ЦАХИМ СПОРТЫН 7 ХОНОГИЙН ТОЙМ

0
80

E-ESPORTS, VIDEO GAME…

Өмнөд Солонгосын тоглоом хөгжүүлэгч Wonder People байгууллага FPS, batlle royal төрлийн тоглоом Super People-ийг энэ оны сүүлээр гаргах болсоноо зарлалаа. Тоглоомын туршилтын beta хувилбар 8.11-23-ны хооронд зөвхөн Өмнөд Солонгос улсад явагдана.

S-SPONSORSHIPS, PARTNERSHIPS…

Хятадын Tencent компани Microsoft-ийн Xbox дээр Age of Empires тоглоомын мобайл хувилбарыг гаргах болсоноо зарлалаа.

ЦАХИМ СПОРТЫН 7 ХОНОГИЙН ТОЙМ E19FACFF 79DC 4CEF 890F 8E26EDCF0114

Цахим Спортын Шударга Өрсөлдөөний Хороо  (ESIC) хээл хахууль, хууран мэхлэх асуудлын эсрэг хамтран ажиллахаар Esports Technologies байгууллагатай хамтран ажиллахаар боллоо.

P-PLAYERS, TEAMS…

Монгол улсын (CS: GO) цахим спортын мэргэжлийн баг D13 esports Турк улсын Истанбул хотод нэг жилийн хугацаатай bootcamp хийхээр боллоо. Энэ Монголын CS: GO төрлийн тамирчдын хувьд анхны Европын улсуудад бэлтгэлд гарч байгаа жишээ билээ.

Шведийн Ninjas in Pyjamas баг Хятад улсын ESV5 байгууллагатай хамтран “NIP Group” нэрийн доор LOL төрлийн Хятад улсыг төлөөлөн тоглоно.

O-ORGANIZATIONS, REGULATIONS…

Цахим спорт, видео тоглоомынхны дунд алдартай Twitch талбар контент бүтээгчид нь мөрийтэй тоглоомын сайтуудтай хамтарч болох ч өөрийн суваг дээр сурталчлахыг хориглох тухай шийдвэр гаргажээ.

R-RATINGS, NUMBERS…

Allied Esports байгууллага Twitch талбар дээр 24/7 хугацаагаар нэвтрүүлэг явуулж эхэлсэнээс хойш нийт үзэгчийн тоо 13.4 саяд хүрчээ. Өнгөрсөн жил Valorant-ийн тэмцээний үеэр нийт 37 мянган дагагчтай болжээ.

2021 онд нийт тоглоомын зах зээлийн 45%-ийг мобайл төрлийн тоглоомууд эзэлж байна. NewZoo-ийн мэдээлснээр 2022 онд мобайл төрлийн тоглоомын нийт орлого нь 2.5 тэрбум долларт хүрнэ гэжээ.

T-TOURNAMENTS, LEAGUES…

Tokyo – 2020 олимпын хүрээнд Intel Open нэрийн дор Rocket League, Street Fighter V испортын төрлүүдээр медалийн бус тэмцээнүүд зохион байгуулагдсан билээ. Тэгвэл удахгүй явагдах Tokyo-2020 паралимпын хүрээнд Xbox испортын медалийн бус испортын тэмцээнүүдийг зохион байгуулахаар болжээ.

SSTREAMING, BROADCASTING…

ESL gaming өөрийн талбар дээр зохиогддог уралдаан тэмцээнийг нэвтрүүлэх гэрээг цахим спортын PLAYzone байгууллагатай хийлээ. Ингэснээр ESL CS: GO Pro Tour тэмцээнийг Чех, Словак улсад тухайн орнуудын төрөлх хэл дээр нэвтрүүлнэ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Энд сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу