Пүрэв, 10 сар 28, 2021
top banner

Esports stadium 888 сая долларын хөрөнгө оруулалт авлаа.

Шанхай дахь цахим спортын цэнгэлдэхийг 2024 онд дуусгана.

2020 онд цахим спортын хамгийн том арга хэмжээ болох League of Legends-ийн дэлхийн аваргыг Шанхай хотод амжилттай зохиосон билээ. Үүний дараа Хятад улсын томоохон корпораци, пүүсүүд Шанхай хотод баригдаж буй шинэ eSports цэнгэлдэх хүрээлэнд хөрөнгө оруулалт хийж эхэллээ. Уламжлалт “шав тавих” ёслолын ажиллагаагаа хийсэн Шанхай хотод олон улсын шинэ соёл, цахим спортын бүтээлч төв нэртэй шинэ цогцолборын төв хэсэг нь eSports цэнгэлдэх хүрээлэн байх боловч зочид буудал, тоглоомын газар, худалдаа, үйлчилгээ багтаасан нэмэлт байгууламжуудыг хавсаргана.

2020 онд дэлхий даяар ойролцоогоор үнэтэй зах зээл болжээ. Хятадын видео тоглоом тоглогчдын 70 орчим хувь нь цахим спортоор тоглох дуртай, дэлхий зах зээлд  $1.1 тэрбумын үнэлгээтэй байдаг гэсэн статистикийн тоо гарчээ. Цогцолборын хамгийн том хөрөнгө оруулагч нь SuperGen корпораци юм.

Нийт 500,000 хавтгай дөрвөлжин метр талбайд тоглоомын талбай, цэнгэлдэх хүрээлэнгээс гадна eSports тоглоомын төв, багийн байр, мөн цогцолбор байгуулах зочид буудал байх болно. Энэ бүх төсөлд 5.8 тэрбум хятад юань (ойролцоогоор 898 сая ам. Доллар) зарцуулах тооцоо гарсан байна.Цогцолборыг 2024 онд дуусгах төлөвлөгөөтэй байна.

ЭХ СУРВАЛЖ:HEXUS.NET
Ю. Ариунзаяатhttps://esportsnews.mn/
Цахим спорт бол энэ зууны спорт.

Шинэ мэдээ

spot_img

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Энд сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу

spot_img