Мягмар, 12 сар 7, 2021
top banner

ESN Stats: Азийн мобайл испортын 2021 оны төлөв байдал

Дэлхийн тоглоомын зах зээлийн ихэнхийг эзэлдэг төрөл бол утасны тоглоом билээ. Мобайл испортын төрөл ч эрчимтэй хөгжиж олон улсад тэмцээнүүд нь шагналын сангаар толгой цохих болсон. 

Мобайл испорт нь азийн орнуудад эрчимтэй хөгжиж, тоглогчдын тоо нь ч ази тивд ихэнх нь байдаг. Харин Европ, Америк тивийн тоглоомчид утасны гэхээсээ илүү компьютер тоглоомыг илүүд үздэг. Тэр утгаараа мобайл тоглоомын байдлыг тандахад ази тивийг голчлон авч үздэг юм. Тэгвэл энэ удаагийн нийтлэлээр бид испортын статистик, датаг гаргадаг Esports Charts сайтын мобайл тоглоомын хэрэглэглэгчдийг ази тивд бүсчлэн гаргасныг танилцуулж байна. 

Тус үзүүлэлтүүд 2021 оны нэгдүгээр сараас өнөөдрийг хүртэлх байдлаар тооцогдсон бөгөөд мобайл испортын үзэлт, олон улсын тэмцээнүүдийг хэдий хэмжээний хүн үзэж буйгаар гаргажээ. Esports Charts-ийн хувьд дата, статистик гаргахдаа испортын тэмцээнүүдийн үзэлтээр гаргадгаараа алдартай юм. 

ESN Stats: Азийн мобайл испортын 2021 оны төлөв байдал ASIA MOBILE ESPORTS MAP 51f1d45800ca03b900a8fa7a02c919e5

MOBA төрөл

Вьетнам, Тайланд, Тайван, Макао зэрэг улсуудад энэ жил Arena of Valor тоглоом хамгийн алдартай байжээ. Arena of Valor нь Tencent-ийн MOBA төрлийн тоглоом ба өнгөрсөн онд мобайл испортын эрэлттэй байдлаараа 4-р байранд жагссан байна. 

2021 оны эхний хагасын байдлаар л гэхэд Вьетнам улсад Arena of Valor-ийг 14.7 сая цагийн үзэлт бүртгэгдсэн байна. Харин дээр дурдсан 4 орноос Тайван хамгийн бага байсан ба ердөө 1.2 сая цагийн үзэлт бүртгэгджээ.

Испортын том төлөөлөгчдийн нэг Өмнөд Солонгос улс мобайл испортын төрлийг сонирхдоггүй болох нь статистикаас тодорхой харагдав. Тэдний хамгийн өндөр үзэлт нь Clash of Clans дээр бүртгэгдсэн бөгөөд ердөө 12 мянган цагийн үзэлт бүртгэгджээ. League of Legends-ийн хамгийн хүчирхэг гүрэн Өмнөд Солонгос тухайн тоглоомын утасны хувилбар болох Wild Rift дээр хоёрдугаар хагаст үлэмж өсөлтийг үзүүлсэн ч төдийлөн их тоо харагдахгүй байна. Учир нь Өмнөд Солонгосын ямар нэг баг олон улсын тэмцээнд өрсөлдөхгүй байгаа, дотоодын испортын тэмцээн байхгүй учраас тоо нь анзаарагдахуйц өөрчлөлтийг харуулахгүй байгаа юм. 

League of Legends: Wild Rift-ийн хувьд харин Хонг Конгд хамгийн өндөр үзэлттэй буюу 23,5 мянган үзэлттэй байна. Энэ зун SEA Icon Series 2021 Summer арга хэмжээ болсон учраас үзүүлэлт ийнхүү өндөр гарсан хэмээн Esports Charts-ийн зүгээс тайлагнажээ. 

MOBA төрөлд гэхдээ тэднийг дийлсэн төрөл байгаа нь Mobile Legends: Bang Bang юм. Esports Charts-ийн зүгээс нарийн статистикуудыг танилцуулаагүй бөгөөд Индонез буюу мобайл испортын хамгийн өндөр үзэлттэй хоёр улсын нэгд нь ийнхүү тэргүүлсэн байна. Mobile Legends-ийн дотоодын лигүүд маш өндөр үзэлтийг цуглуулж байгаа ба үүнд Индонез, Филиппин, Сингапур, Мьянмар, Малайз зэрэг улсууд багтаж байгаа юм. 

Battle Royal төрөл

Battle Royal төрөл мобайл испортын төрөлд үзэлтээр тэргүүлж байна. Үүнд мэдээж Хятад, Энэтхэг улсууд үлэмж нөлөөг үзүүлнэ. Тухайн улсуудад PUBG Mobile хаалттай байгаа боловч тухайн төрлийн өөр нэрт хувилбарууд гарсаар байгаа нь тоглогчдын эрэлт асар өндөр байгааг илтгэнэ. Гэхдээ Хятад, Энэтхэг улсуудад үзэлтийн тоог яг нарийн тогтооход хүндрэлтэй байгаа аж.

Esports Charts-ийн үзэж буйгаар Шри Ланкад 11 мянган цаг үзэлт, Энэтхэгт 1.2 сая цагийн үзэлтийг бүртгүүлжээ. 

Хятадын нийт тоог гаргахад хүндрэлтэй бөгөөд Хятадууд дотоодын платформоор шууд дамжуулалтаа хийдэг тул Esports Charts зэрэг байгууллагууд хяналт хийж дата цуглуулах боломжгүй байдаг аж. 

PUBG Mobile Сингапурт гэхэд албан ёсны байдлаар 11 сая цагийн үзэлтийг цуглуулжээ. Азийн 8 улсад нийлсэн тоогоороо утасны бүх тоглоомыг ардаа орхисон зэрэг үлэмж сайн амжилтыг PUBG Mobile үзүүлсээр байна. Монгол улсад ч гэсэн үзэлтээрээ PUBG Mobile бүх төрлүүдээ ардаа орхиж, тэргүүлжээ.

Дүгнэн үзэхэд PUBG Mobile, Mobile Legends төрлүүд азийн мобайл испортын зах зээлийг тэргүүлж байгаа юм. 

Шинэ мэдээ

spot_img

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Энд сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу

spot_img