Лхагва, 7 сар 6, 2022
Бусад

    ESN Explained: Zeus Clan-ийн IHC нэртэй болсон шилжилтийн талаар

    Монголын испортын хамгийн том төлөөлөл гэж хэлж болох Zeus Esports Clan хэдэн өдрийн өмнө шилжилт хийж буйгаа зарласан билээ. Дэлхийн аваргын гуравдугаар байранд шалгарч, олон улсын олон тэмцээнд өндөр амжилт гаргаж Монгол улс испортын том өрсөлдөгч шүү гэдгийг дэлхий нийтэд зарлаж чадсан баг бол Zeus Clan. Тэр ч утгаараа сүүлийн жилүүдэд Монголчуудын хамгийн хайртай олон улсын баг болж чадсан.

    Тэгвэл тэдний нэрээ IHC Esports болгон өөрчилж Zeus Clan нэрээ цаашид ашиглахгүй болсонд үзэгчид, хөгжөөн дэмжигчид ихээхэн дургүйцлээ илэрхийлээд байгаа юм. Угтаа бол маш энгийн зүйл боловч криптовалютын компанийн нэрийг урдаа залсанд хүмүүс дургүйцэж мөнгөний араас явлаа, цаашдаа дэмжихгүй, арай ч дээ, ингэх хэрэггүй байсан гэх мэтээр утгагүй шүүмжлэлүүдийг явуулж эхэлсэн. Тэгвэл бид энэ удаагийн нийтлэлээрээ тус шилжилтийг зөвтгөх хэдэн энгийн зүйлсийг тайлбарлахаар шийдлээ.

    Мэдээж Монголчуудын хайртай нэр Zeus Esports солигдсон нь шууд бодоход харамсалтай. Гэвч нөгөө талаар энэ нь тухайн багийн залууст том дэвшил юм. Манайхны энгийн логикоор аливаа зүйлийг бүтээж буй хүмүүс цэвэр зүрх сэтгэлээр үнэ хөлсгүй, ардаа амьдралгүй мэтээр зүтгэх ёстой мэт байдаг. Тэр ч утгаараа Zeus гэдэг нэрийн дор эдгээр залуус үүрд энэ хэвэндээ байх ёстой биш юм.

    Баг гэдэг зөвхөн тоглож байгаа хүмүүсээс гадна, арын алба, менежер, дасгалжуулагч, тоглох хэрэгсэл, тамирчдын тогтвортой тоглоход түлхүүц үзүүлж амьдралаа авч явахуйц цалин мөнгө, тухтай орчин, хэрэгсэл гээд олон зүйл шаардагдана. Тэгвэл өсч дэвжихийн тулд эдгээр зүйлс үргэлж дагаад сайжирч байх ёстой. Ялангуяа амжилт үзүүлэх дутамд эдгээр хангамжууд, хүчин зүйлс дагаад сайжирч байх ёстой юм. Яагаад зарим organization-ууд өндөр амжилтын дараа хэсэг сайн тоглож байгаад унадгийн шалтгаан үүнтэй зарим талаар холбоотой. Тамирчид үргэлж сайжирч, үргэлж сайн газрыг эрэлхийлж байдаг тул амжилт үзүүлэхийн хэрээр тийм орчныг сэтгэлзүй нь хайж байдаг. Тийм ч учраас дийлдэшгүй мэт байсан баг нэг л өдөр унадагт гайхаад байх зүйлгүй юм.

    Тэгэхээр өөрчлөлтөд бэлэн байх нь ялангуяа испортын багийн шаардлагат зүйлсийн нэг байж болох юм. Олон улсын жишээн дээр ч багаараа илүү таатай орчин руу, хүчтэй org руу шилжих нь маш олон. Ялангуяа таамаглаагүй бүсээс, багаас гарч ирсэн тамирчид багаа солих, илүү дээр багийг сонгох үзэгдэл ч олон. Харин тэрнээс урьтаж баг өөрсдийн орчин нөхцөл, тамирчдын цалингаас авхуулаад арын алба гээд бүх зүйлээ сайжруулвал тамирчин болж байгаа багаасаа заавал явах шаардлагагүй. Цаашлаад багаараа өөр org руу гадагшаа зарагдах ч албагүй юм.

    Тэр утгаараа Zeus үүнээс урьтаж багаа дараагийн шатад аваачих зорилготойгоор хөрөнгө оруулагч татан оруулж, багийн нэрээ шилжүүлж дараагийн шатруугаа ахиж буй хэрэг л юм. Бусдаар бол багийн зохион байгуулалт, арын алба менежмент, тамирчид хэвээрээ байгаа тул үзэгчид үүнийг зөвөөр хүлээж авах нь зүйтэй.

    Шинэ мэдээ

    Холбоотой мэдээ

    7 сэтгэгдэл

    1. IHC гэдэг нэртэй тоголж байж болохгүй гэж үү харин ч дээшээ дэвших ахны алхам гэж би бодож бн би өөрөө esport төлөө явхийг хүсдэг IHC esport багдаа амжилт үзэгч pubg тоголдог нэр RED

    2. Zeus namriin pmpl-d unheer muu togloltiig vzvvlsen
      Ter vyd zeus uuriin bagiin logotoi tsamts gargaal bj bsn
      Tgd odo zaawal neree solih bsimu nere solihguigeer eniigee hiij boldgumu

    3. тэглээ гээд нэрээ солидог нь яаж бгаан нэр солихгүйгээр энэ яриад бгаа бүхнээ хийж болдоггүй юмуу. Дэндүү харамсмаар юмаа.

    4. Zza buruu ym alga ygd gewel odoo manaih zeusiin urgeljll bolj clanaa zeus esport gej nerlsn bilee bid tsaashdaa ene neriig ungalgui harinch manduuln gedgee amly

    СЭТГЭГДЭЛ БИЧИХ

    Энд сэтгэгдэл оруулна уу!
    Энд нэрээ оруулна уу