Пүрэв, 10 сар 28, 2021
top banner

Esport-ийн салбарт ажиллах нь: Түгээмэл 5 буруу ойлголт

Испорт бол 21-р зуунд дэлгэрсэн хамгийн том трендүүдийн нэг. Залуу үе, өндөр шагналын сан, мөнгө, үсрэнгүй хөгжил, энтертайнмэнт, ирээдүй зэрэг үгс энэхүү спортыг тодорхойлж түүний хэрээр хүмүүсийн ойлголт ч ямар нэгэн том зүйл болох нь гэдэг рүү чиглэж эхэлсэн.

Гэхдээ испорт нь хүн бүрийн бодож буй шиг тийм ч амар салбар биш юм. Түгээмэл ойлголтоор зүгээр л зугаа цэнгэл, тоглоом, мөнгө нь хаанаас ч юм ундарч байдаг юм шигээр төсөөлж магадгүй. Тэгвэл One Esports-ийн медиагийн зүгээс испортын талбарт ажиллаж, нэг хэсэг нь болж буй хүмүүсийн талаарх олон нийтийн буруу ойлгодог 5 зүйлийг онцолжээ.

  1. Испортын салбарт дандаа залуу, туршлагагүй хүмүүс ажилладаг уу?

Энэхүү ойлголт нь хамгийн түгээмэл ташаа ойлголтуудын нэг. Испорт гэхээр л тоглоом тоглоод түүнийгээ спорт болгох гэсэн залуу үеийн хайнга бодол юм шиг ярианууд явдаг. Нөгөө талаар зөвхөн тоглодог хүмүүс л зодгоо тайлаад энэ салбараа удирддаг, авч явдаг юм шиг ярианууд олон. Тэгвэл энэ нь тийм ч ортой биш бөгөөд испортын салбарын толгой хүмүүс дандаа бизнесийн мэргэжилтнүүд, өөр салбараас орж ирсэн олон улсын харилцааны мундаг туршлагатай хүмүүс байх нь элбэг.

Та бүхэн аливаа испортын том байгууллагуудын удирдлагуудыг, менежерүүдийг харвал Facebook, Google-ээс авхуулаад толгой компанийн гол хэсгийг удирдаж байсан, эсвэл өөр мэргэжлийн спортын салбарт насаараа ажилласан хашир туршлагатай, дэлхийд үнэлэгдсэн эрхмүүд байх нь олонтаа.

League of Legends, LEC Summer 2021

2. Испортоор ажиллана гэдэг нь өдөржингөө тоглоно гэсэн үг үү?

Энтертайнмэнт зүйлс заримдаа хийхэд хамгийн их арчилгаа шаардсан, толгой өвтгөсөн зүйл байх нь элбэг. Испортоор ажиллаж байгаа гэж хэлвэл дотны хүмүүс тань юун түрүүнд өдөржингөө тоглодог, зугаацаад байж байдаг гэж бодож магадгүй. Эсвэл хийгээд байх зүйл байдаг юм уу, тоглоом л тоглуулна биз дээ гэж ойлгож ч мэднэ.

Цаашлаад испортын тэмцээн зохион байгуулна гэдгийг 10 компьютер тавиад тоглуулаад л болоо гэж бодох, тамирчдыг зүгээр л өдөр шөнөгүй тоглоод зугаацаж сууж байдаг гэдэг ойлголтууд хаа сайгүй. Тэгвэл энэ нь эсрэгээрээ юм. Харин испортын салбарт ажиллана гэдэг тоглохоос холуур байхаас өөр аргагүйд хүрнэ. Бусад спортын тэмцээн, бусад спортын салбартай адил бичиг баримтын өндөр түвшний ажлууд, зохион байгуулалт, зарим талаар шинэ учраас цоо шинэ зүйл бодож олох шаардлагууд үүсдэг

Esport-ийн салбарт ажиллах нь: Түгээмэл 5 буруу ойлголт Valorant Yehty

3. Испортын талбарт ажиллахын тулд чи өөрөө хамгийн сайн тоглодог, мэргэжлийн хэмжээнийх байх ёстой юу?

Испортын ажил хийдэг гэвэл “Чи өөрөө ёстой хашраадаг байх даа?” гэсэн үгс тодхон сонсогдоно. Мэдээж хүмүүсийн тархинд буух бодол бол испортын арын албаныхан ч гэсэн өөрсдөө мэргэжлийн хэмжээнийх байх ёстой гэсэн бодол буудаг.

Esports production, broadcasting, working in esports

Гэвч ихэнхдээ испортын талбарт ажиллаж буй хүмүүс өөрсдөө тийм ч сайн тоглодог хүмүүс байдаггүй. Ер аль ч спортын түвшинд арын сайн албыг, менежментийг өөрсдөө тухайн спортоор сайн хүмүүс хийх нь ховор байдаг. Харин тэдгээр хүмүүс испортын сайн тайлбарлагч, аналист болох нь элбэг. Бусад ажлын тухайд испортын детайл ажлууд, нарийн мэргэжлийн мэдлэг, өөр салбарын туршлага зэрэг олон шаардлагууд тавигддаг тул мэргэжлийн тамирчид төдийлөн зохицдоггүй. Тэдгээр хүмүүс тоглоомынхоо гүн рүү нь орсон мэдлэг өндөр байдгаас нарийн мэргэжлийн тал дээр сул талтай байх тохиолдол их.

4. Испортын талбарт эмэгтэйчүүдэд стриймэрийн орон зай л байдаг уу?

Үгүй. Испортоор ажилладаг эмэгтэйчүүдээс стриймэр үү гэж асуудаг. Компьютер тоглоом хөвгүүдийн л сэдэв мэт байсаар ирсэн цаг саяхан. Тэгвэл одоо маш олон том байгууллагуудад эмэгтэйчүүд испортын голлох албан тушаалыг хашиж буй. Зарим мэргэжлийн том байгууллагуудад CEO нь эмэгтэй байх, голлох менежментийн ажлыг эмэгтэйчүүд хийж байгаа жишээ маш олон. Тиймээс испорт бол зөвхөн хөвгүүдийн спорт биш юм.

Valorant, sapphiRe, Observer

5. Испорт руу орсон л бол мөнгө олоод л байж байх уу?

Испорт дэлхий дахины анхаарлыг татаж буйн нэг шалтгаан бол мөнгөн тоонууд. Итгэмээргүй өндөр шагналын сангууд, ойр ойрхон болох тэмцээнүүдийн өндөр шагналын сан яахын аргагүй ярианы сэдэв. Тийм ч учраас энэ салбарт асар их мөнгө эргэлдэж байна, үнэлгээ нь төдий чинээ нэмэгдэнэ гэсэн ярианууд тасардаггүй. Үүнээс шалтгаан испорт руу орчих л юм бол мөнгө олно гэсэн өрөөсгөл ойлголт түгээмэл гарсан.

Энэ асар их мөнгөний салбар юм бишүү? багтай болоод л мөнгөөр тасрахгүй, дотор нь ажиллаж буй хүмүүс маш их мөнгө олж байдаг мэт үзлүүд, ярианууд хаа сайгүй. Гэвч бодит байдал дээр эсрэгээрээ байх нь элбэг. Шинэ салбар гэдэг утгаараа эрсдэлүүд, спонсоршип татаж чадахгүй байх, хүлээн зөвшөөрөгдөхгүй байдал, өөр бусад шалгуурууд гээд олон бэрхшээл бий. Мэдээж зөвөөр ажиллаж чадвал ашиг өгч байгаа кэйсүүд олон ч испорт мөнгө ургаж байдаг мэт бэлэн амар салбар биш юм.

Шинэ мэдээ

spot_img

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Энд сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу

spot_img