5 сарын 20-нд Бээжин хотын удирдлагаас Бээжингийн 2021 оны Esport-ийн төлөвлөгөөг танилцууллаа. Уг төлөвлөгөөний хүрээнд “Esports Beijin 2021” цуврал эвентийг зохион байгуулах талаар зарласан ба Honor of Kings тоглоом гол төрөл нь байх болно гэдгийг мэдэгдэв. Honor of Kings-ийн тэмцээн нь дэлхийн аварга нэрийн дор явагдах бөгөөд шагналын сан нь 7.7 сая доллар байх аж.
Тэмцээний тов нь 8 сарын 28 гэж төлөвлөгдсөн бөгөөд Бээжингийн үндэсний олимпийн цэнгэлдэхэд явагдах юм байна. Зохион байгуулагч Tencent, VSPN, KCC-ийн зүгээс тэмцээнийг 6300 орчим хүн үзнэ хэмээн төлөвлөж байгаа ажээ.
Энэ оны 1 сард Honor of Kings-ийг хөгжүүлэгч TiMi Studios-ийн хувьд 154 сая долларын хөрөнгө оруулалтыг esport-д оруулна гэдгээ мэдэгдсэн юм. Энэ жилийн хувьд 7.7 сая долларын шагналын сантай хийж байгаа нь өмнөх жилийн шагналын сангаас 56% өссөн үзүүлэлт юм. Өмнөх жил 4.9 сая долларын шагналын сантайгаар дэлхийн аварга нь зохион байгуулагдаж байлаа.
Мөн үүнээс гадна Бээжингийн цуврал тэмцээний хүрээнд CS:GO-ий IEM Beijing тэмцээн, Perfect World League RMR тэмцээн, мөн DOTA2 Perfect World тэмцээн, Funspark, Tencent’t Call of Duty тэмцээн зэрэг олон улсын хэмжээний том том тэмцээнүүд төлөвлөгдөөд байгаа аж.