Пүрэв, 10 сар 28, 2021
top banner

ESN Preview: CSGO RMR тэмцээнээс Монгол багууд major-т шалгарах боломжтой юу?

2020 онд ESL One Rio нэрийн дор зохион байгуулагдахаар төлөвлөгдөөд байсан боловч цар тахлын улмаас цуцлагдсан. 2020 онд азийн бүст хавар нь Road to Rio нэрийн дор шалгаруулалт явагдаж одоогийн Renewal суурьтай Tiger баг аваргалж байв. Ийнхүү Бразилыг зорих эрхтэй болоод байсан ч тэмцээний шалгаруулалтын журам өөрчлөгдөж 2 удаагийн RMR тэмцээн нэмэгдсэн. Ийнхүү азийн RMR 3 удаа явагдсан ч тэргүүлсэн нэг баг үр дүнгээ хүртэж чадаагүй юм. Major болохгүй болсон учраас тэргүүлсэн багт дараа жилийн чансааны оноон дээр 100 оноо нэмж бэлэглэх л шийдийг гаргасан билээ.

Тэгвэл энэ онд Шведийн Стокхолм хотод 2021 оны major offline байдлаар зохион байгуулагдах болсоноор азийн бүст хоёр удаагийн RMR зарлагдсан. Эхнийх нь энэ оны хавар явагдаж Vici тэргүүлж, Tyloo хоёрдугаар байранд орсон. Удаах 3-4-р байруудад мөн л Хятадын багууд орж, боломжит оноонуудыг бүгдийг нь Хятад багууд авсан юм. Ингэснээр Монгол багууд тухайн багуудаас 1000 гаруй оноо дутсанаар боломж бараг байхгүй болсон гэгдэж байлаа.

Гэвч энэ оны сүүлийн RMR-ийг ESL хийхээ зарласнаар нөхцөл байдал өөрчлөгдөж оноогүй багуудад боловж гарч ирэв. Өмнөх удаад 4 багт оноо өгч байсан бол энэ удаагийн ESL-ийн RMR-т 2 багт буюу финалд шалгарсан хоёр баг л оноо авах аж. 

ESN Preview: CSGO RMR тэмцээнээс Монгол багууд major-т шалгарах боломжтой юу? image 3

Гэхдээ боломж гарч ирсэн ч магадлалын хувьд тун бага. Үндсэн тэмцээн 4 багтай тоглох бөгөөд хоёр баг урилгаар оролцож байгаад хамгийн их оноотой Tyloo, Vici багтаж байна. Үүний хоёр слот хоёр оноогүй баг байх ёстой бөгөөд болвол хоёр Монгол баг, NKT зэрэг багууд гарч ирэх ёстой. Үүний дараагаар хоёр баг хоёулаа финалд гарч нэг нь ялагч болсон тохиолдолд түрүүлсэн баг нь major-т азийг төлөөлөх эрхтэй болох юм. 

Үүнд Renewal vs Checkmate финалд үлдэх, Checkmate vs NKT, Renewal vs NKT гэсэн боломжууд багтана. Манай багууд бүгд форм сайтай байгаа тул уг зүйл биеллээ олохыг үгүйсгэх аргагүй. Гэхдээ нэг нь өндөр амжилт үзүүлэхдээ гол биш багууд бүгд шилдэг байж хоорондоо тааралгүй финалдах нь чухал юм.

Монгол багуудын хувьд бүгд нээлттэй сонгон шалгаруулалтаас тоглох шаардлагатай. Нээлттэй сонгон шалгаруулалт 9 сарын 9-12 өдрүүдэд хоёр удаа явагдана. Гэхдээ хоёхон баг л Closed шалгаруулалт руу гарах бөгөөд өөрөөр хэлвэл NKT, Renewal, Checkmate зэрэг багуудын ердөө 2 нь л шалгарах юм. Тиймээс боломж магадлалын хувиар улам л багасна. Гэхдээ ямартай ч бид Монгол багууд ямар хувилбарт major-т шалгарахыг илэрхийллээ. Үндсэн RMR тэмцээн 10 сарын 5-10 өдрүүдэд явагдана.

ESN Preview: CSGO RMR тэмцээнээс Монгол багууд major-т шалгарах боломжтой юу? image 4

Шинэ мэдээ

spot_img

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Энд сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу

spot_img