Пүрэв, 10 сар 28, 2021
top banner

ESIC CS:GO-ийн гурван тоглогчийг matchfix хийсэн хэргээр бандлаа

Esport-ийн арбитрын байгууллага болох Esports Integrity Commission үйл ажиллагаагаа идэвхтэй явуулсаар байна. Саяхан Монголд хүртэл гишүүнчлэлээ өргөжүүлж MESA-ийг гишүүнээр бүртгэсэн ESIC саяхан Хойд Америкийн бүст CS:GO-ийн гурван тоглогчид бан оногдууллаа.

ESEA Premier 35-ийн Хойд Америкийн бүсийн тэмцээнд гурван тоглогч matchfix хийсэн байж болзошгүй ул мөр betting сайтуудад мөрдлөг хийсний үр дүнд гарсанаар ESIC руу хэрэг нь шилжсэн байна. Тухайн мэдээлэл анх 2021 оны 4 сард онлайнаар ил болсон бөгөөд өдийг болтол тоглогчид болон багийн мэдээллийг нотлогдтол нь нууцалж байсан ажээ.

Ийнхүү гурван тоглогч дээр нийт 34 төрлийн мөрдлөгийг явуулж matchfix хийсэн буюу өөрсдийн хамаарал бүхий тоглолт дээр betting хийсэн нь тогтоогдсон байна. Тус мөрдлөг хагас жилийн хугацаанд ийнхүү үргэлжилж, олон мөрдлөг, шалгалт, нууц материалуудаар дамжин хэргийг ил болгожээ. Мэдээж нэг талаас matchfixing хийх аргууд нарийссаар байгаа ч энэ мэтчлэн ESIC өөрсдийн давуу эрхийн дагуу хэргийг мөрдсөний үр дүн илрүүлсээр байна.

Бан авсан тоглогчид Rebirth багийн гурван тоглогч байсан тэдгээрт 5 жилийн туршид ESIC-ийн гишүүн байгууллагын ямар ч тэмцээнд оролцох боломжгүй гэсэн банг оногдуулжээ. Үүнд ESL, BLAST, WePlay, LVP, Relog Media төдийгүй манай улсаас гишүүнд тооцогддог MESA-ийн тэмцээнүүд ч багтаж байна. Тиймээс уг тоглогчид журмын дагуу уг байгууллагуудын тэмцээнд 5 жил оролцох боломжгүй боллоо. Мөн ESIC зүгээс гишүүн бус байгууллагууд ч бан авсан тоглогчдыг тэмцээндээ оролцуулахгүй байхыг уриалсан байна.

Шинэ мэдээ

spot_img

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Энд сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу

spot_img