Мягмар, 12 сар 7, 2021
top banner

ESN Explained: IEM Fall-д яагаад дундаж багууд цахиур хагалсан бэ?

IEM Fall буюу ESL-ийн намрын улирлын гол тэмцээн RMR цувралын нэг хэсэг болж амжилттай явагдаж өндөрлөлөө. Бүс бүрт онооны тэмцээнүүд явагдаж энэ жилийн эхэнд зохион байгуулагдсан эхний RMR-тай нийлэн major-т оролцох багууд эцэслэгдлээ. Өнгөрсөн жил танилцуулагдсан RMR онооны цуврал шүүмжлэл дагуулсан хэвээр байгаа ба энэ удаагийн тэмцээн ч бас логик алдаатай онооны систем болсоноор нь та бүхэн сайн мэднэ. Гэхдээ энэ удаад бид онооны системийн талаар биш бүсийн сонгон шалгаруулах тэмцээнүүдийн үр дүнг дүгнэн нийтлэл хүргэх гэж байна.

Өдөр болгон тоглолт = Өдөр болгоны бэлтгэл

Бид бүхэн вакуум бэлтгэл, тодорхой тэмцээнд голчлон анхаарах тухай багуудын шийдвэрийг медиагаар олон удаа сонсож байсан. Major л чухал, RMR л чухал гэдэг үгсийг багууд олон удаа илэрхийлж байв. Азидаа ноёрхож байсан Vici ч бас том тэмцээний эрхүүд авсан, ази дахь тэргүүллээ баталгаажуулахын тулд олон тэмцээн алгассан. Европын Tier 2-3-ийн багууд өдөрт нэг баг бараг гурван өөр тэмцээнд тоглолт хийсээр RMR-ийг хүргэсэн бол топ багууд сард нэг удаа 4-5 өдөр үргэлжлэх том тэмцээнүүддээ л оролцож байв.

Бид үүгээр юу илэрхийлэх гэсэн бэ гэвэл RMR-д нэг талаас цөөн тэмцээнд анхаарлаа хандуулж буй топ багуудын эсрэг өдөр болгон шахуу тоглодог tier2 багуудын хоорондох тэмцэн болсон юм. Хэрвээ том тэмцээнд гол фокусаа өгөх, жижиг тэмцээнүүдийг хайхрахгүй байх, цөөн тоглолт хийж, бэлтгэлийн тоглолт их хийх нь үр дүн ихтэй юм бол энэ тэмцээн топ багуудын хувьд амархан тэмцээн байх байлаа. Тэгвэл tier2 багууд энэ удаад топ багуудад томоос том анхааруулгыг өгөв. 

Copenhagen Flames, Fiend, Movistar Riders, ENCE, SKADE зэрэг багууд төсөөлөгүй амжилтыг гаргав. ENCE Tier статусдаа багтдаг ч бусад топ багуудаа бодвол Tier2 тэмцээнүүдэд эдгээр багуудтайгаа нийлээд оролцчихдог. Malta Vibes, Pinnacle Series, Elisa Invitational, ESEA гээд тэмцээнүүдийн нөлөөг эндээс харж болно. Сүүлийн жилд Vertigo, Ancient гэсэн бага тоглогддог шинэ мапууд мэргэжлийн сцен руу шахаж орж ирсэнээр багуудын хувьд map pool гэдэг маш чухал хүчин зүйл болж ирсэн. Нэг мапыг үндсэн бангийн мап болгоод үлдсэн 6 мап дээр бүгдэн дээр нь сайн тоглолттой байхгүй бол олон өөр багууд тоглож буй тул 1 мап эсрэг талдаа үнэгүй хожил өгөх аюултай. Гэвч бэлтгэл, амралт, тэмцээн гэсэн гурван цаг хугацаанд 6 мап дээр жигд мундаг тоглоно гэдэг нилээд их зүйлийг шаардана. Тэгвэл үүний хариулт нь олон тэмцээнд оролцох юм шүү гэдгийг дээрх багууд нотлов. Copenhagen Flames бараг бүх мап дээр жигд тоглолттой. Overpass анхандаа бэлтгэлтэй мап нь байсан бол яваандаа бага тоглолт хийхийн хэрээр бага зэрэг хаягдсан. Inferno дээр хожлын хувь тун муутай байсан бол өдөр болгон Inferno эсрэг тал нь сонгохын хэрээр Inferno дээрх тоглолтууд сайжирч эхэлсэн. 20%-оос доош хожлын хувьтай мапууд ч сүүлдээ Fiend, Movistar Riders гэдэг багууд хувьд гарт нь орчихсон мап болох жишээний. 

Нэг баг өдөрт дунджаар 2-3 скрийм буюу бэлтгэлийн тоглолт хийдэг. Тэгвэл тэмцээний тоглолтууд дээр тийм ч өндөр сэтгэлзүйн ачаалалгүйгээр өдөр болгон тоглох нь энэ багуудын хувьд өөрөө маш сайн бэлтгэлжилт болж буй хэрэг. Nuke, Ancient,  Vertigo гээд төвөгтэй мапууд дээр өдөр болгон бэлтгэлжилттэй тэнцүү багуудтай тоглох нь эдгээр багуудад маш их бэлтгэлжилтийг өгсөн. Тэр утгаараа сардаа 4-5 өдрийг л тэмцээнд зарцуулж буй том багуудтай тулахад нь энэ том давуу тал болж байлаа. Топ багууд өөрсдөөс нь илүү учраас давуу талтай тоглолтод орж ирнэ. Харин үүний өөдөөс дундаж багууд бүх мап дээр тэнцвэртэй бэлгэлтэй орж ирж буй нь онцгой давуу тал. Топ багууд мап пик дээрээ ялалт авлаа ч өөдөөс нь Vertigo, Ancient зэрэг багийн тоглолт зонхилсон мапууд дээр сул хожил авч буй нь эдгээр багуудын нэг онцлох зүйл. Цаашлаад сүүлийн 3 сард бараг өдөр болгон тоглолт хийж буй багууд топ багуудаас илүү сайн формтой байсан нь тоглолтуудаас харагдсан. 

Astralis, Fnatic, Mousesports, Faze, G2 гээд бүгд анх ESL Pro League, ECS League цаашлаад эдгээр багууд шиг л олон тэмцээнүүдэд өдөр болгон онлайнаар тоглодог байсан тул форм мундаг байв. Одоо зөвхөн RMR, IEM, ESL тэмцээнүүд хүлээгээд эхлэхээр дундаж багууд тэдний орон зайг булаахаар, өдөр дутмын форм өндөр гэдгээр илүү гарахад ойрхон буйгаа ийнхүү санууллаа.

Vici ч гэсэн азийн бүст адилхан. Олон азийн тэмцээнд алалцсаар эцэстээ Tyloo, Renewal, Invictus гээд бүгдийг нь давсан. Гэнэт давчихсан биш аажмаар давсан. Нэг давамгайлаад эхэлсэн үедээ бүгд ижил тэмцээнд ороод, бүгд ижилхэн тоглолтууд тоглож байгаа нөхцөлд давамгай байдлаа алдана гэж бараг байхгүй. Тийм ч учраас Vici бараг 1 жил азид ноёллоо. Харин сүүлийн 6 сарын турш тэд нэг ч тэмцээнд оролцоогүй. Үр дүнд ноёрхлоо алдлаа. Хоёр гурван тэмцээн ядаж илүү тоглосон Tyloo тэднийг давав. NKT пинг асуудалгүй, Impression асуудалгүй байсан бол NKT ч давах боломжтой байв. NKT мөн map pool муутай нь Vici-д амархан нөхцлийг бүрдүүлсэн. Хэрвээ Renewal 6-8 сарын үеийн формоороо байсан бол Vici-ийг ч амархан буулгаж авах байв. Checkmate хэрвээ NKT дээр гэнэтийн бүтэлгүй тоглоогүй бол Vici-ийн эсрэг map pool сайн гэдгээрээ даваад гарах боломж байсан. 

Энэ мэтчлэн хэн төдий чинээ их тэмцээнд тоглоно, тэр баг илүү давуу талтайгаар тоглолтод орж ирж байгаа нь харагдана. Тэмцээн тэдгээр багуудаас илүү олон мап дээр, илүү жигд тоглолтыг бүх мап тоглохыг шаардана. Тоглоод байхын хэрээр map pool өргөжинө, формоо сайн хадгална. Фокус биш форм одоогийн CS:GO-ийн ялагчийг шийдэж буй.

  • Түлхүүр үгс:
  • csgo

Шинэ мэдээ

spot_img

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Энд сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу

spot_img