CS:GO, DOTA2-д голчлон үйл ажиллагаа явуулдаг ESL сүүлийн жилүүдэд утасны төрлүүдэд ихээхэн анхаарах болсон билээ. Ялангуяа азийн зах зээлд тоглогч ихтэй мобайл төрлүүд том байгууллагуудын анхаарлыг ихэд татаж байна. Тэгвэл ESL Mobile нэрийн дор утасны тэмцээнүүдийг зохион байгуулж буй ESL энэ удаад League of Legends:Wild Rift тоглоом руу орж буйгаа зарлалаа.
Үүний зэрэгцээ тэд уг тоглоомыг хөгжүүлэгч Riot Games-тэй хамтран зүүн азийн аваргын тэмцээнийг зохион байгуулахаар болсоноо мөн зарлав. Тэмцээн $200,000-ийн шагналын сантайгаар зарлагдаад байна. ESL Mobile зүүн азийн аварга шалгаруулах тэмцээн гурван шатаас бүрдэнэ. Play-Ins, Season, Finals гэсэн гурван шатыг дамжин тоглох юм. Play-In шат 9 сарын 14-өөс эхлэхээр хуваарь нь товлогджээ.

ESL-ийн ази номхон далай, Япон бүсийг хариуцсан Nick Vanzetti: “Wild Rift-ийн зүүн өмнөд азийн аваргыг зохиох болсонд, бас Riot Games-тай хамтран ажиллах болсонд бид үнэхээр баяртай байна” гэжээ.
ESL-ийн зүгээс CS:GO-ийн адилаар Mobile-ийн бүсийн системийг үүсгэж байгаа бөгөөд системтэй, шат дараатай, мэргэжлийн талбарыг үүсгэхийг зорьж байна.
