Пүрэв, 10 сар 28, 2021
top banner

ESN тойм: D13-ийн эхлэл, NKT эзэгнэл, Draingang-ийн гайхамшиг

Энэ 7 хоног Монголын испортод онцлох хэд хэдэн үйл явдлууд болж өнгөрлөө. CSGO тавцанд D13 Европын анхны том тоглолтоо хийсэн бол erkaSt-ийн NKT Funspark Asia Playoffs #1-д түрүүлэв. Үүнтэй зэрэгцээ DOTA2-ын дотоодын хамгийн том тэмцээн MESA Pro Series Finals-ийн финалд тоглох хоёр баг тодров. Ингээд бид гурван уг үйл явдлыг дэлгэрэнгүй багцлан тоймлож байна.

MESA Pro Series Finals – Draingang-ийн гайхамшиг

2020 оны 12-р сараас эхэлсэн MESA Pro Series тэмцээн гурван цувралын турш өнгөрсөн 6 сарыг хүртэл явагдсан билээ. Эхний цувралыг Draingang тэргүүлж, арын хоёр цувралд Lilgun, Sable Hat багууд аваргалсан. Ингээд нийлбэр оноогоор тэргүүлсэн багуудын дунд MESA Pro Series Finals энэ 8 сард шилдгээ тодруулж байгаа юм. Ялагч 20 саяын шагналын 14 саяыг хүртээд зогсохгүй Израйлын Эйлат хотод болох IESF World Championship-д Монгол улсыг төлөөлөх эрхтэй болох билээ.

Ингээд тэмцээн сүүлийн 7 хоногтоо тулж ирсэн бөгөөд хасагдах шатны тоглолтод Lilgun, Sable Hat, Draingang, Kobold гэсэн гол фаворитууд үлдсэн. King of the Hill журмаар Lilgun хэсгийн тоглолтоос шууд гранд финалын эрх авсан бол үлдсэн гурван баг гранд финалын эрхийн төлөө тоглосон юм. Магадлалын хувьд Sable Hat, Kobolds хоёрын аль нэгийг Lilgun-тай финалдах болов уу гэгдэж байсан ч хасагдах шатанд Draingang гэнэтийн төгс тоглолтыг үзүүлж Sable Hat-ийг 2:0-оор хожсон.

May be an image of 2 people and text that says 'WELCOMETO THE GRAND FINAL AUGUST 28 DRAINGANG M TEAM M DRAINGANG T 7 PRO SERIES FINALS 2021 DRAINGANG XACBANK'

Дараагийн тоглолтод Kobolds ялна гэдэгт мөн л үзэгчид итгэж байсан ч Draingang 2:1-ээр илүүрхсэнээр финалын эрхийг авч чадлаа. Магадлалын хувьд Draingang финалд гарна гэдэгт итгэж байсан хүн тун цөөн байв. Тэд чухал мөчид ийнхүү дахин нэг удаа төгс тоглолтыг харуулж финалд шалгарлаа. Үнсгэлжингийн үлгэр мэт төсөөлөгүй байдлаас гайхамшгийг бүтээж байна. Тэд Lilgun-ийн эсрэг ч underdog нэрлэгдэж байгаа бөгөөд ялалт байгуулахыг үгүйсгэх аргагүй юм. Финалын тоглолт 7 сарын 28-нд 16:00 цагаас Best of 5 журмаар явагдана.

May be an image of 2 people and text that says 'DOTA PRO SERIES FINALS 2021 LILGUN sDRAINGANG GRAND FINAL X123 BILGUUN SANCTITY SUKHBAT ELEVEN MUNNKH-ERDENE HISHGEE KHISHIGBAT BRAINAC ENKH-ENKHLEN TABURI BATJIN RETRIBUTION TEMUULEN BATBAYSGALAN MESA RedBu TSOGTSAIKHAN ※XABk DAVAASAMBUU D IeSF AUGUST 28 SATURDAY'

Checkmate-ийн сайн эхлэл, NKT-ийн эзэгнэл

Funspark Asia тэмцээний эхний Playoffs тэмцээн явагдлаа. Монголоос Checkmate, Renewal багууд оролцсон бол erkaSt, sk0r нар NKT багийнхаа зүгээс өрсөлдсөн юм. Checkmate шинэ бүрэлдэхүүнээрээ анхны тэмцээндээ оролцсон бөгөөд hasteka, cool4st нарын хэрхэн тоглох нь сонирхолтой байв.

Checkmate шинэ бүрэлдэхүүнээр маш сайн тоглолтыг үзүүлсэн бөгөөд Renewal-ийн эсрэг 5 дараалан хожигдсон цувралаа зогсоосон. Мөн Lynn Vision багийг буулган авч, финалд шалгарсан Invictus-тэй тэнцүүхэн өрсөлдсөн. Дараагийн тэмцээн тэдний хувьд гэрэлтэй харагдаж байна.

Харин NKT баг тэмцээнийг бүрэн эзэгнэсэн гэхэд болно. Өмнөх Funspark-д тун сайн тоглосон тэд энэ удаад ч цувралаа үргэлжлүүлж upper bracket-аас нэг ч хожигдолгүй финалд хүрч Invictus-тэй хүндхэн цувралын эцэст ялагч болж аваргаар тодорлоо.

Үүнтэй зэрэгцээгээр азиас дэлхийн тэмцээнд оролцох боломж бараг байхгүй талаар мэргэжилтнүүд онцлов.

D13 Esports exMIBR-ийн эсрэг

Энэ долоо хоногийн төгсгөлд D13 баг Европын бүст очсоноос хойшх хамгийн том тоглолтоо хийлээ. Тэд Funspark ULTI тэмцээний Европын бүсийн хаалттай сонгон шалгаруулалтад уригдсан байна. Улмаар эхний тоглолтоо O Plano буюу exMIBR-тэй хийсэн нь нэр төрийн хэрэг байв. Эхний мап дээр тун амархан ялагдсан ч хоёр дахь мап dust2 дээр тэнцүүхэн өрсөлдөөнийг үзүүлж 16:14-өөр ялагдлаа. Анхны том тоглолт, том багийн эсрэг байсан гэхэд давгүй эхлэлийг хийлээ гэж харж байна.

O Plano багт major тэмцээнд финалд шалгарч байсан HEN1, LUCAS1 нар тоглосон билээ.

Шинэ мэдээ

spot_img

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Энд сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу

spot_img