Цахим спортын Шударга Өрсөлдөөны Хороо (ESIC) Холбооны Мөрдөх Товчоотой (FBI) хамтран ажиллахаар боллоо.
Esports Integrity Commission (ESIC) -ийн Комиссар Ян Смит контент бүтээгч “slash32”-тэй хийсэн ярилцлагадаа 2020 оны 9-р сараас хойш үргэлжилж байгаа CS:GO-ийн тамирчидтай холбоотой match-fixing хэргийг мөрдөх ажилтд Холбооны Мөрдөх Товчоо (FBI)-той хамтрах болсоноо хэлжээ. Уг ярилцлагадаа “мөрдөн байцаалт нь өөрсдөдөө бооцоо тавьдаг тоглогчдыг; тэмцээний үр дүнд зохион байгуулалттайгаар нөлөөлж, гадны “бооцооны синдикатууд” -аас авлига авсан байж болох бүлэг тоглогчдын хэргийг шалгах юм” гэжээ. Холбооны мөрдөх товчооны дэргэд саяхан спортын бооцооны мөрдөн байцаах албатай болж, зөвхөн уламжлалт спорт төдийгүй, цахим спортод хамаарах асуудлыг ч хөндөх юм байна.
Цахим спорт, тэр дундаа CS:GO төрлийн энэхүү match-fixing асуудал нэлээд эртнээс улбаатай, жижиг асуудал мэт боловч олон тоглогчдыг хамарч мэдэхээр байна.
Жич: ESIC “Spectator Bug” хэмээн нэрлэгдсэн CS:GO-ийн тамирчдын хэргийг шалгасан дүнгээ 2020 оны 9-р сарын 28-нд танилцуулсан билээ. ESIC 25 мянган демо бичлэг үзэхээр төлөвлөсөн боловч хиймэл оюу ухааны тусламжтайгаар 99650 бичлэгийг үзэж, 0.1% нь Spectator Bug-ийг ашигласан болох нь нотлогдлоо. Нийтдээ 37 холбогдох хүмүүсийн тоглолтын шалгаж, зохих шийтгэлийг оноосон. Үүнд ESIC байгууллагын гишүүд болох ESL, DreamHack, Blast, WePlay байгууллагууд хамтран ажилласан билээ.