Пүрэв, 10 сар 28, 2021
top banner

ESN Story: Намайг Olof гэдэг, Би амьдралаа видео тоглоом тоглож залгуулдаг

Бид та бүхэндээ “ESN Story” цуврал нийтлэлийн булангаа шинээр хүргэж байна. Энэхүү булангаар бид испортын Монголын болон дэлхийн од тамирчид, ард нь ажилладаг хүмүүсийн түүхийг өгүүлэх болно. Энэ удаагийн булангаараа өчигдөрхөн IEM Cologne 2021 тэмцээний хагас шигшээд тоглосон, CS:GO гарсан цагаас топ зэрэглэлд тоглож одоо хүртэл тэр зэрэглэлийн тоглолтоо хадгалж буй алдарт Olofmeister буюу Olof Kajbjer Gustafsson-ийн өөрийн гараар 2017 онд бичсэн бичвэрийг та бүхэн хүргэж байна.

Миний нэрийг Olof Kajbjer Gustafsson гэдэг. Би амьдралаа видео тоглоом тоглож залгуулдаг. Би өнгөрсөн жил CS:GO тоглож байгаад бэртэл авсан.

Тиймээ, мэдэж байна, галзуу сонсогдож байгаа биз? Гэхдээ үнэхээр би видео тоглоом тоглож байгаад бэртэл авсан. Би ямартай ч тэмцээнд оролцож байгаад яаж байгаад билээ дээ баруун тохойгоо бэртээсэн. Ер нь бол байнга л мауз, keyboard-той харьцаж байгаа учраас давтан давтан хийдэг хөдөлгөөнийхөө улмаас бэртээсэн хэрэг л дээ. Би нилээн олон өөр өөр эмч мэргэжилтнүүд дээр очсон. Гэвч аль нь ч миний тохойнд ямар асуудал байгааг бүрэн тайлж, илэрхийлж чадаагүй.

Уламжлалт спортын тамирчдын авдаг бэртлүүд ойлгомжтой, судлагдчихсан байдаг бол биднийх тийм байдаггүй.

Ингээд би тэмцээн болохоос хэдэн долоо хоногийн өмнө завсарлага авч өвдөлт нь байхгүй болохыг зүгээр л хүлээхээс өөр аргагүй болсон. Энэ үнэхээр хэцүү байсан шүү.

2016 оны 5 сард тохойн бэртлээ эдгээх зуураа би Шведийн гэрээсээ Америкийн Нью Иорк хот руу аялсан юм. Нэг орой буудалдаа NBA-ийн плэйоффын тоглолт зурагтаар үзээд байж байллаа. Оклахома сити болон Голдэн Стэйт Варриорсын тоглолт байсан санагдаж байна. Стэфэн Көрри, Клэй, Вэстбрүүк, KD гээд баахан одууд. Гэтэл гэнэт телевизийн доод буланд миний царай гараад гарах нь тэр. TBS твгээр esport-ийн тэмцээний live явна гэдгийг харуулсан сурталчилгаа байсан бөгөөд миний нүүр гол дүр нь болчихсон үзэгдэх нь тэр.

Энэ үнэхээр галзуу байсан. Америкийн мэргэжлийн спортын сүпэр одуудын тоглолтын үеэр, твгээр шууд дамжуулалт…. BAM! Olof!

Би CS:GO Америкт шууд дамжуулагддаг гэдгийг мэддэг байсан ч бид ийм хэмжээнд үнэлэгдэхэд хүрсэн гэдгийг анзаараагүй байлаа.

Би үнэхээр итгэж чадаагүй. Энэ тоглоом… хүүхэд байхдаа гэрийнхээ унтлагын өрөөнд тоглодог байсан тэр тоглоом… гэнэт ийм аварга том зүйл болчих гэж. Итгэмээргүй! Аварга том! Яг л Нью Иорк Сити шиг тийм том. Би мэдэж байсан л даа. Итгэдэг ч байсан. Бидний хийж буй, амьсгалж буй энэ зүйл хэзээ нэгэн цагт энэ хэмжээнд хүрнэ гэдэгт итгэж, түүний төлөө хөдөлмөрлөсөөр өдийг хүрсэн. Гэхдээ энэ бол анх удаа бодитоор харж, тэр итгэж байсан зүйл минь үнэхээр бодит биелэл болсныг анзаарсан, ухаарсан үе байлаа. Энэ мөч үнэхээр… сонин байсан.

Хэрвээ та испортыг дагадаг бол намайг olofmiester гэдэг нэрээр таних байх. Магадгүй та намайг огт мэдэхгүй ч байж болно. Гэхдээ миний хэлэх дуртай нэг зүйл байдаг:

Би дэлхийн хамгийн шилдэг Counter-Strike-ийн тоглогч биш. Гэхдээ надаас илүү хүн гэж байхгүй

Counter-Strike бол одоогийн дэлхийн хамгийн алдартай FPS тоглоом. Энэ төрөлд сар болгон том тэмцээнүүд явагдаж, зарим байнга болдог дагалдах тэмцээнүүд хүртэл жижиг юм шиг санагддаг шүү. Гэхдээ энэ үргэлж ийм байгаагүй.

Ердөө 5 жилийн өмнө, би хэзээ ч видео тоглоом тоглоод амьдралаа залгуулна, түүгээрээ амьдарна гэж бардам хэлж чадахгүй байсан. Үүнд итгэж байсан ч тэр үед 5 жилийн дотор энэ бүхэн бодит биелэл болно гэж зоригтой хэлэх боломжгүй байсан юм. Үнэнийг хэлэхэд энэ хэзээ ч миний төлөвлөгөө байгаагүй. Миний зорилго хөлбөмбөгийн мэргэжлийн тамирчин болох байсан.

ESN Story: Намайг Olof гэдэг, Би амьдралаа видео тоглоом тоглож залгуулдаг olof eelji quote

14 настай байхдаа би Стокхолмын бусад хүүхдийн л адил байлаа. Сургуульдаа яваад, өдөржингөө цаг ширтэж байгаад хичээл тарахыг хүлээж, тарангуут л гэр лүүгээ яардаг байв. Мэдээж Counter-Strike тоглохын тулд. Дараа нь хөлбөмбөгийн бэлтгэлээ хийдэг байлаа. Би хөлбөмбөгийг маш өндөр зэрэглэлд тоглодог байсан. Өсөх тусам Роналдиньо, Зинедин Зидан нар шиг болохыг хүсдэг байв. Хөлбөмбөгийг амралтын өдрийн оройгоор байнга бэлдэж, тус өдрүүдэд тэмцээнд ч тоглодог байсан. Харин  15 настайдаа би өвдгөө хүнд бэртээсэн юм. Өвдөгний шөрмөсөө тасалсанаар эмчийн хэлсэн дагуу жил гаруй хөлбөмбөг тоглох боломжгүй болсон юм.

Тэр орой би гэртээ хариад Counter-Strike руу орсон гэдгээ санаж байна. Магадгүй… тэр бэртэл хувь тавилан байсан байх.

Үүнээс хойш хөлбөмбөгийн бэлтгэл минь Counter-Strike-аас илүү байхаа больсон. Би энэ зүйлд аажмаар сайжирч эхэлсэн. Бүр үнэхээр сайжирсан шүү. Онлайн тэмцээнүүдэд оролцож, үнэхээр сайн тоглодог байсан тул хүмүүс намайг cheat-тэй гэж ярьдаг байсан гээд бод доо. Gamer хүний хувьд энэ нь муу зүйл биш бөгөөд харин ч дээд зэргийн магтаал гэж ойлгож болно. Хэдэн жилийн дараагаас аав ээж минь миний тоглоомын ирээдүйн талаар асууж эхлэх болов. Тухайн үед Counter-Strike-д тийм ч их мөнгө эргэлдэггүй байлаа. Мэргэжлийн багт орсон ч гэсэн мөнгө төдийлөн олдоггүй байсан. Тэгэхээр цалинтай болтлоо өөрийгөө дэмжиж чадахгүй учраас коллежд явахаас өөр аргагүй болсон юм.

За тэгээд коллежд явсан даа. Гэхдээ гурван долоо хоног л болсон. Сургууль надад тохирох зүйл биш байлаа. Би хичээлүүддээ дуртай байсан ч цааш сурах сонирхол үнэхээр байгаагүй. Оронд нь би видео тоглоомын ажлаа хийхийг хүссэн. Би аажмаар сайжирсаар л байлаа. Удалгүй би Counter-Strike-ийн community-д өөрийгөө харуулах боломж олдсон юм,

2014 оны 3 сард, анхны боломж гарч ирлээ. Польшийн Катовиц хотод CS:GO-ийн major тэмцээн болох нь тодорхой болов. Тухайн үед би LGB Esports баг тоглодог байсан юм. Бидний нэр олон улсад тийм хүчтэй байгаагүй. Гэхдээ бид тухайн тэмцээнд маш өндөр амжилтыг үзүүлсэн. Бүр шөвгийн 8-д үлдэж, дэлхийн топ багуудын нэг Fnatic-тай нүүр тулсан.

Тус тоглолтод бид яалтачгүй сул үнэлэгдэж байсан баг нь байв. Гэвч манай багийн бүх гишүүд хамгийн төгс тоглолт үзүүлсэн. Бид амьдралынхаа хамгийн төгс Counter-Strike-ийг үзүүлсэн. Эцэст нь ялалт биднийх! Тэд биднийг дутуу үнэлж байсан үед нь хожсон байж магадгүй. Гэхдээ би юуг итгэлтэй хэлж чадах вэ гэвэл Counter-Strike тэр чигтээ биднийг анзаараагүй, хүлээлт тавиагүй байхад нь гэнэтийн цохилтыг өгч, мэдэгдэл хийж чадсан гэж боддог. Тэмцээнийг хөтөлж, анализ хийж байсан хүмүүс ч бидний фэн болно гэдгээ мэдээгүй байсан.

ESN Story: Намайг Olof гэдэг, Би амьдралаа видео тоглоом тоглож залгуулдаг olof jijig

Дараа нь хагас шигшээд Virtus Pro багт хожигдож тэмцээнээ дуусгасан. Гэхдээ энэ хожигдол маш олон зүйлийн эхлэл болсон доо. Бид CS:GO-д ирж чадсан. Хүмүүс манай багийн нэрийг, бидний нэрийг, миний нэрийг маш сайн тогтоож авсан юм. Тэр өдрүүдэд би өөрийгөө хэн болж чадахыг харж авсан. Гэхдээ хамгийн чухал нь Counter Strike ямар хэмжээнд хүрч болохыг харж чадсан юм.

Би тэмцээний финалын тоглолтыг Спотнек Арэнад хамгийн нүүрний эгнээнээс үзэж байлаа. Талбайн эзэд Virtus Pro-ийн эсрэг Ninjas in Pyjamas. Тэнд 11,000 хүн хоолойгоо тасартал орилолдож, kill болгон дээр, мөч бүхэн дээр шуугилдаж байлаа. Энэ үнэхээр… би юу гэж тайлбарлахаа ч мэдэхгүй байна. Би үнэхээр ийм их хүн энэ тоглоомыг ингэж их хайрладаг гэдгийг анзаараагүй байж. Би үнэхээр их хүч, итгэлийг мэдэрсэн. Тухайн мөчид яагаад энэ олон жил, хүүхэд байхаасаа энэ тоглоомыг тоглосон гэдэг утга учраа мэдэрсэн юм. Үнэхээр их зүйлийг мэдэрсэн шүү. Өөр олон хүмүүс ч гэсэн мэдэрсэн болов уу.

ESN Story: Намайг Olof гэдэг, Би амьдралаа видео тоглоом тоглож залгуулдаг olof quote

Хэдэн 7 хоногийн дараа би Fnatic-т элссэн. Тэдэнтэй хамт би үнэхээр карьерынхаа оргилд хүрч чадсан гэж боддог. Польшд жилийн дараа дахиад Катовицийн аваргын төлөө, major-ийн аварга болохын төлөө дайралт хийсэн. Энэ удаад бид NIP-ийн эсрэг финалд тоглохоор болсон юм. Энэ тоглолт, тэмцээн миний амьдралын хамгийн мартагдашгүй мөчүүдийн нэг байсан. Тэмцээний хамгийн сүүлийн, шийдвэрлэх мап. Би тоглолтыг frag-аар тэргүүлж, бүх тоглогчдын дээр жагсаж байлаа. CS:GO-ийн хамгийн том тэмцээн, major тэмцээн. Дэлхийн шилдгийн төлөөх өрсөлдөөнд баг маань ялж, би серверийн хамгийн дээр бичигдэж байсан тэр мөч. Бид ялалтаа авч, аварга болсоны дараа би өөрийгөө дэлхийн оргил дээр нь байгаа мэт л мэдэрч байлаа.

ESN Story: Намайг Olof гэдэг, Би амьдралаа видео тоглоом тоглож залгуулдаг olof jijig 1

Катовицд болсон тэр тэмцээнүүдийг бодоход тэр үе бол миний карьер эхэлсэн мөч. Major-т түрүүлэх үнэхээр онцгой байсан.

Major тэмцээн гэдэг миний яагаад Counter-Strike-ийг хайрладгийн шалтгаан. Major-ийн уур амьсгал гэдэг дахин давтагдашгүй бөгөөд бидний тоглоомыг онцгой болгож өгдөг. Энэ бол яагаад би Columbus major-ийн өмнө бэртэл авчихаад тэгж их сэтгэлээр унасны шалтгаан. Үүний дараагаар би сэтгэлзүйн тал дээр дахин суралцах ёстой гэдгээ сайн ойлгож авсан юм.

Би дахин өөртөө итгэж эхлэх ёстой. Яг л анх энэ сценд орж ирж байсан шигээ өөрийгөө шинээр мэдрэх ёстой. Намайг надаас илүү хүн байхгүй гэж хэлсэнийг санаж байна уу? Магадгүй, энэ үнэн биш байж болно л доо. Гэхдээ би тэгж бодох ёстой. Энэ зэрэглэлд тоглоход чи ийм хэмжээний сэтгэлзүйтэй, ийм байдлаар өөртөө итгэж, түүнийгээ мэдэрч өрсөлдөх ёстой юм. Би өрсөлдөгчдөө хүндэлдэг, гэхдээ би хэзээ ч тэднээс айж байгаагүй. Бүр хэзээ ч шүү!

Хэрвээ чи айдастайгаар тоглох юм бол өөрийгөө тоглож байгаа гэж хэзээ ч бүү бод. JW, kennyS, FalleN зэрэг тоглогчдыг үзээрэй. Тэд айдсыг үнэрлэдэг. Чи тоглолт болгон дээр өөрийн дээд зэрэглэлээрээ тоглож чадахгүй юм бол тэд чамайг “амьдаар нь идэх” болно. Биеэр бас сэтгэлзүйгээр чинь идэх болно.

Энэ бол миний тэмцээнээс тэмцээний хооронд тээж явдаг сэтгэлзүй минь.Би үүнийгээ хадгалж энэ зэрэглэлдээ хэсэг хугацаанд ч гэсэн тоглож чадна гэдэгтээ итгэж байна. Учир нь CS:GO-ийн талбар томорлосоор л, томорсоор л байна. Жил болгон, илүү их хүн биднийг үзэж, илүү их хүн бидний тэмцээнд оролцож, үзэж, ирж байна. Энэ бүхэн үнэхээр улам их урам зоригийг бадрааж байна.

ESN Story: Намайг Olof гэдэг, Би амьдралаа видео тоглоом тоглож залгуулдаг quote big bibg olof

Өнгөрсөн жил бид Минксд өвлийн дунд үед тэмцээнд очиж оролцсон. Гадаа магадгүй -20 градусын тэсгэм хүйтэн байсан байх. Бид тэмцээнд оролцох газраа очтол гадаа нь биднийг бараг 500 гаруй хүн хүлээж байсан. Тэд өдрийн турш гадаа хүйтэнд зогссон байсан. Тэд зүгээр л биднийг цэнгэлдэх рүү алхаж орохыг л харах гэж бүтэн өдрийн турш хүлээсэн байлаа.

Энэ бол хүсэл тэмүүлэл, урам зориг.

Энэ бол яагаад би энэ тоглоомыг тоглодог шалтгаан!

Би жоохон байхдаа видео тоглоом тоглодог гэдгээсээ ичиж, шоолуулдаг байлаа. Бидэнд ямар нэгэн ичдэг зүйл байдаг байсан шиг энэ миний ичдэг зүйл байсан.

Гэхдээ одоо? Бид дэлхийн өнцөг булан бүрийн цэнгэлдэхийг дүүргэж буй шалтгаан болж байна.

Хүндэтгэсэн Olofm.

Шинэ мэдээ

spot_img

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Энд сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу

spot_img