Пүрэв, 10 сар 28, 2021
top banner

ESN Opinion: DOTA2 The International тэмцээн багаа нэмж, форматаа өөрчлөх ёстой юу?

The International 10 тэмцээн Шведийн Стокхолмд зохион байгуулагдахаар зарлагдаад байсан ч удалгүй байршил болон хугацаагаа өөрчилсөн билээ. Шведэдийн спортын холбооноос испортыг спорт хэмээн бүртгэж аваагүй учраас тэмцээнтэй холбоотой асуудлууд сөхөгдөж ийнхүү Румын улсын Бухарест хот руу шилжиж, 10 сард зохион байгуулагдахаар болсон юм. 

Харин тэмцээний сонгон шалгаруулалт явагддагаараа явагдаж тэмцээнд оролцох 18 баг эцсийн байдлаар тодорсон юм. Үүнд Team Nigma тэргүүтэй хэд хэдэн том багууд оролцох эрхээ авч чадаагүй нь хүмүүсийн сэтгэлийг гонсойлгож байна. Мэдээж том баг гээд боломж олгоно гэсэн үг биш хэдий ч одоогийн сонгон шалгаруулалтын журамтай холбоотойгоор маш олон баг 18 багийн гадна үлдээд байгаа юм. Тиймээс хугацаа байгаа энэ нөхцөлд багуудаа нэмэх, форматаа өөрчлөх ёстой гэсэн санаанууд гараад байгаа. Бид энэхүү яриан дээр өөрсдийн өнцгөөс хувилбаруудаа та бүхэнтэй хуваалцаж байна.

Тэнцвэртэй тус тэмцээнүүд, сонгон шалгаруулалтын болхи зарчим

TI10 маргаангүй дэлхийн испортын оргил тэмцээнүүдийн нэг. Одоогийн хамгийн өндөр төдийгүй түүхэндэх хамгийн өндөр шагналын сантай гэсэн амжилтыг атгаж явдаг. Тэр ч утгаараа олны анхааралд байж, уг тэмцээний үнэ цэн, баг тамирчдын хичээн зүтгэл маш өндөр байдаг. Тэр утгаараа бусад тэмцээнийхээ үнэ цэнийг төдий чинээ дарж байдаг. Жишээ нь League of Legends хамгийн их үзэгчтэй, испортын хамгийн үнэ цэнтэй төрөл гэгддэг ч нэг тэмцээний үнэ цэн TI хэмжээний өндөр байдаггүй. Тийм ч учраас бүх тэмцээний үнэ цэн хэт өндөрт гараагүй, бүх том тэмцээн нь өөр өөрсдийн онцлогтой, түүндээ багууд бүгдэнд өндөр ач холбогдол өдөг. Цаашлаад эрүүл системийн ачаар хамгийн том тэмцээн болох World Championship нь ч бусад том тэмцээнээсээ ялгарч түүнийхээ ачаар бусад тэмцээний ач холбогдол ч дагаад сайн байдаг.

Гэтэл DOTA 2 дээр нэг баланс алдагдсан зүйл нь TI ганцаараа тасарчихсан шагналын сантай гэдэг нь султ болж байдаг. Хэтэрхий их нэр хүнд, зорилго, шуналын гайгаар TI тэмцээн бүх DOTA 2 тамирчдын мөрөөдөл болсон бөгөөд бусад тэмцээний PR, хүч, ач холбогдол багасч эхэлсэн. Үүний жишээ мэт OG баг 2 жил дараалан TI тэмцээнд улирлын амжилт муутай байсан хэрнээ түрүүлсэнээс харагдана. Зүгээр л TI-аас хоёр сарын өмнө багаа босгоод бүрэлдэхүүнээ шинэчлээд бут цохиод түрүүлж байх жишээний. Энэ жишээ нь ч хортой нөлөөлсөн бөгөөд одоо хүмүүс DOTA 2 гэхээр TI санаанд орж бусад үеэр үзэлт, хандалт, анхаарал бага болсон. DOTA 2 өндөр хэмжээнд байгаа хэдий ч League of Legends, CS:GO шиг байнгын өсөлт үзүүлэхгүй байгаа нь үүнтэй тодорхой хэмжээгээр холбоотой.

Энэ ч утгаараа багуудын улирлын амжилт муудаж ирэх болсон бөгөөд хэтэрхий хавтгай өрсөлдөөн үүссэн гэхэд болно. Жигд ширүүн өрсөлдөөн биш ч гэсэн тогтмол формтой баг цөөнтэй, нэг stack баг гэнэт цойлох, шинээр байгуулагдсан баг топ багийн форм үзүүлэх, League of Legends CS:GO тогтмол топ мэргэжлийн тамирчдын форм, багийн era, давамгайлал гэх мэт мэргэжлийн спортын дүр зураг DOTA2-д харагдахаа больсон. Энэ мэтчлэн жаргал даахгүй зовлон гэдэг шиг өндөр шагналын сан, хэт том нэр хүнд зэргийг дагасан сул талууд гарсаар байгаа юм. Үүнээс шалтгаалаад тодорхойгүй байдлаас болоод ч тэр үү TI-д өрсөлдөх хэмжээний багууд шугамны гадна үлдлээ. Мэргэжлийн спортод, хөлбөмбөгт гэхэд дэлхийн аваргад Герман, Бразил шугамны гадна үлддэггүй. Харин DOTA2-д энэ асуудал байна. Яахав том багууд гадна үлдэж болно л доо, гэхдээ үнэхээр тэмцээнд орох эрхтэй сайн формтой бага ганц хоёр алдааны улмаас хоёр жил хүлээсэн тэмцээнээ алдана гэдэг харамсалтай. Төгс хөгжчихсөн мэргэжлийн спортод байж болох үзэгдэл ч дотагийн нөхцөлд бага зэрэг хүндрэлтэй асуудал болж байна.

Багууд нэмэх ёстой юу?

Мэдээж баг одоогийн нөхцөлд нэмсэн тохиолдолд нэг талаар сөрөг, нөгөө талаар өмөөрч болох ч юм шиг байдал үүснэ. Тэмцээн 10 сар хойшилсон нь сонгон шалгаруулалт, үндсэн тэмцээн хоёрын хооронд хангалттай зайг үүсгэх бөгөөд энэ хооронд багуудын формын хооронд хангалттай зайг үүсгэх бөгөөд баг нэмж авах шалтгааныг үүсгэж болно.

Харин нөгөө талаас хэрвээ Team Nigma мэтийн топ баг шугамны гадна үлдээгүй бол энэ асуудал сөхөгдөх үү гэдэг асуулт гарч ирнэ. Өмнө жилүүдэд ч ийм асуудал байсан боловч ингэж хүчтэй яригдаж байсангүй. Тэгэхээр зарчмын хувьд анхнаасаа сонгон шалгаруулалтын зарчмаа гаргачихаад, хугацааа өөрчлөгдсөн шалтаг дээр анх удаа багуудад нэмэлт боломж олгох нь учир дутагдалтай юм. 

Цаашдаа өөрчлөлт оруулах ёстой юу?

Цаашдаа дүрмийн хувьд өөрчлөлт оруулах хэд хэдэн хувилбар байж болно. Эхний хувилбар дээр мэргэжлийн спортын дүрэм. Энэ нь багууд нэг шугамаас эхлэх хувилбар. TI хэрвээ тийм онцгой, том тэмцээн, хэн нэгэнд сүпэр боломж олгох онцгой, major-оос ч давсан тэмцээн юм бол багууд нэг шугамаас эхлэх ёстой. Улирлын амжилтыг харгалздаг хувилбарууд байж болох ч хөлбөмбөг, теннис гээд ихэнх мэргэжлийн спорт дээр багууд бүгд л өмнөх шатандаа тоглож финалын шатанд ирдэг. Англи ч бүдэр ч болно, Франц ч бүдэрч болно. Гэхдээ ялгаатай нь тэдэнд сонгон шалгаруулалт дээр гэнэ алдах буюу хоёр хожигдоод л хасагддаг систем байхгүй. Олон боломжтой, олон тоглолт хийж үнэхээр тухайн жилүүдэд шалгарах эрхтэй шилгүүд нь гарч ирдэг. 

ESN Opinion: DOTA2 The International тэмцээн багаа нэмж, форматаа өөрчлөх ёстой юу? Dota2 Tiarena 1024x576 1
Цаашлаад баг нэмэх нь зөв хувилбар байж болох ч Valve-ийн хувьд зардал өснө гэдэг муу мэдээ. Тамирчдын зардал, нислэг, буудал, хоол, үйлчилгээ гээд санхүү талаас том ачаа байх болно.

Нөгөө талаас хэрвээ өрсөлдөөн үнэхээр “хавтгай” өрнөж байгаа бол цаашдаа багуудын тоог нэмэгдүүлж болно. Европын аварга анх 8 багтай зохиогддог байж байгаад 16 болоод сүүлийн хоёр тэмцээн 24 багтай болсон. Энэ нь багуудын өрсөлдөөн орчин үед улам ойртож байгаад илэрхийлж байгаа бөгөөд хүчтэй багийг ганц хоёр удаагийн алдаанаас нь болоод шугамны гадна үлдээхгүйн тулд, шинэ багуудад боломж олгохын тулд тус системийн шийдлийг гаргасан нь тэр. Хэрвээ 16 хэвээрээ байгаа д л байсан бол том багууд шугамны гадна санамсаргүй үлдэнэ, бас шинэ clutch хийх боломжтой багууд ганц хоёр тоглолтоос болоод шугамны гадна үлдэнэ. Утгандаа тэмцээн өрсөлдөөнгүй, сонирхолгүй болно, цаашлаад тухайн спортын үнэ цэн, үзэгчдийн тоо, дагагчдын тоо унана. 

Европын аварга анх 8 багтай зохиогддог байж байгаад 16 болоод сүүлийн хоёр тэмцээн 24 багтай болсон. Энэ нь багуудын өрсөлдөөн орчин үед улам ойртож байгаад илэрхийлж байгаа бөгөөд хүчтэй багийг ганц хоёр удаагийн алдаанаас нь болоод шугамны гадна үлдээхгүйн тулд, шинэ багуудад боломж олгохын тулд тус системийн шийдлийг гаргасан нь тэр

Ямартай ч эдгээр дүгнэлтүүдээс The International болон DOTA 2 тэмцээнүүд шинэчлэл хийх ёстой гэдэг нь харагдана. Аль нэг хувилбарыг заавал сонгох ёстой биш. Үзэгчдийн тоо өсөхгүй, тоглогчдын тоо буурч, мэргэжлийн талбарт шинэ багууд амархан давамгайлж, тамирчид багаа сольж, stack багууд хүртэл clutch хийж байгаа нь үнэн. Тиймээс тэмцээнүүдийн тэнцвэр, зарим тэмцээний форматад анхаарах цаг болсон гэдгийг анаазрах нь зүйн хэрэг. Гэхдээ зөв сонголт юу вэ? Бидний бодлоор олон зуун жилийг дагасан мэргэжлийн спортын хэв маягийг туршиж, өөрсдийн онцлогт тааруулан бага багаар нь сайжруулах нь зүйтэй. Гэнэтийн хүчтэй шийдвэр, өөрчлөлтүүд “эмзэг” шинэхэн испортод энэ мэт тооцоолоогүй сөрөг үр дагавруудыг авчирч мэднэ. 

Шинэ мэдээ

spot_img

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

  1. Мэдээж том багууд тэмцээнд орж чадахгүй нь харамсалтай! Гэхдээ Өнгөрдөг Хөлбөмбөгийн Дашт-д Итали болон Нидерланд орж чадаагүйг мэдэх үү? Герман орсон боловч хэсгээсээ шалгараагүйг анзаарсан уу? Тийм ч учраас шинэчлэл хэрэгтэйг эрт анзаарсан Нидерланд саяны Европын аваргад чамлахааргүй амжилт үзүүлсэн. Италийг яасныг ярих нь илүүц биз! Энэ юуг илтгэж байна? Одоо дэлхийд дахинд ямар ч спорт мэргэжлийн түвшинд хөгжиж байна. Миний хувьд Нигмагий фен. Анх Ликиүд байхад л дэмжсээр ирсэн. Ti7-д аварга авахад нь баярлаж, TI8,TI9 -чамлахааргүй амжилт үзүүлэхэд нь хүртэл дэмжсээр ирсэн. Тэдэнд энэ жил эрт эрх авах олон боломж байсан уу гэвэл байсан. Заавал тийм хүнд нөхцөлд өөрсдийгөө авчирсан хүмүүс бол Нигмагийнхан өөрсдөө! Сүүлийн шийдвэрлэх тоглолтууд дээр тэдний хийсэн пик бол зүгээр л бид TI явмааргүй байна гэсэн яг л throw пик байсан. Энэ юуг хэлж байна? Тиймээ, энэ багт шинэ цус сэлбэлт аль уже дутагдсаныг хэлж байна. Миракл, Жиэч 2 бол мэргэжлийн түвшинд тоглоход өөлөх зүйл, гэхдээ Куро нэг ч TI алгасаж үзээгүй хүн одоо зодог тайлах цаг нь болсон гэж харж байна. Майнд контролын хувьд ч мөн ялгаагүй! Миний мэдэх ликиүд, нигма хэзээ ч уулга алдам гайхалтай пик хийж байгаагүй, энэ баг цэвэр тоглогчдын ур чадвар дээр л тогтдог байсан. Тиймээс одоо энэ алгасан шалтгаанаа маш том ухралт гэж үзээд сайн пик хийдэг Папи шиг тийм суппорт ахлагч хэрэгтэй байна.

  2. Neg l towogtei nul tilt
    Ene zugeer l demjdeg bag ni garsandaa uurlaj baiga huuhediin comment shig l sanagdla joohon miregjliin baih heregtei baiha nul tilt OMG

  3. ESport iin talaar bichdeg site Mongold baigaa ni sain ch nuguu talaaraa bichsen niitleliig ni unshhad arai l tuwugtei yumaa. Yahaw mergejliin hun bish hedii ch nairuulga, ug songolt tal deeree joohon ahnaarmaar yum. Ehnii paragraph iig unshaad l bichiltiin hew mayg, nairuulgaas bolood tsaashaa context ni sain baisan ch unshhaas shuud tuurtej baina.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Энд сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу

spot_img