Пүрэв, 10 сар 28, 2021
top banner

ESL лигтээ шинэ багуудыг хүлээн авна

CS:GO-ийн хамгийн том лиг ESL Pro League-т шинээр багуудыг хүлээн авахад бэлэн гэдгийг ESL-ийн удирдлагууд зарлалаа. Одоогоос жилийн өмнө буюу 2020 оны 2 сард “Луврын хэлэлцээр” нэрийн дор 14 баг ESL Pro League-тэй гэрээ байгуулж ямар нэгэн шалгаруулалтгүйгээр шууд лигт оролцох тохиролцоог хийж байсан юм. Ингэснээр багууд тэмцээний ашгаас хувь хүртэж, тэмцээний зохион байгуулалт, төлөвлөгөө зэрэгт саналаа илэрхийлэх зэрэг олон талын ач холбогдлыг үүсгэж байсан билээ.

Тэгвэл энэхүү 14 баг дээр ESL нэмж багуудтай гэрээ байгуулахад бэлэн гэдгийг саяхан зарласан байна. Багууд өөрсдийн материал, мэдээллээ ESL рүү илгээснээр уг байгууллагын удирдлагууд хэлэлцээд шаардлага хангаж байвал үндсэн 14 баг дээр нэмэгдэх боломжтой хэмээжээ. Мэдээж уг шалгуурт тухайн багийн санхүүгийн нөхцөл байдал, зохион байгуулалт, үйл ажиллагаа зэрэг багтах юм. Өмнөх 14 багийн хувьд Astralis, Na’Vi, Vitality тэргүүтэй дэлхий топ багууд багтаж байгаа билээ. Багуудын хүсэлтийг ESL энэ сарын 25 хүртэл авах юм байна.

Шинэ мэдээ

spot_img

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Энд сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу

spot_img