтай тоглоом, бидний Dota-д өгсөн хайр (магадгүй зарим нь үзэн яддаг байх)  энэ бүх зүйлийг нурж унахаас аварна гэдэг нь маш ойлгомжтой.  

a. One Esports, ESL, WePlay, BTS- та нарын зохиож байгаа тэмцээнүүд чанарын өндөр түвшинд хүрч, улам сайжирч байгааг бид харж байна. Та нарт маш их баярлалаа. Гэхдээ хамгийн гол хөдөлгөгч хүч нь албан ёсны тэмцээн-улирал юмаа.  Албан ёсны тэмцээн байхгүй бол тэнд жинхэнэ өрсөлдөөн, сэдэлгүй болж, “мэргэжлийн тоглогчид бүх төрлийн тэмцээнд оролцож хожих ёстой” гэдэг ч  худлаа болно.

b. Шинэчлэл хийсний  дараа ч албан ёсны улирлын мөнгө санхүүгийн асуудал бас л ээдрээтэй байна. Миний өнцгөөс харахад нийт шагналын сангийн 90% -ийг 16 багт өгөх нь буруу. Ялангуяа амархан шиг 12-т орох, эсвэл эцсийн дүндээ 20-р  байрт орох хоёрт асар их ялгаа байнаа. Энэ салбарын тааруу ажиллагаа  нь цаашид багийг авч явахад муугаар нөлөөлж байна. Ялангуяа нөөц бололцоо муутай шинэээр гарч ирж байгаа тоглогчдын хувьд сөрөг нөлөө үзүүлж байна.  

3. Төсвийн дарамт. Бид багийн санхүүгийн тал дээр бодитойгоор хандан, эхний жилдээ цэвэр зардал гаргаж, 2 дахь жилээсээ санхүүгийн эх үүсвэртэй болно гэж бодож байв. Reality Rift Arena-г ашиглан багаа санхүүжүүлэх төлөвлөгөөтэй байсан. Байдал хэвийн байсан бол амжилттай ажиллаж, багаа санхүүжүүлж, анхны удаан хугацааны ивээн тэтгэгчтэй гэрээгээ үзэглэж,  контент хийж эхлэн байлаа. Гэвч харамсалтай нь вирус RR Arena-ийн бизнест нөлөөлөн  4 сарын турш хаалгаа барьж, одоогоор ердөө хүчин чадлынхаа 25%-ийг нь ашиглаж байна.  Энэ бүхнийг харгалзан яг одоо ашиг олохгүй зүйлд хамгийн бага төсвийг зарцуулахаар шийдлээ.

Энэ бол бидний хийсэн  “алдаа, оноотой” гайхалтай аялал байлаа. 

Ковид гараагүй бол багаараа зорилгодоо хүрэх байсан нь лавтай.

Хамт байсан бүх хүмүүст баярлалаа.

Хичээл зүтгэл, хүсэл тэмүүлэл, урам зоригт тань баярлалаа!

Бид дараа жил хамгийн дуртай тоглоомдоо эргэн ирэхийн тулд чадах бүхнээ хийх болно.

Хэрэв та Сингапурт ирвэл Reality Rift Arena-д хүрэлцэн ирээрэй,  саяхан нээлтээ хийсэн Сингапурт байрладаг Reality Rift Valorant багийг минь дэмжээрэй.

Good game, well played!

2020.09.01.

  • Түлхүүр үгс:
  • Dota2
Ю. Ариунзаяатhttps://esportsnews.mn/
Цахим спорт бол энэ зууны спорт.

Шинэ мэдээ

spot_img

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Энд сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу

spot_img