21.1 C
Ulaanbaatar
Даваа, 5-р сар 1, 2023

Цахим спортын томоохон байгууллагууд нэгдлээ

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Цахим спортын уралдаан тэмцээнийг зохион байгуулагч хамгийн том, олон жилийн түүхтэй DreamHack, ESL байгууллагууд нэгдэж байгаагаа зарлалаа. Хэдийгээр ESL GAMING нэртэй байгууллага болж байгаа ч энэ брэндийн бие даасан байдал нь хэвээрээ үлдэх юм байна. Graig Levine, Ralf Reichert нар C0-CEOs гэсэн статустай байж, шийдвэрээ хамтран гаргана. DreamHack бол 1994 онд үүсгэн байгуулагдаж, 1997 онд хамгийн анхны LAN тэмцээнээ зохиож байсан түүхтэй бол; ESL (Electronic Sports League) 2000 оноос эхлэн CSGO төрлийн тэмцээн зохиож эхэлсэн билээ.

ESL Pro Tour-ийн хуваарь:

  1. IEM Katowice – Feb. 16 to 28
  2. ESL Pro League season 13 – March 10 to April 18
  3. DreamHack Masters – June 3 to 13
  4. ESL One Cologne – July 6 to 18
  5. IEM Melbourne – Aug. 17 to 22
  6. ESL Pro League season 14 – Sept. 1 to Oct. 10
  7. IEM tournament – Oct. 14 to 24
  8. IEM tournament – Dec. 2 to 12

Тун саяхан 9.22-нд CSGO төрлийн ESL Pro Tour-ийн 8 тэмцээнийг хамтран зохион байгуулахаар зарлаж байсан нь цаашдаа нэгдэж магадгүй гэсэн таамаглалыг төрүүлж байсан билээ. Энэ хоёр байгууллага нэгдсэнээр уралдаан тэмцээний тоо цөөрч, илүү чанартай болж, үзэгчид, хөгжөөн дэмжигчид рүүгээ анхаарч, тамирчдын хувьд ч амжилт үзүүлэхэд нөлөөлөх болов уу гэж бодож байна.

- Advertisement -spot_imgspot_img
Ю. Ариунзаяат
Ю. Ариунзаяатhttps://esportsnews.mn/
Цахим спорт бол энэ зууны спорт.
Шинэ мэдээ
- Advertisement -spot_img
Төстэй мэдээ
- Advertisement -spot_img

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here