Ням, 11 сар 27, 2022
Бусад

    ESNweekly: 06.06-12.2022

    Esports

    Зүүн Өмнөд Азийн SEM9 баг цахим спортын буудал байгуулжээ. Буудал нь өрөөнүүдэд байдаг тавилгаас гадна өндөр хурдны интернет, үзүүлэлт сайтай компьютерүүд, консол, видео тоглоом тоглоход хэрэгтэй бүхий л зүйл байгаа. 


    GALA GAMES  хэмээх Web3 тулгуурласан видео тоглоомын хөгжүүлэгч GRIT  тоглоомыг 194 сая хэрэглэгчтэй Epic Games платформ дээр гаргалаа. 


    Battle Pass жилийн жилд өдий үед гарчихсан байдаг билээ. Valve нь TI11 Battle Pass гарах хугацааг хойшлуулж байгаагаа мэдэгдлээ. Хөгжүүлэгчийн зүгээс мэдээлсэнээр “Бид The ​​International дууссаны дараа ч  Dota тоглох нь хамгийн тохиромжтой цаг хугацаа гэдгийг батлан харуулахыг хүсч байна« гэжээ. 


    Хон Конгийн Ayn компани Windows үйлдлийн систем дээр ажиллах $299.99 үнээс эхлэх LOKI консолыг төрөл бүрийн дэлгэц, хүчин чадалтайгаар хийжээ. 

    Sponsorships

    Шар айрагны Heineken Бразилийн League of Legends Championship-д өөрийн үйлдвэрлэдэг non-alcoholic  төрлийн брэндээр ивээн тэтгэж, тэмцээний шилдэг тоглогчид өөрийн нэрийн шагнал өгөхөөр боллоо.


    Хойд Америкийн цахим спортын дэд бүтцийн Nerd Street цахим дасгалжуулагч багшийн платформ Metafy; үүлэн технологийн Digital Ocean, BenQ MOBIUZ, мөн CS.Money байгууллагуудтай хамтрахаар боллоо. 

    Partnerships

    WoW тоглоомын хөгжүүлэгчдийн үүсгэсэн Notoriuous, WoW тоглоомын нөлөөлөгч нарын үүсгэсэн OTK байгууллагууд хамтран ажиллахаар болжээ. 

    Organizations

    Хятадын технологийн аварга гэж нэрлэх Tencent-ийн хувьд томоохон цомхотгол дуусаагүй байгааг харуулж байна. Анх өнгөрсөн оны сүүлчээр ажилчдынхаа тоог бууруулж эхэлсэн бөгөөд тус фирмийн ажилчдын 20% нь өртсөн байна.


    Бразилийн Los Grandes Хойд Америкийн Simplicity Esports-ийн Бразилийн салбарыг худалдан авжээ. 

    Rules

    Хятад улсын Үндэсний Хэвлэлийн Захиргаанаас (National Press and Publication Administration)  60 шинээр гарч байгаа видео тоглоомд зөвшөөрөл олгосон нь 49 тэрбум долларын эргэлттэй энэ зах зээлд нэлээд том шуугиан боллоо. Учир нь Хятад улсын засгийн газраас шинээр тоглоомын зөвшөөрөл авах журмыг чангатгаж, зөвшөөрөл олгох ажлыг 9 сарын хугацаагаар хойшлуулсан билээ. 

    Tournaments

    Small2BIG арга хэмжээний PUBG mobile тэмцээнд нийт 16 баг оролцсоноос 

    Astra Academy баг аваргалж ₮1,600,000

    IHC E-Sports1st Runner Up  ₮1,000,000

    WMG clan 2nd Runner Up  ₮800,000 шагнал хүртжээ. 


    Epic Games компаниас Fortnite дэлхийн аваргын цувралаа хийхээр болсоноо зарлаж, Major тэмцээн нь 2022 оны 11 сарын 12-13 өдрүүдэд Хойд Каролинод үзэгчтэйгээр явуулна. 


    MESA ESF 2022 зуны тоглолтуудын шалгахуулах шатны тэмцээн үргэлжилсээр байна. 

    CS: GO төрөлд: Team IHC, The Mongolz, Aravt баг, Shine баг  шалгарч 6.15-16 өдрүүдэд шигшээ тоглолт нь болно. 

    Dota 2 төрөлд: Lilgun, Renewal, Kobolds төгсгөлийн LAN тэмцээнд оролцохоор шалгарчээ. 

    PUBG Mobile төрлөөр нийт 16 баг оролцсон тэмцээн эхэллээ. Сүүлийн 6 тойргийн тоглолтыг 6-р сарын 21-23-нд болох LAN тэмцээн дээр явагдана. 


    Positive Gaming байгууллагаас Монголын анхны мэргэжлийн Glory League MLBB лигийг зарлалаа. Шалгаруулалтаас 8 багийг мэргэжлийн лигт шалгаруулна. 


    Global Esports Tour 2022 тэмцээн Дубай хтолд бол дууслаа. CS:GO төрлөөр Ninjas in Pyjammas баг MOUZ багийг 2:1-ээр хожиж 100 мянган доллларын шагнал хүртжээ. 


    Саудын Арабын Цахим Спортын Холбооноос энэ зун 8 долоон хоногийн турш үргэлжлэх цахим спортын фестивал зохиож байна. Шагналын сан нь 15 сая доллар. 

    Stats

    1. PewDiePie (60 сая доллар)

    Тэрээр YouTube-ийн видео тоглоомын тайлбарлагч, интернетийн алдартан юм. Тодорхой тоглоомоор мэргэшсэн ихэнх тоглогчдоос ялгаатай нь тэрээр өөр өөр тоглоом тоглодог. Үүний үр дүнд тэрээр видео бүрээс ойролцоогоор 20,000 доллар олдог. YouTube-ээс гадна тэрээр 112,000 гаруй хувь борлогдсон “Энэ ном чамд хайртай«ном бичсэн. Мөн түүний видеог үзэх боломжтой гар утасны аппликейшн гаргасан. Дахин хэлэхэд тэрээр гар утасны үзэгчдээс нэмэлт орлого олдог.

    2. Tyler “Ninja” Blevins (40 сая доллар)

    2022 оны орлогоор тэрээр 2-р бичигдэж байна. Tyler ихэвчлэн Fortnite on YouTube, байдаг ч, түүнийг Twitch дээрээс бас олох боломжтой. According to Celebrity Net Worth-ийн мэдээлснээр 24 сая гаруй захиалагчтай, видео бичлэгийг нь 2.5 тэрбум удаа үзсэн байна. Нэг захиалагч нь сард 5 доллар төлдөг тул сард 500,000-1,000,000 доллар олдог.  Майкрософт компанитай гэрээ байгуулснаар гэрээнээс 40 сая доллар авсан.

    3. Daniel Middleton (35 сая доллар)

    Тэрээр хуучнаар The Diamond Minecart байсан DanTDM нэртэй YouTube суваг ажиллуулдаг. Түүний ихэнх видео бичлэгүүд нь Minecraft-т төвлөрдөг ч бусад тоглоомуудыг бас харуулдаг. Түүний видеонууд 10 тэрбум гаруй хандалт авдаг. Тоглоомынхоо видеонуудаас тэрээр 2017 онд 16.5 сая долларын орлого, жил бүр хамгийн багадаа 12 сая долларын орлого олдог. Тоглоомын карьертаа тэрээр хэд хэдэн шагнал хүртсэн. Жишээлбэл, тэрээр Minecraft сувгийн хувьд хамгийн олон үзэлттэй гэдгээрээ Гиннесийн номонд бүртгэгдсэн. Мөн тэрээр Rocket League-ийн  хамгийн олон оноо авсан амжилтаараа шагнал хүртэж байсан.


    Nintendo саяхан 2022 оны санхүүгийн жилийн тайландаа видео тоглоомын борлуулалтын дүнгээ танилцуулахад тус компани 1983 оноос хойш  11,235 багц видео тоглоом үйлдвэрлэжээ

    Ю. Ариунзаяат
    Ю. Ариунзаяатhttps://esportsnews.mn/
    Цахим спорт бол энэ зууны спорт.

    Шинэ мэдээ

    Холбоотой мэдээ

    СЭТГЭГДЭЛ БИЧИХ

    Энд сэтгэгдэл оруулна уу!
    Энд нэрээ оруулна уу