Лхагва, 5 сар 25, 2022
Бусад

    Esport-ийн дадлагын хөтөлбөр зарлагдлаа

    Монголын Электрон Спортын Холбоо буюу MESA-аас цахим спортын ирээдүйн боловсон хүчин, мэргэжилтнүүдийг бэлтгэх зорилготойгоор шинээр хэрэгжүүлж буй хөтөлбөр болох “MESA Internship Program 2021” хөтөлбөрийн 2 дугаар элсэлтийг 7 хоногийн хугацаатайгаар зарлалаа. MESA-ийн хувьд 2021 оны хоёрдугаар хагаст 12 төрлийн олон улсын тэмцээний эрхтэй тэмцээнийг зарлаад байгаа тул чадварлаг залуусын хувь нэмэр, ур чадвар хэрэг болж байгаа нь ойлгомжтой.

    Хөтөлбөрт хамрагдсан залуус цахим спортын гэр бүлд нэгдэж мэргэжлийн болон хувийн ур чадваруудаа хөгжүүлэх боломжтойгоос гадна Монголын Электрон Спортын Холбооноос зохион байгуулдаг арга хэмжээнүүдэд оролцон, MESA community-гийн нэг хэсэг болох боломж бүрдэж байгаа юм. Урьд өмнө нь esport-ийн салбарт дадлагын хөтөлбөр зарлагдаж багаагүй тул оюутан залуусын та бүхэнд маш сонирхолтой туршлага, CV дээр тань нэмэгдэх маш хүчтэй статус байна гэдэгт эргэлзэхгүй байна.

    Хөтөлбөрийн танилцуулга
    Цахим өргөдөл өгөх

    Шинэ мэдээ

    Холбоотой мэдээ

    СЭТГЭГДЭЛ БИЧИХ

    Энд сэтгэгдэл оруулна уу!
    Энд нэрээ оруулна уу