Ням, 10 сар 24, 2021
top banner

ESL x Intel хамтын ажиллагаагаа сунгалаа

Intel компани ESL-тэй хийсэн гэрээгээ 3 жилээр дахин сунгаж байгаагаа зарлалаа. 20 жилийн туршид хамтран ажиллаж байгаа уг хоёр байгууллага уг хугацаанд бүх үндсэн бүтээгдэхүүн дээрээ хамтран ажиллаж бие биенийгээ алдаршуулсаар ирсэн юм. Уг гурван жилийн хугацаанд 100 гаруй сая долларыг хөрөнгө оруулалт болгон esport-д оруулах юм байна.

Мөн Intel Extreme Masters буюу бидний сайн мэдэхээр IEM-ийн тэмцээнүүд 2025 оныг дуустал үргэлжлэн явагдахаар болжээ. ESL болон Intel компаниудын хувьд хамтран 82 тэмцээн арга хэмжээг хамтран зохион байгуулсан бөгөөд ихэнх нь дэлхийн хэмжээний том тэмцээнүүд байна.

Үүнээс өмнөх хамгийн сүүлийн гэрээ нь 2016 онд хийгдсэн бөгөөд Intel нь ESL-ийн технологийн дэлхийн хэмжээний хамтрагч гэсэн статустай хийгдэж байлаа.

Шинэ мэдээ

spot_img

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Энд сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу

spot_img