Мягмар, 10 сар 19, 2021
top banner

Цахим спорт ба ажлын байр

  • 2012 онд 76 сая 
  • 2014 онд 114 сая 
  • 2015 онд 115 сая
  • 2016 онд 160 сая
  • 2017 онд 192 сая хүн цахим спортыг үзжээ.

Энэ тоо нь 2020 онд 330 сая болно гэсэн таамаглал байгаа юм байна. (Тоо баримтыг www.statista.com-оос авлаа)

Цахим спорт нь хил хязгаар, хэлний барьераас үл шалтгаалан асар хурдтайгаар бүхэл бүтэн шинэ эрин, спортын шинэ соёл хөгжиж, бидний төсөөлөөгүй их ажлын байр байдаг юм байна.

СПОРТ ENTERTAINMENT гэдэг талаасаа спортын нэвтрүүлэг, нэвтрүүлгийн хөтлөгч, тэмцээний зохион байгуулагч, аналитик, ложистик гэх мэт;

СПОРТ БАГ, ТАМИРЧИД гэдэг талаасаа багийн дасгалжуулагч, менежер, хуульч, стратеги тактикч, сэтгэл зүйч, нутришионист, дасгалжуулагч буюу эрүүл мэндийн ажилтан, гэх мэт;

ЦАХИМ  “тоглоом” гэдэг талаасаа 

  • Тоглоом хөгжүүлэгч
  • Тоглоомын зохиол бичигч 
  • Тоглоомын дизайнер 
  • Тоглоомын хөгжим зохиогч
  • Тоглоомын программ инженер 
  • Тоглоом шалгагч
  • Тоглоомын орчуулагч суурьшуулагч
  • Тоглоомын аналитик гээд зөндөө байдаг юм байна.

Эдгээр ажлын байрыг хангахын тулд АНУ, Европ, Хятад улсын сургуулиудад аль хэдийн мэргэжлийн ангиуд нээж, нэлээд хэд хэдэн сургуулиуд тэтгэлэг хүртэл зарласан байна.

Манай улсын хувьд мэргэжлийн тамирчид бэлтгэхээс гадна мэргэжилтэй боловсон хүчнээ бэлдэх цаг бас болчхож.

Бид цахим спортын тухай зөв ойлголт, зөв хандлагыг бий болгож, зөв удирдлага, зөв зохион  байгуулалттай болсноор Монголын цахим спорт, түүний баг тамирчдын эко системийг бүрдүүлмээр байна шүү дээ.

Цахим спорт ба ажлын байр 47bbb17fc3a166a41a0c1ab3d7ccba41?s=111&d=mm&r=g
Ю. Ариунзаяатhttps://esportsnews.mn/
Цахим спорт бол энэ зууны спорт.

Шинэ мэдээ

spot_img

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Энд сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу

spot_img