Ням, 10 сар 24, 2021
top banner

ESN Guide: 7.29-ийн гамшиг Mid Beastmaster-аар тоглох нь

7.29 patch энэ сард гарсанаар DOTA2 тоглоомд багагүй өөрчлөлтүүд гарсан. Зарим баатруудад нилээд том өөрчлөлтүүд орж, зарим баатрын ultimate скиллүүд хүртэл өөрчлөгдсөн байх юм. Тэгвэл энэ өөрчлөлт дээр том сайжруулалтыг авч, мэргэжлийн тавцанд бол “алдаатай” гэмээр байгаа баатар бол Beastmaster.

Patch болгоноор баатрууд өөрчлөгдөж, тухайн метаны баатар, хамгийн их сонгогддог эсвэл бандуулдаг баатрууд байдаг. Маш олон нэрс дунд эдгээр жагсаалт эргэлддэг ч ихэнхдээ бид хардаг л баатруудаа ээлжилж хардаг гэж хэлж болно. Тэгвэл энэ удаагийнх төдийлөн ийм хэмжээнд үнэлэгдээд байдаггүй Beastmaster, тэр дундаа mid Beastmaster байлаа.

Олон улсын том тэмцээнүүд буюу DPC Upper Division-ийн бүх бүсийн тоглолтууд нийт 100 гаруй удаа бандагдсан байгаа нь beastmaster ямар том аюул гэдгийг нь нотолно. Гэхдээ энэ patch-аар pushing сайн хийдэг буюу амьтан удирддаг баатруудын хувьд маш муу мета болно гэж таамаглагдаж байв. Учир нь тэдний гол item болох Necronomicon DOTA-аас бүр мөсөн хасагдсантай шууд холбоотой. Гэтэл эсрэгээрээ Necrom-ийг голлож авдаг Beastmaster энэ метаны гол баатар болчих нь тэр.

ESN Guide: 7.29-ийн гамшиг Mid Beastmaster-аар тоглох нь ff08ac7f0f9a8ab739ab0e1bb9d088f44add096e6322d9c309dc616529

Өмнөх 7.28 patch дээр Beastmaster, Lycan зэрэг баатрууд тус item-ийн ачаар нилээд damage-ийг эсрэг багтаа үзүүлдэг байв.Цаашлаад бүр Enigma, Tusk баатрууд дээр ч авах тохиолдлууд байлаа.

Тэгвэл яагаад Beastmaster “BEAST” болчихов?

Мэдээж гол хариулт нь Aghanim-ийн өөрчлөлт байв. 7.22 patch-аас хойш Aghanim авсанаар Beastmaster эхний скилл буюу Wild Axes-ийг хязгааргүй ашиглах боломжтой болсон ба ямар нэгэн унших хугацаа гэж байхгүй, шидчихээд шууд буцаж ирэхэд нь дахин шидэх боломжтой болсон юм. Энэхүү өөрчлөлт Mid Beastmaster-ийн эзэгнэлийг үүсгэж байгаа ба бангийн тэргүүн эгнээнд байгаагийн гол шалтгаан болж байна. Гэхдээ яагаад энэ patch-аас өмнө энэ нь ийм алдартай биш байсан бэ гэдэг нь асуулт болно.

May be an image of 1 person and text that says 'PROSERIES 2021 IMSAI PROIII STRENGTH SERIES BEASTMASTER CHANGELOG ALERTS SUMMOBEASN WILD AXES SCEPTER ABILITY UPGRADE Wild Axes cKилл yHwиx rauaary 6oлж wиA33A 6yuaж иp3x yeA AaxиH wиA33A 6aйx 6oлomжToй 6oлHo. y3yyл3x Damage +30-aap H3m3rA3H3. CALL OF THE WILD HAWK SHARD ABILITY UPGRADE yHwиx xyrauaa ceKyHA 6yypHa Hawk Dive Bomb cKиллT3й 6oлox ceKyHA3A xийH3 xийx yeA xaparAaж, TyxaйH cKиллblr erceH 6aaTapT 250 damage y3yyлж ceKyHA maHapraHa. Hawk Θepee yxH3. 3aй Hb 1200. 23 18 660 267 DISABLER +2.3 +0.8 16 TTACK DURABLE DEFENSE MOBILITY 58-6 1.7 305 150'
Photo Credit: MESA

Тэгвэл энэ патч дээр тухайн скиллын хэрэглэгдэх мана 18%-аар багасаж үзүүлэх damage нь өссөн. Ингэснээр нууцлагдаж байсан “эрдэнэ” ил гарсан гэхэд болно. Голын шугаманд явах болсон гол шалтгаан нь мэдээж хурдан левел ахиж, Wild Axes тулгаад эрт Aghanim авах шаардлага юм. Тоглогчдын хувьд дунджаар 14 минутанд Aghanim авч байна.

ESN Guide: 7.29-ийн гамшиг Mid Beastmaster-аар тоглох нь 2691e060fc772ae56bb5a4b7053e5f58be1b4aaa505d18cbc3c1dfdc98

Тоглолтын арга барилын хувьд голын шугаманд явах нь маш чухал. Гол явж XP хурдан ахисны дараа Roshan авах нь тоглолтонд илүүрхэх гол арга. Aghanim-аа 14 минут орчимд авсаны дараа 15 дахь минутанд л шууд Roshan орох боломжтой ба ойролцоогоор level 4 Wild Axes-ийг 17 удаа шидсэний дараа Roshan-ийг ганцаараа авчих боломжтой. 17 удаа скиллээ ашиглахад Soul Ring, Bottle, Clarity Potion зэрэг мананы item-ууд хэрэгтэй. Roshan авахын гол зүйлсийн нэг нь Aghanim Shard бөгөөд дээр дурдсанчлан шувуу нь айлын баатрыг манаргах, damage үзүүлэх боломжтой болсон.

ESN Guide: 7.29-ийн гамшиг Mid Beastmaster-аар тоглох нь image 2

7.29b update-аар бага зэргийн nerf орж +40 Wild Axes Damage +30 болж багассан. Гэхдээ энэ нь төдийлөн том өөрчлөлт байгаагүй бөгөөд Beastmaster-ийн давамгайлал үргэлжилсээр буй. Дараагийн update-уудаар nerf орж ирэх магадлал өндөртэй байгаа ч тэр хүртэл Beastmaster-аар тоглож турших нь зайлшгүй зүйл болоод байна.

Шинэ мэдээ

spot_img

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Энд сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу

spot_img