Лхагва, 7 сар 6, 2022
Бусад

    ESL ази, номхон далайн орнуудад зориулсан лиг эхлүүлнэ

    CS:GO-ийн гол тэмцээнүүдийг зохион байгуулдаг ESL 2022 оны төлөвлөгөөнөөсөө танилцуулж эхэллээ. Азийн бүст анхаарал хандуулахгүй байгаа талаар азийн тамирчид, багууд гомдол тавих болсон бөгөөд тэдэнд зориулж 2022 онд нэгэн шинэ боломжийг үүсгэж байгааг удирдлагуудын зүгээс мэдэгдэв.

    2022 оны эхний сараас ESL Challenger League-ийг Asia-Pacific бүст буюу ази, номхон далайн орнуудын дунд явуулахаар болжээ. Уг лигийн зорилт нь мэдээж ESL Pro League байх бөгөөд ялагч баг азийг төлөөлж ESL Pro League Conference-д оролцох аж. Тус тэмцээнд саяхан Монголын Renewal баг оролцоод ирсэн ба Dreamhack Open Asia тэмцээнд түрүүлсэнийхээ шагналд тус эрхийг авсан билээ. Тэгвэл уг эрхийг ирэх оноос ESL Challenger League-ийн ялагч авах юм байна.

    Багуудыг тодруулахдаа ESL World Ranking-ийг харж дээгүүр байгаа багууд шууд уригдана. Харин ESEA Premier Season 39 тэмцээнд дээгүүр бичигдсэн 8 баг нь дараагийн эрхүүдийг авах бол үлдсэн слотыг open qualifier-аас авах боломжтой ажээ.

    ESL ази, номхон далайн орнуудад зориулсан лиг эхлүүлнэ 1903 ESL Challenger League Overview Graphic4

    ESL-ийн тэмцээн зохион байгуулах платформ болох ESEA нь өнгөрсөн онд Гуамд сервертэй болсон ба үүний ачаар Австралийн багууд азийн багуудтай онлайнаар өрсөлдөхөд асуудалгүй байх юм байна. Өмнө ОХУ-ийн зарим багууд ч байршлаас хамааран оролцох боломж бүрдээд байгаа.

    ESEA Premier Season 39 нь одоогоор дуусаагүй байгаа ч шилдэг 8 баг тодорсон ба тус багууд ESL Challenger League-ийн эрхээ авчихсан гэсэн үг. Тэгвэл тэр дунд Монголын Aravt баг багтаж чадсан тул тус урт хугацааны лигт оролцох боломжтой болж байна.

    Тэмцээний нээлттэй сонгон шалгаруулалтаас 6 багийг сонгох ба best of 1 журмаар шууд хасагдахаар тоглох юм байна. Мэдээж тэмцээнд оролцохын тулд ESEA-д бүртгэлтэй байх ёстой ба Premium эрхийг нь тоглогч бүр худалдан авсан байх ёстой.

    Шинэ мэдээ

    Холбоотой мэдээ

    СЭТГЭГДЭЛ БИЧИХ

    Энд сэтгэгдэл оруулна уу!
    Энд нэрээ оруулна уу