Бямба, 10 сар 23, 2021
top banner

ESL, BLAST байгууллагууд тэмцээний хуваарь дээрээ хамтран ажиллана

CS:GO-ийн олон улсын тэмцээнүүдийн хамгийн том зохион байгуулагчид болох ESL, BLAST байгууллагууд 2021 оны хоёрдугаар улирлын тэмцээнүүдийнхээ хуваарь дээр хамтарч ажиллахаар болсон байна.

Өмнөх жилүүдэд тэмцээн зохион байгуулагчдын тоо олширсоноор багуудын ачаалал ихэсч, аль тэмцээнийг алгасах, алинд нь өндөр ач холбогдол өгөх эсэх нь ойлгомжгүй болж нилээд төвөгтэй байдлууд үүсч байсан юм. Цаашлаад багууд бэлтгэл, амралтын цаггүй болж зөвхөн тэмцээнд оролцдог байдал газар аваад байсан билээ. Нэг тохиолдолд бүр karrigan дараагийн тэмцээндээ оролцохын тулд өмнөх тэмцээнийхээ финалын тоглолтын сүүлийн хоёр мапийг тоглолгүй шууд нисч байсан сонин тохиолдол гарч байсан нь үүнийг тодорхой гэрчилнэ.

Тэгвэл 2021 оны төгсгөлийн хагаст хоёр том байгууллага нь хуваарь дээрээ анхаарч бие биенийхээ том тэмцээнүүдээс тэмцээнээ зөрүүлж тавих, хоорондын уялдаа болон зайг нь бодолцон төлөвлөж байгаа аж. Цаашлаад тэд 2022 оны хуваарь дээрээ ч гэсэн хамтран ажиллахаар тохирч байгаа юм байна.

Мөн нэмж дуулгахад удахгүй болох IEM Summer 2021 тэмцээнд train мап хасагдаж, ancient-ийг тэмцээн дээр шууд нэмэхээр болсон байна.

Шинэ мэдээ

spot_img

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Энд сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу

spot_img