Пүрэв, 10 сар 28, 2021
top banner

Esport-д COVID-19 тахлаас үүдэн алдагдаж буй боломжууд

Алдагдсан спонсоршипийн боломжууд

Esport 2020 онд зах зээлийн орлого нь 1 тэрбум долларыг давсанаар түүхэн дэх хамгийн өндөр хэмжээндээ очсон. Гэхдээ COVID-19 халдвар гараагүй бол бүр ч их өсөлтийг үзүүлэх төлөвтэй байв. Сүүлийн жилүүдэд эрчимтэй өсч буй esport дахь эргэлтийн мөнгөний нийт 69%-ийг спонсоршипийн орлого бүрдүүлдэг гэхээр спонсоршип esport-д ямар чухал үүрэг гүйцэтгэдгийг харуулна. Брэндүүдийн маркетерууд залуусын хамгийн их сонирхож буй чиглэлүүд рүү онилж байгаа бөгөөд үүнд gaming болон esport салбар том байр суурийг эзэлж байгаа билээ.

Харин 2020 онд хүлээгдэж байсан спонсоршипийн ихэнх орлогууд танагдсан бөгөөд энэ нь COVID-19 цар тахалтай шууд холбоотой. Цар тахлыг даган олон улсад хөл хорио ихээр тогтоох болж энэ нь бизнесийн салбаруудад хүчтэй цохилтыг өгч байгаа ба үүний хүрээд байгууллагууд маркетингийн зардлаа аль болох танаж байгаа юм. Тэр ч утгаараа esport-ийн орлогын гол хүч болох спонсоршипийн олон боломжууд алдагдсан гэж хэлж болно. Энэ ч шалтгаанаар Монголын электрон спортын дотоодын тэмцээнүүд ч хойшилж, төлөвлөгдөж байсан зарим тэмцээнүүд цуцлагдсан билээ. Тэдгээр шалтгааныг зохион байгуулагчид спонсоршипийн дэмжлэг байхгүй болсонтой холбон тайлбарлаж байв.

Тасалбарын орлого

Монголд одоогоор esport-ийн мөнгөний эргэлтэнд тасалбарын орлого гэж зүйл хараахан тогтоогүй байна. Мэдээж жилдээ тоотой эвентүүд л болдог учраас тасалбар борлуулах, түүгээр орлого олно гэдэг бараг бүтэшгүй зүйл гэж хэлж болно. Харин олон улсын тухайд esport-ийг хөдөлгөж буй зүйлсийн тодорхой хувийг тасалбарын орлого эзэлдэг. Сард дор хаяж нэг удаа том хэмжээний эвент тэмцээнүүд болдог учраас хот хотоор аялан болдог уг тэмцээнүүд цэнгэлдэх дүүргэлттэй явагддаг. Тухайн орлогоор цөм хийдэггүй хэдий ч тодорхой хэмжээгээр тэмцээнд зарцуулагддаг асар их зардлыг хэмнэдэг гэж үздэг. Тийм ч учраас esport-ийн тэмцээн зохион байгуулагч байгууллагууд 2020 онд төлөвлөж байсан олон эвентээ онлайн журмаар хийж тасалбарын орлогыг олж чадаагүй.

Esport-д COVID-19 тахлаас үүдэн алдагдаж буй боломжууд spodnik
Үзэгчгүй хэдий ч цэнгэлдэхэд явагдсан тэмцээн IEM Katowice – 2020 байв. Үүнээс хойш тэмцээнүүд онлайнаар явагдах болсон бөгөөд үзэгчгүйгээр цэнгэлдэх хүрээлэнд зохиох нь тэмцээн зохион байгуулагчдад маш өндөр алдагдалтай ураас уг шийдвэрт хүрсэн билээ.

Өрсөлдөөний талбар хумигдав

Бидний өмнөх нийтлэлүүд дээр дурдагдаж байсанчлан цар тахал esport гэлтгүй спортын салбарт том цохилтыг өгсөн нь өрсөлдөөнийг хумьсан явдал байв. Нэгдүгээрт үзэгчгүй явагдах болсоноор тухайн спортыг тэргүүлэгч багуудын байр суурь солигдох, өмнө нь том тэмцээнүүдэд амжилт үзүүлдэггүй байсан багууд өндөр амжилт үзүүлэх зэрэг шинэ үзэгдлүүд гарч ирсэн.

Цаашлаад хамгийн гол нь багууд зөвхөн өөр өөрийн бүстээ тоглолт хийх шаардлагатай болсон юм. Өмнө нь тивдээ тэргүүлж чадвал өөр тивийн багуудтай өрсөлдөж, туршлага, тактикаа өргөжүүлдэг байсан бол энэ жилийн тухайд тэр боломжууд маш ихээр алдагдав. Тэр ч утгаараа багууд аль өрсөлдөөнтэй гэсэн бүс рүү шилжилт хийх, нүүх зэрэг үзэгдлүүд ихээр газар авав. Харин боломж муутай багууд, бүсийн хувьд шууд хүнд цохилт болж бусад бүсийн багуудаас бэлтгэлжилт, формын хувьд алдагдаж эхэлээ. Цаашлаад хөл хорионы улмаас зарим багуудын үйл ажиллагаа, бэлтгэлжилт саатах болсон юм.

Esport-д COVID-19 тахлаас үүдэн алдагдаж буй боломжууд alienware faciitly
АНУ-ын esport org Team Liquid багаараа Нидерландын Утрехт хот руу нүүв. Тэд өрсөлдөөн ихтэй Европ бүс рүү багуудаа шилжүүлсэн бөгөөд Нидерланд улсад Alienware-тай хамтран бэлтгэлийн байгууламж барьсан юм.

Томоохон тэмцээний үзэлтүүд буурав

Хүмүүс хөл хорионы улмаас гэртээ илүү байх болж gaming төрлийн контентийн үзэлт нэмэгдсэн ч нөгөө талаас esport-ийн, том тэмцээнүүдийн үзэлт буурав. Спортын контентийн чухал үзүүлэлтүүдийн нэг бол финалын шатны сэтгэл хөдлөл, тамирчдын үзэгчтэй харьцах харилцаа, crowd-ийн шуугиан, уур амьсгал зэрэг байдаг. Гэтэл тэмцээнүүд үзэгчгүй, цаашлаад гэрээсээ тамирчид тоглох болсоноор тэмцээнүүдийн уур амьсгал, тамирчдын хариу үйлдэл гээд бүх зүйл дутагдаж эхэлсэн. Ингэснээр өнөөх хүмүүсийн хүлээлт тавьдаг финалын шатны тоглолтууд жирийн тэмцээнүүдийн тоглолтоос уур амьсгалын хувьд ижилхэн бослон гэж хэлж болох юм. Тэр ч утгаараа том тэмцээнүүдийн финалын шатны үзэлтүүд дандаа буурсан үзүүлэлтийг харуулж байлаа. Гэхдээ gaming контент том утгаараа бол өсөлттэй үзүүлэлтийг харуулсан байна.

Esport-д COVID-19 тахлаас үүдэн алдагдаж буй боломжууд online
Тэмцээний финалын шатны үзэлтүүд буурч, онлайнаар зохиогдох болсон ч esport-ийн тэмцээнүүд давуу талаа ашиглан онлайнаар амжилттай явагдсаар байлаа.

Шинэ мэдээ

spot_img

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Энд сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу

spot_img