Пүрэв, 10 сар 28, 2021
top banner

Монголын Банкны Холбооны Esport-ийн аварга шалгаруулах тэмцээн эхэллээ

Монголын Банкны Холбоо буюу MBA-ээс анх удаа esport-ийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулж байна. Bankers Games 2021 нэрийн дор Монголын арилжааны 13 банкны хооронд PUBG Mobile, CSGO, DOTA2 төрлүүдэд зохион байгуулагдаж байна.

Тэмцээн PUBG Mobile-ийн төрлөөр өнөөдөр эхэлсэн бөгөөд PUBG төрөлд 6 баг, CS:GO төрөлд 4 баг, DOTA2 төрөлд зохион байгуулагдаж байгаа юм. 13 банкны хооронд анх удаа зохион байгуулагдаж байгаа учраас мэдээж оролцогч багуудын тоо цөөн байгаа. Гэхдээ тэмцээнд багууд маш өндөр ач холбогдол өгч байгаа бөгөөд баг бүр өөрсдийн жерсигээр жигдэрч, тэмцээндээ зориулан тодорхой хэмжээний бэлтгэл, сонгон шалгаруулалтыг хийж багаа бүрдүүлсэн байна.

Байгууллага хооронд болон дотооддоо спортын тэмцээнүүдийг зохион байгуулдаг уламжлал орчин үед esport-ийн аварга шалгаруулдгаар үргэлжилж байгаа. Уламжлалт спортууд илүү биеийн хүч, хурд шаарддаг бол esport-д хэн ч өрсөлдөх боломжтой, хүйс нас харгалздаггүй учраас маш олон хүнийг хамрах боломжтой юм. Мөн хөл хорионы үед зайнаас, онлайнаар ч зохион байгуулах боломжтой байдгаараа давуу талтай билээ. Хөл хорионы үед хүмүүс хоорондоо уулзах нь багасч, сэтгэлзүйн хувьд ч хүндрэлүүд үүсдэг энэ үед esport-ийн тэмцээн нь тэдгээр орон зайг нөхөх боломжтой байдаг.

Өмнө нь 3-р сард MCS групп, групп хоорондын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулж байсан бөгөөд 500 гаруй хүнийг хамарсан нь бусад байгууллагуудад асар их сэдлийг өгсөн. Эдгээр тэмцээнүүдийг Newmeta Esports зохион байгуулалтыг нь хариуцан ажиллаж байгаа ба дэмжигч байгууллагаар MESA ажиллаж байгаа аж.

Bankers Games-ийн PUBG Mobile эхний 6 раунд явагдаад байгаа бөгөөд Хаан банк одоогоор тэргүүлж байна. 5 сарын 28-нд CS:GO, 5 сарын 29-нд DOTA2 төрөл явагдах бол 5 сарын 30-нд гурван төрлийн тэмцээнийх нь финалын тоглолтуудаг явагдах аж.

Монголын Банкны Холбооны Esport-ийн аварга шалгаруулах тэмцээн эхэллээ image 3

Шинэ мэдээ

spot_img

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Энд сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу

spot_img