ESL Pro League-ийн Азийн шалгаруулалтаас (Asian conference) Монгол улсын IHC баг Хятад улсын Lynn Vision Gaming багийг 2-1 харьцаатай хожсоноор ESL Pro League Season 17 – д шалгарч ахин түүхэн хуудсыг бичиж чадлаа.
Тэд S17 Asian Conference тэмцээнд Bracket – ийн хувьд Double Elimination Bracket, Best of 3 журмаар тоглолтууд явагдсан.
Ингэснээр тэд 2.22-3.26-нд Малтад болох ESL Pro League-д оролцох эрхээ авлаа. $850,00 шагналын сантай тус тэмцээнд бүс бүсийн шилдэг 32 баг оролцоно.

HLTV Ranking -д IHC E-Sports баг 26-р байранд орж ирлээ. Энэ нь тэдний хувьд үзүүлж буй хамгийн өндөр байр юм.
ESL World Ranking дээр Азийн бүсэд Lynn Vision баг 24 оноотой болж IHC багаас 1хэн онооны зөрүүтэй болж ирлээ.
Valve-гийн Regional Ranking шинэчлэгдлээ.
Lynn Vision: 1350 -> 1386 (+36 оноо)
IHC E-Sports CS:GO: 1276 -> 1310 (+34 оноо)
Rare Atom: 1152 -> 1292 (+140 оноо) [1 байр урагш]
Grayhound: 1236 -> 1255 (+19 оноо) [1 байр ухралт]
Эх сурвалж: IHC esports, kr0s conner, esportsnews.mn