Лхагва, 10 сар 5, 2022
Бусад

    Esport-ийн өрөөтэй зочид буудал Rove Hotel

    Арабын Нэгдсэн Эмират улсын Дубай хотод байрлах Rove зочид буудал нэгэн шинэ гэнэтийн бэлгийг esport болон gamer бүлгийн хүмүүст барьлаа. Тус зочид буудлын зүгээс Gamer’s Cave нэртэй esport-ийн өрөөг олон нийтэд зарласан байна. Gamer’s Cave өрөө нь тамирчид болон gamer-үүд зочилж өндөр хүчин чадал бүхий компьютер дээр хүссэн тоглоомоо тоглох боломжтой өрөө юм.

    Rove Hotel уг төслийг Арабын орнуудад үйл ажиллагаагаа явуулдаг esport-ийн байгууллага болох Playtonia-тай хамтран нэвтрүүлж байгаа ажээ. Өрөөний хувьд маш өндөр хүчин чадалтай gaming хэрэгслүүдээр тоноглогдсон бөгөөд стрийм хийхэд бүрэн зохицсон гэдгээрээ онцлог юм.

    Ихэнх хэрэгслүүд Razer-ийн gears-ээр тоноглогдсон байна. АНЭ улсын хувьд esport-д том байр суурь эзлэхээр идэвхтэй үйл ажиллагааг явуулж байгаа ба олон хөрөнгө оруулалтыг хийж байгаа. Үүний жишээ нь Gamers Without Borders хэмээх 1.5 сая долларын шагналтай тэмцээн, Nigma багийг Дубайд байрлуулж ивээн тэтгэж байгаа зэрэг нь орно.

    Өрөөний компьютерийн үзүүлэлт:

    Intel Core i7 11700k
    Nvidia RTX3070
    Asus Z590P Prime
    2 screens AOC 27” CQ27G2

    Razer Huntsman V2 Analog gaming keyboard
    Razer Viper 8KHz gaming mouse
    Razer BlackShark V2 headset
    Razer Seiren Mini streaming microphone
    Razer Kiyo Pro camera and more

    • Түлхүүр үгс:
    • Hotel

    Шинэ мэдээ

    Холбоотой мэдээ

    СЭТГЭГДЭЛ БИЧИХ

    Энд сэтгэгдэл оруулна уу!
    Энд нэрээ оруулна уу