GGForAll нэрийн доор цахим спортын ууган байгууллагуудын нэг CS:GO төрлийн тэмцээнийг 2022 онд дэлхийн 5 бүсийн эмэгтэй тоглогчдын дунд зохионо.
Дэлхийн тэргүүлэгч цахим спортын байгууллага ESL Gaming 20 гаруй жилийн турш видео тоглоомуудын салбарыг хөгжүүлж, дэлхийн хэмжээнд цахим спорт, видео тоглоомын шинэ санаачлагыг нэвтрүүлэн, тоглогчдод мэргэжлийн тамирчин болох боломжийг бий болгож, цахим спортын эко системийг бүрдүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулж байгаа байгууллага билээ. Энэ байгууллагын гол бүтээгдэхүүн нь Pro Tour, Intel® Extreme Masters, Mobile, DreamHack Festivals юм.
Дэлхийн цахим спортын тэргүүлэгч компани ESL Gaming Intel® болон DHL-тэй хамтран эмэгтэйчүүдийн CS:GO төрлийн тойргийн тэмцээнийг 2022 онд зохиох болсоноо зарлалаа. Дэлхий даяар хамгийн алдартай цахим спортын тоглоомуудын нэг болох Counter-Strike: Global Offensive (CS:GO)-ийн хувьд цоо шинэ өрсөлдөөнт экосистемийг бий болгож, бүх эмэгтэй тоглогчдын мэдлэгийг дээшлүүлэх, шинэ боломжуудыг олгох, төлөөллийг сайжруулах, тэгш боломж олгох үүднээс энэ тэмцээнийг зарлаж байна.

“The CS:GO ecosystem” тэмцээн нь
- Бүс нутгийн лиг,
- DreamHack наадмын үеэрхи тоглолтууд,
- ESL Cash Cup гэсэн 3 төрлөөр явагдаж 500,000 долларын шагналын сантай.
Хойд Америкаас тус бүр найман баг нийт 150,000 ам.долларын шагналын сантай тэмцээнд өрсөлдөнө. Хоёр бүсийн шилдэг гурван баг; Өмнөд Америк, Ази-Номхон далайн нээлттэй сонгон шалгаруулалтааас шалгарсан нэг баг нийлж DreamHack Dallas (2022 оны 6-р сарын 3-5-ны хооронд) болон DreamHack Winter (11-р сарын 25-27) зэрэг дэлхийн лигийн финалд оролцоно.
DreamHack фестивал
DreamHack наадмын үеэр бие даасан арга хэмжээнүүдээс гадна дөрвөн бүсийн найман баг Pro Tour-ийн хэсэг болох Challenger-ийн тэмцээнтэй эн тэнцэх 100,000 долларын шагналын сангийн төлөө тулалдах болно. Эхний арга хэмжээ 2022 оны 7-р сарын 1-3-ны хооронд DreamHack Valencia-д болно.
ESL Cash Cup
2022 оны 1-р сараас эхлэн эмэгтэй багуудад зориулсан Esports League Cash Cup-ыг ESEA-д нэмж, эмэгтэйчүүд тоглогчдоос бүрдсэн Ази Номхон далай, Европ, Хойд Америк, Өмнөд Америкийн бүс нутгийн багууд нийт 4000 ам.долларын шагналын сантай тэмцээнд сард хоёр удаа өрсөлдөнө.
ESL Gaming нь эмэгтэйчүүдэд зориулсан CS:GO экосистемийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх, үндсэн болон бусад тэмцээн зохион байгуулагчдын талаар нэгдсэн платформоор хангах эмэгтэйчүүдийн тоглогчдын зөвлөлийг байгуулах, эмэгтэй streamer-үүдийг бэлдэх, нийгмийн хариуцлагын санаачилгуудыг саяхан зарласан.
GG for all тоглолт
Эмэгтэйчүүдэд зориулсан CS:GO тэмцээний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ggforall.gg-ээр дамжуулан албан ёсны вэбсайтаас авна уу.