Пүрэв, 10 сар 28, 2021
top banner

ESL албан ёсны криптовалютын хамтрагчтай боллоо

Дэлхийн хамгийн том Электрон спортын тэмцээн зохион байгуулагч байгууллага ESL албан ёсоор цахим мөнгө буюу Crypto Валютыг дэмжин ажиллахаар болсоноо зарлалаа. Үүний хүрээнд тэд цахим мөнгөний албан ёсны хатрагчаараа Coinbase компанийг сонгон ажиллахаар болсон байна.

Coinbase болон ESL хоёр жилийн гэрээ хийсэн бөгөөд энэ хугацаанд ESL-ийн албан ёсны тэмцээнүүд дээр хамтран ажиллахаар болжээ. Хоёр байгууллагын хамтын ажиллагааны хүрээнд явагдах эхний тэмцээн IEM COLOGNE 2021 байх бөгөөд цаашид ESL PRO TOUR болон IEM тэмцээнүүд байх аж. 

Электрон спортын ертөнцөд цахим мөнгөний байгууллагатай хамтран ажиллаж байгаа анхны тохиолдол ESL биш бөгөөд тэднээс өмнө Team SoloMid FTX цахим мөнгөний байгууллагатай хамтран ажиллах болсоноо зарлаж TSM FTX нэртэй болсон билээ. Гэхдээ TSM-ийн хувьд League of Legends болон Valorant-ийн багууддаа FTX нэрийг өгч болохгүй байгаа. Учир нь тэд Riot Games-тэй зөвшилцөлд хүрээгүй байгаа билээ.

Шинэ мэдээ

spot_img

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Энд сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу

spot_img