Пүрэв, 10 сар 28, 2021
top banner

ESN Explained: Activision Blizzard дахь жендерийн тэгш бус байдал, бэлгийн дарамтын дуулианыг тайлбарлах нь

2 тэрбум долларын үнэлгээтэй, gaming салбарын хамгийн том “тоглогчдын” нэг гэгддэг Activision Blizzard компани дэлхий нийтийг шуугиулсан скандалд өртөөд байна. Мэдээлэл 7 сарын 20-нд олон улсын хэвлэлээр ил болсон бөгөөд тус мэдээлэлд Activision Blizzard компанийн ажлын байран дахь бэлгийн дарамт, хүйсийн ялгаварлал, ёс зүйн хэм хэмжээг хэтрүүлсэн, бусдыг гутаан доромжилсон удаа дараагийн үйл явдал болсон талаар дурдсан байв. Ийнхүү Activision Blizzard компани дээр үүссэн уг гомдол Калифорниагийн шүүхэд шилжиж шалгагдаж байна. Өдрөөс өдөрт хэргийн нөхцөл байдал ээдрээтэй болж ширүүссэнээр Activision Blizzard компанийн нөхцөл байдал хүндэрсээр байгаа юм. 

Activision Blizzard тухайд

Activision Blizzard компани нь та бүхний сайн мэдэх World of Warcraft, Call of Duty, Overwatch зэрэг дэлхийд алдартай тоглоомуудыг хөгжүүлэгч компани юм. Үнэлгээ нь өдрөөс өдөрт өсч, ирээдүй нь тун гэрэлтэй харагдаж байсан компани. Esport-ийн голлох төрлүүдийн нэгт тооцогдож, мэргэжлийн лигийн тоглолтууд нь ирээдүйд Америкийн үндэсний сагсан бөмбөгийн лиг, хоккей, хөлбөмбөг зэрэг лигүүдтэй эн зэрэгцэнэ гэгдэж байсан тоглоом нь мэдээж Overwatch. Ирэх онд тоглоомынхоо хоёр дахь цуврал буюу Overwatch 2-ийг гаргахаар төлөвлөж байлаа. Гэвч уг нөхцөл байдлаас хамаараагүй байж болох ч “тоглоомын баатрууд бэлэн болоогүй” гэсэн шалтгаанаар 2023-2024 он руу тоглоомын нээлтийг хойшлуулав.

Мөн Call of Duty-ийн цуврал нь ч амжилттай ахиц үзүүлсээр байгаа ба Warzone-ийн ачаар PC Games Index дээр Tier 1 буюу хамгийн дээд зэрэглэлд League of Legends, CS:GO тоглоомуудын хамтаар жагсах болсон. Гэвч энэхүү үйл явдал компанийн нэр хүнд, хувьцаа, хүний нөөц, хамтын ажиллагаа гээд бүх талд нь хүнд цохилтыг өглөө. 

Activision Blizzard Media | LinkedIn
Activision Blizzard зөвхөн Esport-ийн том төрлүүдээс гадна Candy Crush-ийн хөгжүүлэгчдийг өөрсдийн эгнээнд нэгтгэж тоглоомын тоогоо тэлж байсан билээ.

Үйл явдлын тухайд

7 сарын 20-нд олон улсын хэвлэл мэдээллээр Activision Blizzard компанийн ажлын байранд болдог зүй бус үйл явдлуудтай холбоотойгоор тус компанийг Калифорниагийн шүүх шалгаж байгаа талаар мэдээлэл цацагдсан юм. Ингэснээр компанийн ажлын байранд болсон зүй бус болох хүйсийн ялгаварлал, тэгш бус байдал, бэлгийн дарамт, шахалт олон нийтэд ил болж шүүхээр шалгагдаж эхлээд байна. 

Нэгдүгээрт жендерийн тэгш бус байдал буюу ялгаварлал. Жишээ нь хурлын өрөөг зөвхөн эрэгтэйчүүдийн хурал байдлаар ашиглаж, эмэгтэй ажилчдыг оролцуулахгүй байх, эмэгтэй хүнийг өндөр албан тушаалд томилдоггүй зэрэг тохиолдлууд дурдагдсан байна.

Бэлгийн дарамт. Үүний жишээ нь эмэгтэй ажилчдыг эрэгтэй өндөр албан тушаалын хүмүүс нь харилцаанд орохыг шахдаг. Эрэгтэй ажилчид эмэгтэй ажилчдын биеийн галбир, төрх байдал дээр байнга сэтгэгдлээ хэлдэг. Цаашилбал “эмэгтэй ажилчдын хөхний хэлбэр, хэмжээнд хүртэл коммэнт хэлж байсан тохиолдлууд” гэж онцолжээ.

Мөн шүүхээр шалгагдаж буй онц ноцтой тохиолдлууд дээр байгууллагын амралт, зугаалгаар эмэгтэй ажилчдад алкохол өгч, биеэ хамгаалах чадваргүй болсон үед бэлгийн харьцаанд орсон байз болзошгүй фактууд, нүцгэн зургийг нь авч сүрдүүлэг хийсэн байж болзошгүй зэрэг төсөөлөгдөмгүй муухай хэргээр Activision Blizzard-ийнхан шалгагдаж байна.

Activision Blizzard-ийн зүгээс фактуудыг үгүйсгэсээр байна…

Үр дагавар

Мэдээж уг үйл явдалтай холбоотойгоор Overwatch, Call of Duty гэсэн esport-ийн төрлүд буюу Activision Blizzard-ийн нүүр царай болсон тоглоомууд эрсдэлд ороод байна. Дэлхийн хамгийн алдартай испорт лигүүдийн нэг болох Overwatch League-ээс хамтрагч байгууллагууд нэг нэгээрээ гэрээгээ цуцалж байна. Үүний жишээ нь өчигдөрхөн гэрээгээ цуцалсан Coca-Cola билээ. Цаашлаад тэдний хувьцаа, нэр хүнд, хамтын ажиллагаа бүх талаараа доройтож хүнд байдалд ороод байна. 

Мөн энэхүү үйл явдал нь чимээгүй болоод байсан #MeToo хөдөлгөөнийг дахин сэргээж, Америкт гудамжинд эмэгтэйчүүд эрхийнхээ төлөө жагсаж эхлээд байна. Үүгээр ч зогсохгүй gaming community салбарынхаа жендерийн тэгш байдал, шударга бус байдлын талаар идэвхтэй хэлэлцэж эхлээд байгаа юм. Үүнд том хэвшлүүдээс гадна reddit, discord, twitter гэх мэт олон нийтийн хэрэгслээр ч хэлэлцүүлгүүд өрнөж, Activision Blizzard-ын фактууд болон имэйлүүд олон нийтэд задарч нөхцөл байдал хурцадсаар байна. 

Мэдээж компаниа аварч үлдэхийн тулд ерөнхийлөгч нь ажлаа өгсөнөөр байдал үргэлжилж байна. Үүнийг дагаад удирдах албаны маш олон хүмүүс бөөнөөрөө солигдож байгаа ба гүйцэтгэлийн албанд ч шинэчлэлүүд яаралтай хийгдэж байгаа юм.

Шинэ мэдээ

spot_img

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Энд сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу

spot_img