Ням, 10 сар 24, 2021
top banner

ESN- weekly wrapping

E-ESPORTS

Esport буюу Цахим спортын салбарт том байр суурийг эзэлдэг хөлбөмбөгийн төрөл PES саяхан нэрээ eFootball болгож, тоглоомоо үнэгүй болж байгааг зарлалаа.

Дэлхийн хамгийн алдартай Netflix стрийминг үйлчилгээ видео тоглоом, цахим спортын төрлөөр хэд хэдэн баримтат кино, цуврал комикс төрлийн бүтээлүүдийг  хийсэн. Харин DOTA2: Dragon’s Blood-ийн гол дүр Davion-ийн дүр Battle Pass дээр орж ирлээ.

Солонгосын нэгэн сургуульд испортын хичээл орж эхэлсэн нь гадаадын зарим их сургуульд esport-ийн курсууд хичээллүүлж байгаагийн нэг жишээ билээ.  Харин тус хичээлд зориулан испортын ном гарсаныг нэгэн сурагч Reddit дээр тавьсанаар олны анхааралд өртжээ.

Dreamers&Nightmares нэрийн дор Valve-аас 1 сая долларын шагналтай уралдаан зарлалаа. Энэ бол CS:GO-ийн skin дизайн хийх уралдаан бөгөөд энэ 10-р сар хүртэл нээлттэй явагдахаар болжээ.

Цахим спортын уралдаан тэмцээнийг зохион байгуулагч ESL gaming хүүхэд залуучуудын дунд нэрд гарсан Monopoly хөлөгт тоглоомын цахим хувилбарыг гаргахаар боллоо. Тоглоомын дүрэм нь яг адилхан, тэр ч бүү хэл шийтгэлүүд нь ч адилхан гэнээ.

Fortnite тоглоомын ганцаарчилсан төрлөөр 2009 онд дэлхийн аварга болсон Kyle “Bugha” Giersdorf өөрийн нэрийн skin гаргах болсоноо зарлалаа. Энэхүү skin-ий үнэ нь ойролцоогоор 2000 V-Bucks болно.

S-SPONSORSHIPS, PARTNERSHIPS…

Хятад улсын интернет кафений томоохон сүлжээ Wanyoo  Шанхай хотод 30 цахим спортын зочид буудал барихаар болжээ. Энэхүү зочид буудлын бүхий л хэрэгсэл компьютер, график кардыг Nvidia нийлүүлэх юм байна.

P-PLAYERS, TEAMS…

PUBG MOBILE WORLD INVITATIONAL 2021 тэмцээнд Zeus esports баг 4-р байр эзэлж шагналын мөнгө 155,000-$ (434сая төгрөг) Олон улсын эрүүл мэндийн байгууллага UNICEF-д хандивлах эрхтэй боллоо.

Турк улсад бэлтгэл хийж байгаа Positive Gaming Mongolia баг хоёр долоо хоногийн туршид үргэлжилсэн Испанийн аварга шалгаруулах тэмцээнд оролцлоо. Ганц ч хожигдолгүй явсаар шөвгийн дөрөвт NoFear багийг 3:2 харьцаагаар буулган авсан ч тус баг доод хэсгээс ялалт байгуулж аваргын төлөө дахин тоглолоо. 120 ms пингийн зөрүүтэй тоглолтод манай улсын баг хамаг чадлаараа хичээсэн ч ялагдаж 2-р байрт орлоо.

O-ORGANIZATIONS, REGULATIONS…

Англи улсын Celebrity Esports байгууллага үйл ажиллагаагаа зогсоож байгаагаа мэдэгдлээ. Хэдийгээр тэмцээн зохион байгуулах шинэлэг арга технологийг нэвтрүүлнэ гэж байсан энэ байгууллага “нэлээд тооны алдартнуудыг нэгтгэсэн боловч цар тахлаас болж ивээн тэтгэгчид олдохгүй, зарим хөрөнгө оруулагч нар нь нэр татсанаас болж ийм байдалд хүрлээ” гэж мэдэгдлээ.

The International тэмцээнийг зохион байгуулахаар болсон Румын улсад өчигдөр Esports Summit Bucharest 2021 гэх хурал зөвлөгөөн, хэлэлцүүлэг өрнөжээ.

Энэхүү хэлэлцүүлэгт Румын улсын DOTA2, CSGO-н баг тамирчид, Streamer-үүд гэх мэтчилэн олон олон хүмүүс ирсэн ба тэдэнд нэгэн таатай мэдээ дуулгасан нь цахим спортыг мэргэжлийн спорт мөн гэж хүлээн зөвшөөрч буйгаа засгийн газар нь мэдэгджээ.

R-RATINGS, NUMBERS…

The esports observer мэдээллийн сайт NewZooе-тэй хамтран 2021 оны 2-р улирлын цахим спортын эко системийн үзүүлэлтийг харууллаа. PC тоглоомын индексийн үзүүлэлтээр League of Legends 71.40; CS:GO 70.74; Dota 2 төрөл 43.93 авч эхний гуравт жагсаж байна.

T-TOURNAMENTS, LEAGUES…

MESA Pro Series Finals тэмцээний тоглолтууд үргэлжилж, одоогийн байдлаар Renewal баг гранд финалын эрх авлаа.

Respawn Entertainment өөрийн хөгжүүлсэн Apex Legends тоглоомын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Global Series (ALGS)-ийг энэ оны 9-р сараас эхлэн зохиохоор боллоо. Тэмцээний шагналын сан нь 5 сая доллар болтол өсчээ.

 MESA Pro Series Finals тэмцээн наадмын завсарлагаа өнгөрөөсний эцэст 4-р тойргийн тоглолтуудаа эхлүүлэхэд бэлэн болоод байна. Тэмцээн 6 багийн хооронд явагдаж байгаа тул энэ 7 хоногт шийдвэрлэх хоёр тойргийн тоглолтууд явагдаад тэмцээний хэсгийн шат өндөрлөх юм. Хэсгийг тэргүүлсэн баг тэмцээний аваргын төлөөх тоглолтын эрхийг авах бол 2-4-р байранд шалгарсан багууд Play-in шатны тоглолтыг хийх ажээ.

The International тэмцээн хойшилж, хэд хэдэн байгууллагууд тэмцээн зохиох хуваариудаа танилцууллаа.

OGA DOTA Season 5 – Хятад бүсийн тэмцээн 08/07-08/16 хооронд 8 багийн хооронд болно.  

Энэхүү тэмцээн нь

1.Aster.Aries

2.PSG.LGD

3.Elephant

4.Vici Gaming

5.RNG

6.invictus Gaming

7.Team Aster

8.Sparking Arrow гэсэн багууд.

 Харин ESL-н зүгээс Fall 2021 гэсэн тэмцээнийг зохиох ба одоогоор дэлгэрэнгүй мэдээлэл буюу ямар бүсэд, ямар багууд оролцох зэрэг нь тодорхой болоогүй ч 08/21-08/29 хооронд $400,000 шагналын сантайгаар 12 багийг оролцуулна гээд байгаа юм.

Beyond The Summit SEA болон Америк бүсэд зохиогдоно.

BTS:SEA 07/27-08/15 хооронд зохиогдох ба шагналын сан нь $50,000

BTS:Americas 08/04-08/22 хооронд мөн адил $50,000 шагналын сантайгаар хүрэх болно гэсэн мэдээллүүдийг гаргажээ.

Англи улсын Гатнам хотод болсон CS:GO төрлийн анхны (цар тахлаас хойшхи) тэмцээн “Lion League”-ийг тойрсон хэл ам үргэлжилсээр л байна. Шагналын сан бага нь чухал биш, тэмцээний зохион байгуулалт маш муу, тоглох компьютерүүд нь аль эртнийх, зохион байгуулагчдын харилцааны соёл муу гэх зэргээр зөндөө гомдол иржээ.

S-STREAMING, BROADCASTING…

Цахим спортын уралдаан тэмцээнийг зохион байгуулагч ESL gaming АНУ, Канад улсуудад олон нийтийн телевизийн сувгаар цахим спортын тэмцээнүүдийг нэвтрүүлэх гэрээг G4 сувагтай хийлээ. Гэрээний дагуу 2022 оны IEM Katowice тэмцээнийг Comcast NBC Universal нэрийн доор нэвтрүүлнэ.

ESN- weekly wrapping 47bbb17fc3a166a41a0c1ab3d7ccba41?s=111&d=mm&r=g
Ю. Ариунзаяатhttps://esportsnews.mn/
Цахим спорт бол энэ зууны спорт.

Шинэ мэдээ

spot_img

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Энд сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу

spot_img