ESL Pro League-ийн Азийн шалгаруулалтаас (Asian conference) Монгол улсын IHC баг Lynn Vision Gaming багийг 2-1 харьцаатай хожсоноор ESL Pro League Season 17 – д шалгарч ахин түүхэн хуудсыг бичиж чадлаа.

Тэд ESL Pro League S17 Asian Conference тэмцээнд Bracket – ийн хувьд Double Elimination Bracket, Best of 3 журмаар тоглолтууд явагдсан.
Ингэснээр тэд 2.22-3.26-нд Малтад болох ESL Pro League-д оролцох эрхээ авлаа. $850,00 шагналын сантай тус тэмцээнд бүс бүсийн шилдэг 32 баг оролцоно.
HLTV Ranking -д IHC E-Sports баг 26-р байранд орж ирлээ. Энэ нь тэдний хувьд үзүүлж буй хамгийн өндөр байр юм.
– ESL World Ranking дээр Азийн бүсэд Lynn Vision баг 24 оноотой болж IHC багаас 1хэн онооны зөрүүтэй болж ирлээ.
Valve-гийн Regional Ranking шинэчлэгдлээ.
Lynn Vision: 1350 -> 1386 (+36 оноо)
IHC E-Sports CS:GO: 1276 -> 1310 (+34 оноо)
Rare Atom: 1152 -> 1292 (+140 оноо) [1 байр урагш]
Grayhound: 1236 -> 1255 (+19 оноо) [1 байр ухралт]
Эх сурвалж: IHC esports, kr0s conner
Esportsnews.mn– мэдээллийн хуудас, esportsnewsmn нь Монголын болон дэлхийн цахим спортын тухай мэдээ, мэдээллийг сүүлийн 5 жилийн туршид тасралтгүй хүргэсээр ирсэн. Харамсалтай нь 2023 оны 1-р сард Рансомвэйр вирусын халдлагат esportsnews.mn-ийн байрлаж байсан сервер өртөж, бүх мэдээ, зураг, видео, шаардлагатай холбоосууд, хайлтын системийн бүх тоон үзүүлэлтүүд, чухал мэдээллээ алдсан. Бид өөрсдийн боломжийн хэрээр өмнөх мэдээллүүдээ оруулж байгаа тул хугацаа, холбоотой зураг, видеоны хувьд алдаа гарсан байх магадлалтай тул уншигч Танаас уучлалт хүсэж байна.
Үүсгэн байгуулагч Ю.Ариунзаяат.