Пүрэв, 10 сар 28, 2021
top banner

ESN Story: Түүнийг Есөнтөмөр гэдэг. Зорилго тавина, түүндээ хүрнэ. Заавал!

Түүнийг Гантулгын Есөнтөмөр гэдэг. 23 настай Renewal багийн CS:GO тамирчин.

Багтаа In Game Leader болон awper үүрэг гүйцэтгэдэг. Одоо 7 сарын 31-ны MESA Pro Series Finals-ийн маш чухал тоглолтын өмнө, Монголын #1 багийн статусын төлөө, Израйлын дэлхийн аваргад Монгол улсаа төлөөлөх эрхийн төлөө тоглох гэж байгаа нэгэн. Гэхдээ түүний карьер одоогийнх шиг тийм ч дардан байсангүй. Олон сорилт, уналт босолтын үндсэн тэр энэ цэг дээр иржээ. Тэгвэл бид энэ удаагийн ESN Story булангаараа даруухан, тайван юм шиг хэрнээ асар их амбийц, зорилгыг тээж явдаг nin9 буюу Есөнтөмөрийн түүхийг та бүхэнд хуваалцаж байна.

ESN Story: Түүнийг Есөнтөмөр гэдэг. Зорилго тавина, түүндээ хүрнэ. Заавал! 416E49AA 602A 48DB B9E5 320A809BD31F 1
Photo Credit: MESA. MESA League 2019 тэмцээний гранд финалын үеэр nin9.

2016 оны 2 сарын 2-ны өдөр. The MongolZ баг олон улсын экспертүүдийн таамгийг эвдэж IEM Taipei minor тэмцээнд аваргалж, азийн аварга болсон юм. Онлайнаар шуугиж, Монгол улс испортын хувьд дэлхийн тавцанд өрсөлдөж болно гэдгийг баталсан үйл явдал байлаа. 

Тэр өдөр олон хүүхэд залуус CS:GO тоглоом руу татагдаж, ирээдүйн тамирчин болохоор шулуудсан билээ. Тэгвэл түүний нэг нь Есөнтөмөр буюу одоогийн бидний сайн мэдэхээр Renewal багийн тамирчин nin9 юм. Бид олон тийм түүх сонсож байсны хамгийн амжилттай жишээ нь nin9. Тэр 2016 оноос CS:GO-ийг тоглох болж жилийн дараа гэхэд итгэмээргүй амжилтад хүрсэн. 

Анх би nin9-тай 2018 онд уулзаж байсан юм. Тэр үед nin9-ийн зорилго esport-ийн албан ёсны мэргэжлийн багт орох байсан бөгөөд тэр асуудлаар уулзаж байлаа. Хэдхэн хоногийн өмнө нь nin9 анх удаагаа олон улсын тэмцээний сонгон шалгаруулалтад өндөр амжилт үзүүлсэн бөгөөд maaraa-ийн Born In Mongolia багийн нэр дээр hasteka-ийн хамтаар бүсийн финалд шалгарсан. Гэвч тухайн үеийн азийн шилдгүүдийн нэг  MVP.PK багт хожигдож тэмцээнийг өндөрлүүлсэн билээ. Тэрхүү урам зориг nin9-д баг байгуулах сэдлийг төрүүлж, баг байгуулаад өөрөө IGL нь болох сонирхолтой гэдгийг илэрхийлж байв. Тэр үед nin9-тай уулзаж байхад “Би одоогоор хүнд танигдаагүй байгаа ч өөрийгөө Монголд байгаа хоёрхон цэвэр awper-ийн нэг гэж баттай хэлж чадна. Нэг нь би, нөгөө нь Zilkenberg. Бас in game leader хийж чадна гэж бодож байгаа. Удахгүй би Монголын #1 awper бас IGL болно” гэж тайван хэрнээ тун итгэлтэйгээр хэлж байсан нь одоо ч тодхон санагдана. 

ESN Story: Түүнийг Есөнтөмөр гэдэг. Зорилго тавина, түүндээ хүрнэ. Заавал! DSC4581

Тэр үед nin9-ийн тоглолтуудыг үзэхэд үнэхээр онцгой санагдсан бөгөөд өөртөө итгэлтэй бөгөөд ухаантай тоглолт нь намайг nin9-ийг удахгүй Монголын CS:GO-ийн шилдэг нь болно гэдэг итгэлийг өгч байлаа. Миний хувьд ч түүнд баг байгуулах саналыг тавьж спонсоршипийн асуудал, менежментийг нь хариуцаж өгье гээд хэд хэд уулзсан ивээн тэтгэгч олж чадаагүй юм. Nin9-ийн байгуулах тэрхүү багт nin9 өөрөө awper, IGL хийж, багийн лидер нь hasteka байх ёстой байв. Есөө тэр үед hasteka-ийг Монголын ноймэр нэг тоглогч гэж итгэлтэйгээр хэлж байлаа. Харин үлдсэн гурван тоглогч дээр Lust, Hope гэсэн тоглогчдыг төлөвлөж байсан юм. Мөн nin9-д бас нэг төлөвлөгөө байсан нь hasteka-ийн хамтаар шинээр байгуулагдаж байсан Legends Gaming буюу LEGAM хэмээх багт орох хувилбар. Гэхдээ Legam-д nin9 төдийлөн итгэлтэй биш байсан бөгөөд тэр нь ч зөвдөж, Legam төсөл удалгүй цуцлагдсан билээ.

“Би одоогоор хүнд танигдаагүй байгаа ч өөрийгөө Монголд байгаа хоёрхон цэвэр awper-ийн нэг гэж баттай хэлж чадна. Нэг нь би, нөгөө нь Zilkenberg. Бас in game leader болох зорилготой. Удахгүй би Монголын #1 awper бас IGL болно!”

2018 онд nin9 анх тоглож эхэлж байхдаа ийнхүү амлаж байлаа.
ESN Story: Түүнийг Есөнтөмөр гэдэг. Зорилго тавина, түүндээ хүрнэ. Заавал! nin9 healthy esports

Nin9 өөрөө баг байгуулах төлөвлөгөө бүтээгүй ч хэдхэн сарын дараа маш том боломжийн өмнө нүүр тулж ирлээ. Өөрийн CS:GO тамирчин болон сэдлийг нь өгсөн The MongolZ багийн шинэ бүрэлдэхүүнд maaRaa түүнийг авах сонирхолтой байгаагаа илэрхийлж, бодит байдал болов. Ингээд nin9, hasteka нар hang4u, temkawow багаас гарсантай холбоотойгоор nin9, ncl, tsogoo, maaraa, hasteka гэсэн бүрэлдэхүүн биеллээ оллоо. Nin9 яг төлөвлөж байсан бүрэлдэхүүн биш байсан ч илүү хүчтэй, туршлагатай бүрэлдэхүүн, мөн хүчтэй нэрийн дор буюу The MongolZ байсан нь түүний хувьд илүү дээр хувилбар болж таарсан юм. Гэвч удалгүй nin9-ийн хамгийн их найдлага тавьдаг хамтрагч нь болох hasteka бүрэлдэхүүнээс гарах болж, nin9 hasteka дуо салсан билээ. Hasteka-ийн оронд The MongolZ баг Neuz-ийг авсан. 

ESN Story: Түүнийг Есөнтөмөр гэдэг. Зорилго тавина, түүндээ хүрнэ. Заавал! 225849007 915359359362529 2391526288919648527 n
The MongolZ багийн бүрэлдэхүүн Storm Rider хэмээх Хятадын org руу зарагдав. BeStrong, Tsogoo, NCL, Maaraa, NEUZ, Nin9

Хоёр жилийн дотор мэргэжлийн тамирчин болж, үзэж өссөн тамирчидтайгаа нэг баг болж, тэр багтаа багтаж чадсан нь nin9-ийг ямар гайхалтай хурдан сайжирдаг тоглогч болохыг харуулна. Гэхдээ The MongolZ-ийн нэрийн дор nin9 өндөр амжилт үзүүлээгүй бөгөөд тус бүрэлдэхүүн удалгүй Хятадын Storm Rider баг руу зарагдсан. Storm Rider-ийн нэр дор жил гаруй хугацааг үдэж, тодорхой амжилтуудыг гаргаж байсан ч түүнээс илүүтэйгээр унаж босч байсан тэр сар жилүүд, цуглуулсан туршлага нь түүний хувьд гол үнэт зүйл нь байлаа.

Есөө уг бүрэлдэхүүний суурийг удаан хадгалж явсан бөгөөд Монголдоо эргэж ирээд Мазаалай нэрийн дор ncl, tsogoo-той хамт тоглож kabal, dobu нартай нэгдсэн. MESA Pro Series тэмцээнд багаараа аваргалсан ч dobu, kabal нар erkast-ийн шинэ баг August руу элссэнээр nin9 дахиад л шинэ шалгуурын өмнө тулж ирсэн билээ. 

ESN Story: Түүнийг Есөнтөмөр гэдэг. Зорилго тавина, түүндээ хүрнэ. Заавал! DSC 2226
MESA League 2019 тэмцээнд nin9 топ үзүүлэлттэй тамирчдын нэг байсан. Гэвч MVP авах хэмжээний байсангүй.

Энэ удаад dobu, kabal нараа салсаны хариуд nin9 итгэлт анд hasteka-ийг дахин бүрэлдэхүүндээ авах боломж бүрдсэн. Ийнхүү хоёр хүний слот дээр Machinegun, hasteka нар элсэв. Nin9-ийн хувьд гурван жилийн туршид итгэж ирсэн nin9, hasteka-ийн дуогоороо дахин нэг удаа дайралт хийсэн ч hasteka түүнийг орхин явсан. Тухайн үед D13 Esports тэдэнтэй хамгийн ойр өрсөлдөхүйц байсан бөгөөд багийн зохион байгуулалтын хувьд D13 Мазаалайгаас илүү байлаа. Тийм ч учраас Hasteka D13-ийг сонгож, shinobi оронд нь Мазаалайд орсон. Ингэснээр nin9-ийн ээлжит төлөвлөгөө талаар болж MESA League-т багаараа 2-р байранд D13-ийн ард орж, багийн тоглолт ч чанаргүй болж ирсэн юм. 

ESN Story: Түүнийг Есөнтөмөр гэдэг. Зорилго тавина, түүндээ хүрнэ. Заавал! nin9 hastke
Esports Festival 2020 арга хэмжээний үеэр. Nin9 өөрийг нь хоёр ч удаа орхин явсан hasteka найзынхаа эсрэг тулсан. Уг тулаанд Hasteka D13-ийн хамтаар ялж чадсан ч эцсийн дүндээ ирээдүйн жинхэнэ ялагч нь nin9 болж үлдсэн билээ.

Энэхүү уналт Мазаалайгийн тэрхүү бүрэлдэхүүнийг задалж nin9, ncl-ийн хамтаар August руу шилжсэн. Энэ шилжилт nin9-ийг бэлэн болсон, одоо л 2018 онд ярьж байсан Монголын #1 IGL, Монголын #1 awper болно гэдэг зорилгодоо хүрэх цаг болсон гэдгийг илэрхийлсэн шилжилт байлаа. 

ESN Story: Түүнийг Есөнтөмөр гэдэг. Зорилго тавина, түүндээ хүрнэ. Заавал! E6FAEEF4 18C4 4FE3 9B1A D90100DF65F2
nin9 тоглолтын гадна meme материал гэдгээрээ алдартай. MESA League тэмцээний финалын үеэр 2020 онд.

erkaSt, dobu, kabal, nin9, ncl гэсэн бүрэлдэхүүн 2016 оны азийн аварга The MongolZ-оос хойшх хамгийн хүчтэй бүрэлдэхүүнийг бүрдүүлж Монголчууд major тэмцээнд одоо л орох нь дээ гэсэн итгэлийг төрүүлэв. Тэр хүлээлт ч хий хоосон байсангүй. Tiger багийн нэрээр тэд 2016 оноос хойшх Монголын анхны азийн аварга цолыг хүртэж The MongolZ багийн амжилтыг давтлаа. 2016 онд азийн аваргуудыг үзээд тамирчин болох зорилт тавьсан nin9 ийнхүү тэр мөрөөдлөө 4 жилийн дараа бодит биелэл болгосон нь энэ. 

Азийн аварга цол хүртсэнээс хойш олон зүйл өөрчлөгджээ. Багийн лидер erkaSt нь багаа орхиж, IGL ncl нь багаа орхиж хэд хэдэн тэмцээний нүүрийг, өөр өөр тоглогчидтой үзсэн. Багийн нэр нь ч солигдож Renewal нэрийн дор тоглох болсон. Эцэст нь уналт босолтын үр дүнд nin9 карьерынхаа оргил үе дээр ирээд байна. 

ESN Story: Түүнийг Есөнтөмөр гэдэг. Зорилго тавина, түүндээ хүрнэ. Заавал! final
Nin9 Renewal багийнхаа хамтаар MESA Pro Series Finals тэмцээний гранд финалд тулж ирээд байна. Тоглолт 7 сарын 31-нд 16:00 цагаас Best of 5 журмаар явагдана. Ялагч нь Израйлын Эйлат хотод болох IESF World Championship буюу дэлхийн аваргад Монгол улсыг төлөөлөх эрхтэй болно.

Тэр одоо Монголын #1 IGL, #1 awper мөн, биш гэдэг дээрээ яригдаж байна. Түүний IGL чадвар, awp ур чадвар гайхагдаж байна. Гуравхан жилийн өмнө сонирхогчийн нэрээр том зорилго, том мөрөөдөл төлөвлөж байсан nin9 одоо мэргэжлийн тамирчны нүүрээр тэр зорилгоо биелүүлж явна. Одоо бодоход Есөө ярьж байсан, амлаж байсан бүх л зүйлсийнхээ ард гарч явна. Харин тэрхүү шилдгийн статусын нотолгоо нь энэ 7 сарын 31-нд харагдах болно. 12 сараас хойш өрсөлдсөн өрсөлдөөний эцэс болгож Renewal багийнхаа хамтаар Checkmate-ийн эсрэг MESA Pro Series Finals тэмцээний Гранд Финалд шилдгийн шилдгийн төлөө тоглоно. Багаа удирдаж, awp ур чадвараараа аархаж Монголын #1 баг гэсэн статусыг, Монголын #1 awper, igl гэсэн статусыг албан ёсоор авч чадах нь уу хамтдаа харцгаая.

Тэр бол одоогийн Монголын испортын төгс жишээ, хүүхэд залуусын үлгэр жишээ. Том, жижиг нь хамаагүй түүхийг хэрхэн бүтээж болдгийн жишээ. Түүх заавал хүн төрөлхтний амьдралыг тэр чигт өөрчилсөн үйл явдал байх албагүй. Nin9-ийн бүтээж буй зүйлс, түүний карьерын замнал,энэ амжилтууд, шат дараатай өөрчлөлтүүд гэдэг өөрөө түүх юм. Монгол улсын тугаа Израйлд дэлхийн аваргын тавцанд мандуулах нь ч бас нэгэн түүх. 7 сарын 31-нд дахин нэг түүх бүтээх баг тодорно. Тамирчид тодорно. 

ESN Story: Түүнийг Есөнтөмөр гэдэг. Зорилго тавина, түүндээ хүрнэ. Заавал! UPDATED BY EBA Recovered
Nin9 2018 онд сонирхогч байхдаа Монголын #1 IGL, Awper болно гэж ярьж байжээ. Тэгвэл 3 жилийн дотор мэргэжлийн тамирчин болж тэр амлалтаа биелүүлж байна. Түүний үлдээж буй түүх үнэхээр гайхалтай. Түүх бүтээхэд чи хаанаас эхлэх нь хамаагүй! #MakeHistory

Шинэ мэдээ

spot_img

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Энд сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу

spot_img