Ням, 10 сар 24, 2021
top banner

Цахим спортын эргэн тойронд

(2019.02.18-02.24)

  • Тоглоом хөгжүүлэгч Epic games өөрийн гаргасан Fortnite тоглоомд зориулан  2018-2019 онд 100 сая USD зарцуулахаар төсөвлөсөн билээ. Энэ хүрээнд 8 долоо хоног үргэлжилсэн 8 сая USD шагналын сантай Summer Skirmish; 6 долоо хоног үргэлжилсэн 10 сая USD шагналын сантай Fall Skirmish; 1сая USD шагналын сантай Winter Royale; өнгөрсөн долоо хоногт 500 мянган USD шагналын сантай Secret Skirmish тэмцээнүүдийг зохион байгуулаад байна. Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнээ 2019 оны 7-р сарын 26-28-ны өдрүүдэд АНУ-ын Нью Иорк хотод хийхээр зарлалаа. Дэлхийн аваргын тэмцээний шагналын сан нь 30 сая USD бөгөөд solo, duo төрлөөр явагдаж, solo аварга нь 3 сая USD шагнал авахаас гадна тэмцээний оролцогчид тус бүр 50 мянган USD шагнал авах юм байна.
  • Twitch платформ дээр шинээр гарсан Apex Legends тоглоом хамгийн олон цагаар стрийм хийж, олон үзэгчдийг дагуулаад байгаа билээ. Харин өнгөрсөн долоо хоногт топ 5 стриймэрүүдийн нэрс тодорлоо. Үүнд: Michael “Shroud” Grzesiek 134 цагийн стрийм хийсэн бол, өнгөрсөн онд хамгийн олон цагийн стрийм хийсэн Tyler “Ninja” Blevins  удаалж, хиймэл үс, өтгөн сахлаараа алдаршсан Herschel “Dr DisRespect” Beahm, 2017 онд топ стриймэрээр тодорч байсан Jaryd “Summit1g” Lazer, сүүлийн үед үзэгчдийнх нь тоо тогтмол өсч байгаа Tim “TimTheTatman” нар шалгарлаа.
  • Тоглоом хөгжүүлэгч Riot Games Өмнөд Америкийн Liga de Videojuegos Profesional  (LVP)-тэй хамтран Латин АмериkийнҮндэсний лигийн тэмцээнийг Аргентин, Чили, Колумб, Мексик хооронд зохион байгуулахаар болсон төдийгүй, пиццаны томоохон сүлжээний нэг болох Domino’s-той хамтын ажиллагаагаа өргөжүүллээ. LOL, CS:GO, Clash Royal тэмцээний үеэр багуудын логог байрлуулах, үзэгчдэд хямдралтай үнээр үйлчлэх юм байна. 
  • Такси, хоол түгээлтийн үйлчилгээ үзүүлдэг Uber eats Шинэ Зиландын цахим спортын Lets Play Live (LPL)  сувагTwitch дээр стрийм хийх үед хамтран ажиллахаар боллоо. 
  • 2017 онд байгуулагдсан LOL, FiFA, Fortnite зэргээр тоглодог “BIG” (Berlin International Gaming) нь Red Bull-ийг өөрийн спонсороор зарлалаа. Red Bull нь Team Vitality, 100 thieves, OG багуудыг дэмждэг билээ. Ийнхүү хүнс, ундааны төрлийн бизнессүүд цахим спортын салбарт улам өргөнөөр орж эхэлээ.
  • 2019 оны 1-р сарын 4-нд нээлтээ хийсэн Dota Autochess 2-р сарын 16-ны байдлаар 300 мянган тоглогчидтой болж, 4.13 сая захиалагджээ. 5хан хүний бүрэлдхүүнтэй Drodo компаний хөгжүүлсэн энэ тоглоом зохиогчийн эрхийн асуудалтай байгаа ч аль хэдийн өөрийн гэсэн тоглогчидтой болсон байна.
  • Программ хангамжийн Razer Хятадын SNG-тэй хамтрахаар боллоо. Өөрийн  бүтээгдэхүүнээ тэдний мэргэжлийн тамирчдад өгч алдаа мадаг байгаа эсэхийг шалгуулах юм байна.
  • Хятадын Douyu хэмээх стрийм платформ 62 мянган USD шагналын сантай, 32 баг урилгаар оролцох  PUBG-ийн тэмцээнийг энэ 2-р сарын 26-аас 3-р сарын 10-ны өдрүүдэд зохион байгуулж, түрүүлсэн багууд нь 4-р сарын 16-21-ний хооронд Англи улсын нийслэл Лондонд болох Faciet Global Summit дээр “Mainland China”-г төлөөлөн оролцох болно. 
  • Хятад улсын Imba TV, Украйн улсын Starladder нар 1сая шагналын сантай CS:GO Major-ыг Берлиний  Mercedes Benz Arena-д зохиохоор зарлалаа. 
  • Филлипин улсын цахилгаан холбооны PLTD inc,  Smart Communication нар Dota2, Mobile legends:Ban Ban; Tekken 7 зэргээг тоглох Omega багийг байгууллаа. 2019 оны 12 сард Филлипин улсад болох Зүүн Өмнөд Азийн тоглолтод Dota2, Mobile legends:Ban Ban; Tekken7, Star craft II, Arena of Valor зэрэг тоглоомууд медальт тэмцээний статустай орно.
  • Манай улсын CS:GO төрлийн D13 баг Хятад улсын Лянжоу хотод нэг жилийн bootcamp бэлтгэл хийхээр явах болжээ.
  • CS:GO төрлийн Азийн мэргэжлийн лигийн Хятадын нээлттэй шалгаруулалтад манай улсын D13, 2990, Storm Rider багуудад тоголж, Storm Rider Хятадын бүсийн хаалттай шалгаруулалтад оролцохоор шалгарчээ. 
  • Цахим спортын мэдээ, мэдээллүүд хуудас стриймер #DVK_gaming Д.Даваадалайтай цахим спортын зөв хандлагын талаар ярилцлага хийлээ. 

Мэдээг бэлтгэсэн Ю.Ариунзаяат

2019.02.24.

АНУ. Калифорни муж. Оакланд хот

Цахим спортын эргэн тойронд 47bbb17fc3a166a41a0c1ab3d7ccba41?s=111&d=mm&r=g
Ю. Ариунзаяатhttps://esportsnews.mn/
Цахим спорт бол энэ зууны спорт.

Шинэ мэдээ

spot_img

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Энд сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу

spot_img