Пүрэв, 10 сар 28, 2021
top banner

Esport зуны олимпд багтаж чадахгүй гэж үү?

Олон улсын олимпийн хороо буюу IOC-ээс “2020+5” буюу ойрын жилүүдэд олимпизмийн чиг хандлагыг тодорхойлох баримт бичгийг танилцууллаа. Тус баримт бичгийн хүрээнд esport-ийн чиглэлийн бодлого хэрхэн тодорхойлогдох нь бидний хувьд сонирхолтой байсан юм. Гэсэн хэдий ч олон улсын олимпийн хорооноос esport-ийг олимпийн төрөлд багтааж магадгүй гэсэн дурдатгал хийсэнгүй.

Харин “Виртуал спортын хөгжлийн дэмжиж, видео тоглоомын коммюнититэй холбоо тогтоон ажиллах” гэсэн зорилтыг дэвшүүлсэн байна. Уг санааны хүрээнд хөлбөмбөг, сагс зэрэг уламжлалт спортын төрлүүдийн тоглоомын хувилбар буюу PES, EA FIFA, NBA2K зэрэг тоглоомуудыг дэмжин ажиллаж спорты хүрээнд хандана гэсэн үг юм. Харин esport гэсэн үгийг дурдаагүй бөгөөд зөвхөн видео тоглоомуудыг дэмжиж цаашдын боломжуудыг эрэлхийлэх ажээ. Сүүлийн үед League of Legends, Street Fighter зэрэг төрлүүд олимпийн төрлүүдэд идэвхтэй яригдаж, удахгүй зуны олимпийн төрөлд багтаж магадгүй гэгдэж байсан ч ийнхүү ойрын жилүүдийн хувьд няцаагдаж байна. Харин нааштай зүйл гэвэл олимпид esport багтах нь эргэлзээтэй байгаа ч тивийн чанартай спортын наадмуудад esport-ийн зарим төрлүүд багтаж эхлээд байгаа юм.

Esport зуны олимпд багтаж чадахгүй гэж үү? fifa
FIFA, NBA2K зэрэг уламжлалт спортуудын виртуал тоглоомууд олимпизмийн хөдөлгөөнд дэмжлэг авна

Гэхдээ esport-ийн олимпизмийн хөдөлгөөнд нэгдэх үйл явцад идэвхтэй яригдаж буй таамаглал нь уламжлалт спортуудтай нэг дор багтах биш, тусдаа Gaming Olympics буюу Esport-ийн төрлүүдээр дагнасан олимпийг IOC-оос санаачилж магадгүй гэсэн хувилбар юм. Мэдээж спортууд өөрөө зуны, өвлийн, пара гэх мэтээр ангилагддаг тул виртуал болон esport төрлүүдийг gaming гэж тусдаа авч үзэн олимп зохиохыг үгүйсгэх аргагүй байгаа билээ. Цаашлаад Counter:Strike, Call of Duty зэрэг байлдаантай тоглоомууд нь терроризм, алан хядлага зэргийг сурталчилсан зэрэг шалтгаанаар олимпизмийн гол зорилтуудын нэг буюу энх тайван, эв найрамдлыг түгээх үзэл санаатай зөрчилдөж байгаа юм.

Шинэ мэдээ

spot_img

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Энд сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу

spot_img