Пүрэв, 10 сар 28, 2021
top banner

Esport-ийн сайн үйлс: Logitech Энэтхэгийн, MIBR Бразилын COVID-ийн эсрэг хандив өргөв

Дэлхий дахиныг зовоож буй COVID-19 цар тахлын эсрэг esport-ийнхон нэгдэж хандив өргөж байгаа тохиолдлууд олон байгаа билээ. Харин сүүлийн өдрүүдэд томоор онцлох хэмжээний их хандивыг esport-ийн байгууллагуудаас COVID-19-ийн эсрэг өргөлөө.

Үүнд дэлхийн тэргүүлэх технологийн компаниудын нэг Logitech нь цах тахлын хүнд нөхцөлд байгаа Энэтхэг улсад 2 сая долларын хандивыг өгөхөөр болсон явдал онцлогдов. Тус хэмжээний хандив нь Logitech байгууллагын түүхэн дэх хамгийн өндөр хандив болж байна. Цаашилбал уг хандивыг Энэтхэгийн Oxygen байгууллагад хандивласан бөгөөд тус байгууллага нь COVID-19-ийн эсрэг тэмцэх байгууллага юм.

Мөн үүнтэй зэрэгцэн Бразилын MIBR баг Бразил дахь цар тахалтай тэмцэж буй хүмүүст зориулан онлайн хандивын аяныг эхлүүлээд байна. Тэдний хувьд эхний 9 цагтаа л гэхэд 11 мянга гаруй долларыг цуглуулсан бөгөөд цаашдаа үүнийг хандивын сан болгон өргөжүүлж цуглуулсаар байх аж. Харин цугларсан хандивыг Бразил дахь ковидын халдвартай тэмцэхэд хандивлахаар төлөвлөөд байгаа юм байна. Хандивын аян нь Twitch дээр 7 өөр тоглоомын стриймэрээр дамжиж байгаа ба дэлхийд дээгүүр орох их үзэгчтэй стриймэрүүд үүнд багтаж байгаа ажээ.

Шинэ мэдээ

spot_img

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Энд сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу

spot_img