Пүрэв, 10 сар 28, 2021
top banner

Esports Insider: 4-р сард хийгдсэн Esport-ийн онцлох хөрөнгө оруулалт, хамтын ажиллагаа

Esport-ийн мэдээллийн хамгийн том медиагуудын нэг Esports Insider өмнөх сарын esport-ийн топ хөрөнгө оруулалтуудыг танилцууллаа. Сар болгон танилцуулдаг энэхүү хураангуй нийтлэлийг та бүхэнд бид хүргэж байна.

BMW Esports “Heroes of Rivalry” манга гаргаж, OG Esports-той хамтран ажиллахаар болов

Германы автомашин үйлдвэрлэгч, дэлхийн хамгийн том брэндүүдийн нэг BMW Esports “Heroes of Rivalry” манга гаргаж United In Rivalry-ийнхаа хамтын ажиллагааны хүрээнд хийхээр болов. Уг United In Rivalry-д Cloud9, Fnatic, FunPlusPhoenix, G2 Esports, T1 зэрэг багууд багтаж байсан ба үүн дээр OG Esports нэмэгдлээ.

Esports Insider: 4-р сард хийгдсэн Esport-ийн онцлох хөрөнгө оруулалт, хамтын ажиллагаа managga
Тус манга нь Esport-ийн агуулгатай байх аж.

100 Thieves баг Cash App-тай хамтран Cash Card гаргахаар болов

Хойм Америкийн Esports-ийн байгууллага болох 100 Thieves Cass App-тай хамтын ажиллагаа эхлүүлж буйгааа зарлалаа. Уг хүрээнд тэд 100 Thieves Cash Card-ийг гаргаж байгаа бөгөөд 5$ үнэтэй борлуулагдахаар болжээ. Тус үнийн дүнгийн 1$ бүр нь esport-ийн төлөө зориулагдах юм байна.

Esports Insider: 4-р сард хийгдсэн Esport-ийн онцлох хөрөнгө оруулалт, хамтын ажиллагаа 100 card

Rocket League тоглоом Lamborghini-тэй хамтрахаар болов

Хамтын ажиллагааны хүрээнд Lamborghini Huracan машиныг Rocket League тоглоомон дээр оруулж ирж байна. Мөн шинээр зарлагдаж байгаа Battle of the Bulls дээр хамтран ажиллахаар болжээ. Battle of the Bulls нь топ зэрэглэлийн Rocket League тоглогчид хоорондоо 1v1 өрсөлддөг тоглолт бүр нь $5000-ийн бооцоотой явагддаг, хожигдсон хүн нь ч бас $1000 авдаг сонирхолтой форматтай тоглолт юм.

Esports Insider: 4-р сард хийгдсэн Esport-ийн онцлох хөрөнгө оруулалт, хамтын ажиллагаа

20 жил үргэлжилсэн ESL x Intel хамтын ажиллагаа дахин 3 жилээр сунгагдав

Intel компани ESL-тэй хийсэн гэрээгээ 3 жилээр дахин сунгаж байгаагаа зарлалаа. 20 жилийн туршид хамтран ажиллаж байгаа уг хоёр байгууллага уг хугацаанд бүх үндсэн бүтээгдэхүүн дээрээ хамтран ажиллаж бие биенийгээ алдаршуулсаар ирсэн юм. Уг гурван жилийн хугацаанд 100 гаруй сая долларыг хөрөнгө оруулалт болгон esport-д оруулах юм байна.

Мөн Intel Extreme Masters буюу бидний сайн мэдэхээр IEM-ийн тэмцээнүүд 2025 оныг дуустал үргэлжлэн явагдахаар болжээ.

Esports Insider: 4-р сард хийгдсэн Esport-ийн онцлох хөрөнгө оруулалт, хамтын ажиллагаа 100 card 1

Elisa Esports, Relog Media, Funspark, GRID зэрэг байгууллагууд хамтран Esport-ийн цувхар тэмцээн хийхээр болов

Финландын esport тэмцээн зохион байгуулагч компани болох Elisa Esports нь Relog Media, Funspark зэрэг бусад тэмцээн зохион байгуулагчидтайгаа хамтран, мөн esport-ийн дата платформ болох GRID-тэй хамтран CS:GO-ийн цуврал тэмцээнийг хийхээр боллоо.

Нарийн зарлалууд гараагүй байгаа ч тус тусын байгууллагын онцлог, нэрийг оруулсан цуврал тэмцээн хийгдэх бөгөөд хоорондоо холбоотой уг тэмцээнүүд нь 2021-2022 оны хооронд явагдахаар болоод байна.

Esports Insider: 4-р сард хийгдсэн Esport-ийн онцлох хөрөнгө оруулалт, хамтын ажиллагаа

Esport-ийн тамирчдад зориулсан энерги нөхөх, самбаачлах хурд сайжруулах Esport-ийн буурцаг дэмжлэгүүд авлаа

Brain HP-ийн нэрийн бүтээгдэхүүн болох Nature’s Bounty өнгөрсөн сард хэд хэдэн хамтын ажиллагааг эхлүүллээ. Тус бүтээгдэхүүний хувьд esport-ийн тамирчдад энергийн ундаа, кофе зэрэгтэй бараг ижилхэн нөлөөллийг үзүүлдэг буюу энерги нөхөх, эрч хүч оруулах, самбаачлах хурд зэргийг сайжруулдаг. Ялгаатай нь ямар ч каффейны агууламж байхгүй гэдгээрээ онцлог аж. Brain HP-ийн хувьд CLG, FaZe, Florida Mutineers багуудтай уг бүтээгдэхүүнээрээ хамтран ажиллахаар болсон байна.

Манчэстэр Ситигийн ивээн тэтгэгч Etihad Airways Nigma-ийн ерөнхий спонсор боллоо

Дэлхийн хамгийн баян хөлбөмбөгийн багуудын нэг болох Манчэстэр Ситиг 2009 оноос хойш тасралтгүй ивээн тэтгэж буй Etihad Airways компани DOTA2-ийн Team Nigma багийг ивээн тэтгэхээр боллоо.

Esports Insider: 4-р сард хийгдсэн Esport-ийн онцлох хөрөнгө оруулалт, хамтын ажиллагаа nigma

Evil Geniuses криптовалютын Coinbase-тай хамтран ажиллахаар болов

Хойд Америкийн испортын байгууллага Evil Geniuses өнгөрсөн сард криптовалютын компани Coinbase-тэй хамтран ажиллах болсоноо зарлалааа.

Хамтын ажиллагааны хүрээнд Coinbase-ийн хувьд багийн жерсины үндсэн спонсор болж байгаа ба CS:GO, DOTA 2, FGC төрлийн бүрэлдэхүүнд хамаатай ажээ.

Esports Insider: 4-р сард хийгдсэн Esport-ийн онцлох хөрөнгө оруулалт, хамтын ажиллагаа 100 card 2

Mercedes-Benz брэнд Польшийн Варшав хотын Esport-ийн аренаг өөрсдийн болгов

Mercedes-Benz-ийн Польш дахь салбар нь Варшав хотын esport-ийн аренаг “ESpot powered by Mercedes-Benz” болгон өөрчилөхөөр болсон байна. Тэдний хувьд тус улсын Illuminar Gaming багтай хамтран ажиллаж байгаа ба уг хамтын ажиллагааны хүрээнд ийм шийдвэрт хүрсэн байна.

Esports Insider: 4-р сард хийгдсэн Esport-ийн онцлох хөрөнгө оруулалт, хамтын ажиллагаа 1 BrainHP Team Partners 696x392 1

Шинэ мэдээ

spot_img

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Энд сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу

spot_img