Дэлхийн спортын төв байгууллага гэж хэлж болох Олон Улсын Олимпийн Хороо esport-ийн тэмцээнүүдийг Dreamhack Sports Games-тэй хамтран зохион байгуулахаар болсон гэдгээ зарлалаа. Esport-ийн тэмцээнүүд дундаа уламжлалт спортуудын виртуал хувилбаруудаар зохиох аж.
Dreamhack Sports Games-ийн хувьд esport-ийн маркетинг, зах зээл, шууд дамжуулалт зэрэг дээр төвлөрөн ажиллах ажээ.
Тэмцээнүүдийн хувьд 5 сарын 13-аас 6 сарын 23-нд явагдах бөгөөд дараах төрлүүдээр явагдах юм байна.
- WBSC (World Baseball Softball Confederation) – eBaseball: Виртуал Бэйсбол
- Union Cycliste Internationale (UCI) – Zwift буюу виртуал дугуй
- Дэлхийн завьны холбоо – Open Format
- Automobile-ийн олон улсын холбоо – – Gran Turismo
Тэмцээн бүр дээр өөр өөрийн форматаар явах бөгөөд удахгүй талбайн теннис, Таеквондо төрлүүдээр нэмэгдэх төлөвтэй байна.