Даваа, 1 сар 17, 2022
top banner

ESN Weekly: Монголчуудын хүрэл медаль, Stalwart нэг алхам урагшлав, Na’Vi дахин эзэгнэлээ

2021 оны сүүлээсээ хоёр дахь 7 хоногт тавтай морил. Өнгөрсөн 7 хоногт испортын тавцанд сонирхолтой олон үйл явдал болсон бөгөөд үүнээс Монголчуудын амжилтыг онцлохгүй байхын аргагүй. Ингээд та бүхэнд 7 хоногийн даваа гараг бүр хүрэх ESN Weekly-ийн нийтлэлийг хүргэж байна.

Global Esports Games – Монголчууд хос хүрэл медалийн эзэд болов

Global Esports Federation-оос #WorldConnected уриан дор жил болгон зохион байгуулахаар төлөвлөсөн Global Esports Games тэмцээний 2021 оны тэмцээн Сингапур улсад амжилттай явагдаж өндөрлөлөө. Тэмцээнд Монгол улсаас MESA-ийн Nomadic Masters 2021 LAN тэмцээнд тэргүүлсэн DOTA2 эрэгтэй эмэгтэй баг буюу Lilgun баг оролцсон бөгөөд Монгол улсын далбаан дор Team Mongolia нэрээр оролцов. Уг тэмцээн сонгон шалгаруулалттайгаа нийлээд төрөл тус бүр дээр 40 улсын хооронд болсон ба манай баг тамирчид финалын шатанд бусад 3 багийн хамтаар Сингапурт өрсөлдлөө. Ингээд хоёр баг аль аль нь нэг ялалт, ялагдлыг хүлээсэнээр хүрэл медалийн эзэнд болсон байна. Эрэгтэй баг хагас шигшээд DPC South America бүсийн NoPing багтай өрсөлдөж ялагдал хүлээсэн.

ESN Weekly: Монголчуудын хүрэл медаль, Stalwart нэг алхам урагшлав, Na'Vi дахин эзэгнэлээ lilgun

Харин Street Fighter V төрөлд Монгол улсаас Rudekid буюу Сүхбаатарын Цолмон оролцож хэсгийн шатнаас тэмцээнээ өндөрлүүлжээ. Ийнхүү Street Fighter V тэмцээнд финалын шатанд Сингапурт өрсөлдсөн нь Монголчуудын хувьд анхны тохиолдол болсон байна. Ташрамд дурдахад уг тэмцээн ирэх онд Туркын Истанбул хотод явагдах бөгөөд MESA тус холбооны албан ёсны гишүүн учраас манай улс тамирчдаа илгээх бүрэн боломжтой.

Checkmate JBL Quantum Cup-д дэд байранд орлоо

JBL чихэвчний брэндээс CS:GO төрөлд азийн топ 4 багийн дунд зохиосон Quantum Cup тэмцээн нэг өдрийн дотор явагдаж өндөрлөлөө. Vici, Tyloo, NKT, Checkmate гэсэн дөрвөн баг өрсөлдөж шууд хасагдах журмаар тогложээ. Манай улсын Checkmate эхний шатанд Тайландын NKT-тэй учраа таарч, төвөггүй 2:0-ээр ялалт байгуулж финалд шалгарсан. Нөгөө талд Хятадын Tyloo, Vici багууд таарч 2:1-ээр Vici илүүрхсэн байна. Ингээд финалд Vici хагас шигшээд үзүүлсэн шилдэг тоглолтоо дахин харуулсанаар Checkmate-ийг 2:0-ээр буулган авч аваргалсан байна. Vici хоёр тоглогчоо сольж сонгон шалгаруулалтад тоглож байсан бол энэ удаад Auman бүрэлдэхүүнд эргэн ирсэн байна.Тэмцээний шагналын сан $25,000 байсан ба Checkmate баг $7,500 хүртжээ.

Renewal MESA League-т эргэн ирж 100% амжилттай!

Турк улсаас ESL Pro League Conference-д оролцоод ирсэн Renewal баг дотоодын тэмцээнүүддээ тоглож эхэллээ. Тэд Ard MESA League Season 2 тэмцээний тоглолтуудаа хийж эхлээгүй байсан ба нөхөх байдлаар 3 тойргийн тоглолт хийлээ.

Эхний тоглолтоо Aravt багтай хийж 19:17-аар хүнд байдлаас Nuke дээр ялалт байгуулж, Ancient дээр 16:12-оор ялсанаар бүтэн 3 оноогоо авч чаджээ. Дараагийн хоёр тоглолтоо өнгөрсөн 7 хоногт Northwest, Хятадын After Gaming багуудын эсрэг хийж 2:0-ийн харьцаатайгаар хоёуланд нь ялсан байна. Ингэснээр тэд 9 оноотой хэсгийн хоёрдугаар байранд Checkmate багийн хамтаар бичигдэж эхэллээ. Хүснэгтийг Хятадын Newhappy 10 оноотой 4-0 гэсэн амжилттай тэргүүлж байгаа. Гэхдээ зарим тоглолтуудад мап алдсан гэдэг утгаараа зарим оноогоо алдсан юм.

ESN Weekly: Монголчуудын хүрэл медаль, Stalwart нэг алхам урагшлав, Na'Vi дахин эзэгнэлээ renewal

Хасагдах шатанд 10 багаас 8 нь шалгарах бөгөөд 9-10 орсон багууд тэмцээнийг өндөрлүүлнэ. Гэхдээ хасагдах шатад гарах 8 баг байрлалаасаа хамаарч Play-In, Play-off шатууд руу шалгарах юм.

Na’Vi дахин нэг удаа дэлхийн хэмжээний тэмцээнд түрүүллээ

CS:GO-ийн хамгийн хоёр том цувралын нэг болох BLAST Premier тэмцээний жилийн эцсийн World Final өчигдөр явагдаж өндөрлөлөө. Финалын өдөр Vitality, Na’Vi, Gambit багууд үлдсэн ба lower bracket-д Na’Vi болон Vitality багууд өрсөлдсөж Na’Vi 2-0-ийн харьцаатайгаар ялж финалын эрх авсан.

Финалын тоглолтод Gambit баг эсрэг багийн сонголт Mirage дээр 16:11-ээр ялалт байгуулж жилийн эцсийн финалыг Na’Vi-аас булаах итгэлийг төрүүлсэн. Гэвч дүр зураг дараагийн мапууд дээр өөрөөр эргэж Ancient дээр 16:11, Inferno дээр 16:5-аар тус тус Na’Vi ялалт байгуулсанаар дахин нэг удаа дэлхий хэмжээний тэмцээнд түрүүллээ.

Энэхүү ялалт нь тэдний энэ оны IEM Katowice, IEM Cologne, PGL Major Stockholm-той зэрэгцэх 4 дэхь дэлхийн аваргын түрүү боллоо. Тэмцээний MVP-ээр s1mple тодорсон ба энэ оны 9 дэхь MVP шагнал нь болж түүхэн амжилт үзүүлэв.

Тэмцээний дараагаар Vitality багаас Shox гарч байгаа нь тодорхой болсон ба түүнчлэн Liquid багийн одоогийн бүрэлдэхүүнээрээ хийсэн сүүлийн тоглолт нь болсон юм.

Stalwart Esports Монголын PUBG Mobile Global Championship дахь найдварыг хадгаллаа

Энэтхэгийн Stalwart Esports байгууллагын нэр дор тоглодог Монгол залуус болох хуучнаар Astra Academy-ийн залуус PUBG Mobile Global Championship-ийн League-ийн шатад өрсөлдөж байгаа билээ. 3 долоо хоногийн турш үргэлжилсэн тус 20 багийн өрсөлдөөн өндөрлөж манай баг 3-р байранд шалгарсан байна. Тус шатнаас 4 баг хасагдаж 16 баг дараагийн шатад шалгарсан. Харин одоогийн 16 багаас 8 нь Global Final-д буюу өнгөрсөн жил Zeus-ийн өрсөлдөж 3-р байранд орсон шатны эрхийг авах юм. Мэдээж уг шат дэлхийн аваргын сүүлийн шат байх болно.

Complexity Gaming одуудыг esport руу татан оруулах алхам хийлээ

Complexity Gaming шинээр испортын цуврал тэмцээнийг бий болгохоо зарлалаа. Гэхдээ энэ нь испортын тамирчид руу чиглээгүй бөгөөд испортын гадна байгаа сүпэр одууд руу чиглэсэн ажээ. Дэлхийн алдартай урлагийн одод, спортын тамирчид зэргийг тус тэмцээнүүд нь хамрах бөгөөд испортыг сурталчилах, спонсоршипийн боломжуудыг үүсгэх, испортын ойлголтыг олон нийтэд зөвөөр түгээхэд үлэмж нөлөө үзүүлнэ гэж үзэж байгаа аж.

ESN Weekly: Монголчуудын хүрэл медаль, Stalwart нэг алхам урагшлав, Na'Vi дахин эзэгнэлээ stars revised

Renewal Studio тэмцээн үргэлжилж байна

Renewal-ээс зохион байгуулж буй DOTA2-ийн тэмцээн Renewal Studio тэмцээн эхэллээ. 10 багийн дунд эхэлсэн тэмцээний хэсгийн шат өнгөрсөн 7 хоногт өндөрлөсөн бөгөөд хоёр хэсгийг Lilgun, Kobolds багууд тэргүүллээ. Ингэснээр хасагдах шатанд 8 баг шалгарсан бөгөөд Fdance баг тэмцээнийг өндөрлүүлсэн бол нөгөө хэсгийн Alpha Esports баг нэрээ татжээ. Тэмцээн $10,000 шагналын сантайгаар явагдаж байна.

Мөн түүнчлэн Renewal баг ирэх онд испортын эвент, мерчандайз төсөл, академийн үйл ажиллагаа зэргийг төлөвлөж буйгаа зарлав.

Үүнтэй зэрэгцээ удахгүй URG MESA League DOTA2 тэмцээн эхлэхэж байгаа ба мөн 10 багтайгаар 3 олон улсын багтайгаар явагдах аж. Тэмцээнд DPC Upper Division-ийн Execration баг уригдсаныг бид өмнө нь мэдээлсэн билээ.

Монгол улсад явагдах Ulaanbaatar-2023 зүүн азийн залуучуудын наадамд испорт багтлаа

Монгол улсын Улаанбаатар хотноо 2023 онд явагдах зүүн азийн залуучуудын наадмын төрлүүд албан ёсоор батлагдлаа. Мэдээж уламжлалт спортын төрлүүдээр явагддаг тус тэмцээнд Монголын Электрон Спортын холбоо буюу MESA испорт багтаах хүсэлтийг албан ёсоор олон улсын олимпийн хороо руу илгээсэн бөгөөд багтах ёстой гэсэн шалтгаанаа баталж чадсанаар албан ёсны медалийн төрөл болгож чадсан байна. Төрөл батлагдах үед Хятад улсын зүгээс ихээхэн саадтай тулгарсан ч эцсийн шийдвэрээр испорт багтаж чаджээ. Одоогоор ямар төрөл испортыг төлөөлөн зүүн азийн залуучуудын наадамд багтах нь тодорхойгүй байна.

ESN Weekly: Монголчуудын хүрэл медаль, Stalwart нэг алхам урагшлав, Na'Vi дахин эзэгнэлээ MicrosoftTeams image

Шинэ мэдээ

spot_img

Холбоотой мэдээ

1 сэтгэгдэл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Энд сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу

spot_img