Мягмар, 12 сар 7, 2021
top banner

ESN Explained: Time to Conquer (Reprise) Official Anthem of MESA Fall

Хүч. Энэ зүйл яаж бүтдэг вэ? Хаанаас үүсдэг вэ? 

Хүч магадгүй багтаамж юм. Аливаа зүйлийг гүйцэтгэх, бүтээх, тухайн этгээдийн багтаамж, эзэлэхүүн юм уу даа. Тэр нь ур ухаан, ур чадвар, физик хүч, өвөрмөц арга барил гээд юу ч байж болно. Эцэстээ тэр зүйл нь тухайн хүнд тухайлсан зүйлээр илүү гарах, ард нь гарах, эзэрхийлэх боломжийг өгч байгаа бол тэр өөрөө хүч мөн гэж үзнэ. Хүч гэхээр заавал биеийн хүч, хүч чадал гэдгийн хүчиййг ойлгож болохгүй байх нь. Оюуны хүчтэй гэж ярьдаг даа. Хүч өөрөө энерги ч юм уу? Тухайн хүний тэрхүү хүч нь зөвхөн нэг талаас буюу заавал тархинаас ч юм уу, шөрмөснөөс аль нэг нь гарсан байх албагүй. Бүх зүйл нь нэгдэж эцсийн output нь гарч байгаа учраас хүч болж байгаа хэрэг билээ.

За нэг ёсондоо эдгээр санааг нэгтгээд илэрхийлвэл хүч гэдэг нь ямар нэг зүйлийг гүйцэтгэж, дуусгах, эзэрхийлэхэд хүргэх бүх зүйлийн нэгтгэл байх нь. 

ESN Explained: Time to Conquer (Reprise) Official Anthem of MESA Fall Power meaning

Эдгээр сонин эргэцүүлэлээс Time to conquer хэмээх санаа гарсан юм. Танд ойлгомжгүй санагдаж магадгүй ч MESA-ийн шинэ улирлын бүхий л тэмцээн буюу бүтээгдэхүүнүүд энэ санаанд суурилсан юм. Тоглогчдоос бид тамирчдыг төрүүлэх, тамирчдыг баг болгох, багуудыг өрсөлдүүлж эхлэх, дараагийн шатанд нь гаргах, дараагийн шатны өрсөлдөөнийг бий болгоход бид нарын энэ жилийн МӨРӨӨДЛИЙН тэмцээн юу байх вэ? Гэж бодож эхэлсэн хэрэг л дээ. 

Ganbaatar, Managing Director of MESA

Эцэст нь дээрх эргэцүүлэл, бодол, өөрсдийн санаа зэргээс испортын тамирчин болохын тулд, мэргэжлийн тавцанд өрсөлдөж эхлэхийн тулд өөрийн хүчийг олж тухайн зүйлийг мэргэжлийн эзэмших, өрсөлдөх, эзэрхийлэх ёстой гэдэг ухагдахуун мессэжийг өгөхийг хүссэн юм. 

Дэлхийн зэрэглэлд өрсөлдөж, бидний шүтэн биширч, эд нар шиг болчих юм сан гэсэн тамирчдын өндөр фокус, сэтгэл хөдлөл, шунасан хүсэл, дайчин байдал юунаас ундран гарна вэ? Бид нэг талаас тийм өрсөлдөөний талбарыг үүсгэж, тамирчдаа тийм зэрэглэлд хүрэх шат нь байхын тулд юу хийх ёстой вэ? Үүнээс л Time to Conquer буюу өөрийн ХҮЧИЙГ бий болгож conquer хийх буюу өөрийн фокуслаж буй зүйлдээ эзэрхийл, одоо л цаг нь ирсэн гэсэн санаа юм. 

Тэмцээнүүд тэр ч утгаараа хоорондоо уялдаатай байж брэндинг, формат, агуулга талаасаа Монголчуудын хийж чадах, одоогийн байдлаарх хамгийн сайныг л байлгахыг хүссэн. 2020 оны 12 сараас эхэлсэн тэмцээн бүрийн ялагчид нь тэр бүртээ тодорч байсан ч онооны систем, формат, дараагийн тэмцээний шууд эрх гээд цуврал талаасаа хоорондоо хамаатай байж эцсийн буюу Finals-ийн ялагч нь 8 сарын турш үргэлжилсэн тэмцээнүүдийн жинхэнэ ялагчид нь байж чадсан. Үнэхээр л Conquer хийж чадсан гэсэн үг.

Amarjargal, General Secretary of MESA

Гэхдээ энэ удаагийн нийтлэлээр бид тэмцээнийг тэр утгаар нь ярих гэсэнгүй. Алдаатай оноотой, давуу талуудтай, дэвшилттэй, зарим талаар сул талтай ч байсан улирлаас нэг зүйлийг нь тусгайлан онцлох гэсэн юм. Энэ бол тэмцээний, улирлын албан ёсны anthem буюу хөгжим байв. Дээрх агуулгын хүрээнд Time to Conquer хөгжмийг MESA өөрөө хөгжүүлж, бүтээж, уран бүтээл болгон гаргасан. Нэг талаар хэний хөгжим юм мэдэгдэхгүй, байнга явдаг сүүлдээ зарим нэгэнд нь залхатлаа сонссон, зарим нэгний хүсэн хүлээсэн хоногшсон хөгжим Time To Conquer. 

Энэ хөгжим зүгээр нэг гоё хөгжим гээд бүтчихсэн зүйл биш байв. Улирлын өрсөлдөөний илэрхийлэмж, агуулгыг нь ярихгүйгээр илэрхийлэх, суурь болж явах, тамирчдад утга учрыг нь ойлгуулах, үзэгчдийн ухамсарт тэрийгээ суулгах оролдлого байсан. Урд хожид Монголын испортын тэмцээн байтугай спортын тэмцээнүүд сайн хөгжимтэй байсныг, магадгүй өөрсдөө хөгжмөө бичиж байсныг хүмүүс санадаггүй, мэддэггүй гэсэн үгээс тэмцээнийхээ агуулгыг хөгжмөөр л илэрхийлэх гэж оролдох ёстой юм байна гэж бодсон. 

Erdenebadrakh ABE Erdenechuluun, Contributer of Time To Conquer
Улирлын эхэнд ашиглагдаж байсан анхны хувилбар

Хөгжмийг Time to Conquer агуулгаар нь яривал бүтээгчдийн хийж буй спортын тэмцээн нь ур чадвар, сэтгэл хөдлөл, хүч, фокус, ухаан нийлж хүчийг үүсгэж үүсгэж буй гэсэн санаа юм. Ялангуяа Nomadic Masters edition тухайн агуулга дээр бүрэн суурилж анх гарч байсан хувилбараас reprise хийгдэж агуулгаа бүрэн гаргасан байсан гэдгийг дахин онцольё. 

Хөгжим эхний сэкундүүдэд шууд маш хүчтэй аялгуугаар эхэлдэг. Хүч буюу POWER төрч буй үүсч буй гэдэг утгыг харуулна. 

Ардаас нь детайл ихтэй, тийм ч өндөр биш байдлаар үргэлжилдэг. Энэ өөрөө ур чадвар, мэргэжлийн хүн өөрийн хийж буй зүйлийн хүчийг үүсгэхийн тулд нарийн ур, дадал, ур чадвар ашигладгийг илэрхийлнэ. 

Үүний дараа хөгжим монотон байдлаар өгсөж эхэлдэг. Энэ нь ур чадвар, авъяас нь сэтгэл хөдлөлөөр тэжээгдэж бодит биелэл болдог гэдэг илэрхийлэмж. Яагаад үзэгчтэй тэмцээн, биет тэмцээн онлайн тэмцээнээс өөр байдаг гэж бодно. Ур чадвар нь үзэгчдийн уухай, атмофероос хамааран сэтгэл хөдлөлөөр тэжээгдэж маш нөөцийг үйлдвэрлэж буй хэрэг.

Хөгжмийг сар гаруйн хугацаанд reprise хийсэн. Би испортыг сайн мэдэхгүй ч хөгжмийг л өөрийнхөө хэмжээнд сайн мэдэрдэг гэж боддог. Тиймээс Eba-аас тэмцээний агуулга, MESA-ийн илэрхийлэх гээд байгаа санааг сайн тайлбарлуулаад, хөгжмөө хийсэн. Ер нь ямар ч юманд цаад агуулгаа сайн ойлгочихвол ямар ч байдлаар, юугаар ч түүнийг хүмүүст хүргэж чадна гэж боддог. Тэгээд Nomadic Masters-ийн финал гэхэд Time To Conquer-ийн хамгийн сайн агуулгыг нь өөрийнхөөрөө гаргасан. Орой болгон Eba-тай ажил дуусаад шөнө дунд хүртэл сууж хөгжмөө эцэслэж чадсан даа.

Ider, Producer of Time to Conquer (Reprise)
ESN Explained: Time to Conquer (Reprise) Official Anthem of MESA Fall ider
Ider. Producer of “Time To Conquer”

Гэвч хөгжим сэтгэл хөдлөлөөрөө өгсөөд пауз аваад яг дээшээ тултал өгсөх нь үү гэтэл маш тайван болж зогсдог. Өмнөх хугацаанаас хамаагүй доошоо, нэгэн хэмнэлээр, тайван. Энэ нь фокус, балансийг илэрхийлдэг. Ур чадвар, авъяасы байгаад сэтгэл хөдлөлөөр тэжээгдсэн тэрхүү байдал төвлөрөл, бүрэн удирдлагатай байхгүй бол төгс хүчээ гаргаж чадахгүй гэсэн санаа юм. Тийм ч учраас асар өндөр сэтгэл хөдлөлтэй, авъяастай тамирчид эцсийн мөчид бүтэлгүйтдэг, том тоглолт дээр, хэцүү үеүдэд тоглолт нь унадаг тохиолдол бий. Харин өндөр төвлөрөлтэй, фокустай тамирчид үргэлжид ижил өндөр хэмжээний performance гаргадаг нь тухайн санааг нотлон илэрхийлнэ. 

Эцсийн хэсэгт нь 2:04 хавьцаа бүх хөгжим эргэн нийлж байгаа юм аялгуу орж ирдэг. Энэ нь эдгээр зүйлс нэгдэж оюу ухааны нэгтгэлээр хүч болон аажмаар хувирч буйг илэрхийлнэ. Ур чадвар, сэтгэл хөдлөл, төвлөрөл эцэст нь ухаан тэгээд хүч. Ингээд өөрийн энэ талбарт эзэрхийл, Be the One гэсэн санаа. Ер нь баахан агуулгуудыг энергүүдийг нэгтгээд хүч болгож байгаа гэсэн санаа юм уу даа. Энерги устаж үгүй болдоггүй, зөвхөн төлвөө өөрчилдөг гэдэг дээ. Time to conquer! 

Үнэхээр professional, committed, consistent, world class гээд аугаа зэрэглэлийн тамирчин болмоор байвал эдгээр санаануудыг өөртөө суулгаж, балансыг нь захирч эцсийн хүч болгон гаргах ёстой мэт. 

Хөгжмийн анхны хувилбарыг Yung G.Togtokh хийж, MESA-ийн creative director Eba хөгжүүлж, Reprise хувилбарыг нь Time to Conquer нэрийн дор Ider эцсийн хөгжим болгон гаргажээ. 

Монголын испорт бусад дэлхийн зэрэглэлийн испортын төслүүдтэй эн зэрэгцэх хэмжээнд нарийн детайл хийгддэг шүү гэдгийг нотлон харуулж чадсан эдгээр залууст талархан энэхүү нийтлэлийг та бүхэнд хүргэв. Ингээд эцэст нь хөгжмөө төвлөрөн, мэдрэн, таашаалан сонсоно уу. Хөгжим албан ёсоор Youtube, Spotify, Apple Music дээр бүгдэн дээр нь Time To Conquer нэрийнхээ доор энэ долоо хоногт цацагджээ.

Ю. Ариунзаяатhttps://esportsnews.mn/
Цахим спорт бол энэ зууны спорт.

Шинэ мэдээ

spot_img

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Энд сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу

spot_img