Ням, 10 сар 24, 2021
top banner

ESN Guide: DOTA 2 Dawnbreaker тоглохоос өмнө анхаарах зүйлс

DOTA2-ийн хамгийн сүүлд гарсан баатар болох Dawnbreaker хүмүүсийн хамгийн их авч тоглож буй баатраар тодорч байна. Бан хийлгэхгүй л бол тоглолт бүр дээр гарч ирж буй баатар хүмүүсийг олон талаар бухимдуулж байгаа. Нэг талаас эсрэг талд орохоор зарим хүмүүс сайн тоглож бухимдуулж байгаа бол өөрийн тань багт байх үед тоглож чадахгүй бухимдуулах тохиолдол гарч байгаа биз ээ. Тэгвэл та ч гэсэн Dawnbreaker-ээр тоглох гэж байгаа бол тоглохоосоо өмнө дараах жижигхэн заавруудтай танилцаад тоглож эхлэхийг танд сана болгоё.

Тоглоомын эхэн хэсэг ба item, скилл сонголт

Lane хэсэгт явахад Dawnbreacker сул баатар биш. Ерөнхийдөө өндөр ранкны тоглолтууд дээр ихэнх хүмүүс Танго, Манго, Faerie Fire зэрэг дандаа хэрэглэгдээд дуусдаг item-уудаас ихийг аваад гарч байгаа харагдана. Үүний ачаар нилээд дарамтыг эсрэг багтаа үзүүлэх боломжтой бөгөөд lane-дээ дарамт үзүүлсэнээр тоглолтыг цаашид нилээд гартаа оруулах боломжтой.

Lane-дээ явахдаа скилл сонголтоос гэвэл Celestial Hammer болон Luminosity скиллүүд дээр илүү төвлөрвөл зохилтой. Celestial Hammer скиллын хувьд ойрын зайнд тоглоход болон эсрэг багийн баатруудад эхэн хэсэгт хүчтэй damage-ийг учруулах боломжтой. Luminosity скиллын хувьд эсрэг багийн carry-ийг цэргээс хол байлгах боломжтой бөгөөд support тоглогчоо heal хийх давуу талуудтай.

Ерөнхийдөө Dawnbreaker-ийн хувьд melee буюу ойрын зайны баатруудын эсэг нилээд дарамт үзүүлэхүйц баатар. Тиймээс Orb of Venom мөн эхэн хэсэгт дажгүй сонголт байх болно. Dawnbreaker-ийн хувьд нилээд item хүчирхэг байх шаардлага үүсдэг учраас lane-tt удирдаж явах нь маш чухал гэдгийг санах хэрэгтэй. Бусад level цуглуулж дунд хэсэгт дайдаж хүчирхэгждэг offlane-ээс илүү өөр тоглох шаардлагатайг сануулъя.

Эхний бүтэн item буюу гуталны сонголт дээр phase boots илүү дээр сонголт байх болно. Учир нь дайн идэвх сайтай, айлын баатруудыг нилээд хөөх шаардлага гардаг учраас phase boots авах хэрэгтэй.

ESN Guide: DOTA 2 Dawnbreaker тоглохоос өмнө анхаарах зүйлс Capture 1

Дунд хэсэг

Эхний том item-уудын нэг нь Sange байх боломжтой. Цаашлаад Heaven’s Halberd болгож томсговол зүйтэй. Учир нь Dawnbreaker эсрэг багийн carry руу нилээд фокус хийдэг учраас эсрэг багийн right click баатрыг зогсоох иймэрхүү item-ууд хэрэгтэй. Мэдээж Sange танд тодорхой цусыг нэмэх болно. Heaven’s Halberd шаардлагагүй бол Sange-ийг S&Y болгож томруулж болох юм.

Мөн Luminosity скиллийн хэрэглээг та анзаарсан байх. Газардаж буугаад шууд хүчтэй олон цохилтоор damage хийж эхэлвэл зүйтэй бөгөөд үүнд тань Echo Sabre гэдэг сонгол боломжийн байх болно.

ESN Guide: DOTA 2 Dawnbreaker тоглохоос өмнө анхаарах зүйлс polaris

Мэдээж идэвхтэй дайддаг баатруудтай адил танд Black King Bar хамгийн чухал item-уудын нэг байх болно. Том тоглолтуудаас ажвал 15-20 дахь минутанд BKB авах нь нилээд чухал гэсэн үзүүлэлт байна. Хэрвээ BKB-гүй байвал олон боломжит скиллээ дэмий үрэх аюултай. Учир нь Dawnbreaker-ийн скиллүүд зогсооход тун хялбар байдаг. BKB-тэй байвал дайн дунд маш том нөлөөллүүдийг үзүүлэх боломжтой.

Blink Dagger ч бас боломжийн сонголт. Blink-дэж ороод багийнхаа хамтаар хурдан киллүүд хийгээд явах боломжтой. Дайн эхлэхэд алах баатар руугаа блинкдэж ороод BKB дараад Starbreaker хийвэл дайн маш таатай өрнөх нигуртай.

Dawnbreaker-ийг өөрийн үндсэн баатрууд дундуу оруулах уу?

Dawnbreaker-ийн хувьд шинэ хэвээр байгаа. Одоогоор хожлын хувьд нилээд өндөр буюу 53% байна. Dawnbreaker-ийн хувьд эсрэг багийн support-ууд нь counter хийхэд нилээд хүндрэлтэй, тааварлахад төвөгтэй баатар. Ихэнх шинэ баатруудаар хожил авах гэж тоглогчид тодорхой хугацааг авдаг. Шинэ баатар гарсан даруйд хүмүүс их авдаг ч ихэнхдээ хожигдох нь бий. Тэгвэл Dawnbreaker гарч ирсэн даруйдаа хожил авахад илүү магадлалтай байна. Ямартай ч түүнийг nerf хийчихгүй бол одоохондоо нилээд давуутай байгаа тул баатрын сонголт дундаа оруулахад гэмгүй.

Шинэ мэдээ

spot_img

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Энд сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу

spot_img