Мягмар, 12 сар 7, 2021
top banner

ESL ирэх оноос IESF-ийг дэмжин ажиллана

Израйл улсад зохион байгуулагдсан IESF World Championship 2021 тэмцээн явагдаж өндөрлөлөө. Тус тэмцээнд Монгол улсаас Renewal, Lilgun багууд Монгол улсын шигшээ багийг төлөөлөн оролцох буюу Team Mongolia нэрийн дор тоглох байсан. Гэвч COVID-19-тай холбоотой бичиг баримтыг нь Израйлын засгийн газрын зүгээс Монгол, ОХУ улсуудынхыг зөвшөөрөхгүй гэж үзсэнээр манай баг оролцох боломжгүй болсон юм.

Тэмцээн ямартай ч 11 сарын 14-20 өдрүүдэд Tekken 7, eFootball 2022, CS:GO, DOTA2 төрлүүдээр аваргуудаа тодруулсан байна. Энэ үеэр мөн IESF гишүүн улсуудын дундах нэгдсэн хурал явагджээ. Одоогоор IESF 100 гаруй улсыг гишүүнээр бүртгэсэн байгаа ба ихэнх улсын төлөөлөл оролцсон байна. Тус хурлаар олон улсын испортын санал санаачлагыг засаглах байгууллын хүрээнд авч хэлэлцжээ.

Испорт нь бусад уламжлалт спортыг бодвол холбооны засаглалтай бус. Тоглоом хөгжүүлэгчдээс дүрмийг тогтоодог учраас тоглоом хөгжүүлэгч байгууллага тухайн төрөлдөө бүх эрх мэдлийг эзэмшдэг гэхэд болно. Тийм ч учраас дэлхий дахинд хамгийн хүчтэй тэмцээнүүд тоглоом хөгжүүлэгчдийнх нь зүгээс гаргасан байх нь элбэг. Үүний улмаас холбоодын талаас засаглах эрх мэдэл суларч, нөгөө талаас хөгжил нь удаашралтай байгаа гэж хэлж болно. Одоогоор дэлхийд Global Esports Federation, International Esports Federation гэсэн хоёр голлох холбоо байгаа юм. Харин энэ удаагийн IESF-ийн хурлаар бусад холбоо төрлийн засаглах байгууллагууд ихэнх нь IESF-ийг дагах дэмжих болсоныг зарлажээ.

Үүнд WESA багтсан бөгөөд WESA нь тус нэрээр төдийлөн идэвхтэй үйл ажиллагаа явуулдаггүй ч ерөнхийдөө бол ESL-ийн бизнесийн бус холбооны төрлийн нэр нь гэж хэлж болно. Тиймээс тус хурлаар ESL ирэх оноос IESF-ийг үйл ажиллагаанууд дээр дэмжих нь тодорхой болсон байна. Мөн IESF нь Украины испортын холбоогоор дамжин WePlay-тэй нилээд ойр ажиллаж байгаа ба өнгөрсөн онд хоёр ч удаа томоохон хэмжээний уулзалтыг зохион байгуулсан.

Ирэх оны IESF World Championship энэ үеэр мөн зарлагдсан ба Индонезийн Балид явагдах аж. Харин 2023 оны тэмцээн Румын улсад явагдахаар урьдчилсан байдлаар товлогджээ.

Шинэ мэдээ

spot_img

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Энд сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу

spot_img