Пүрэв, 10 сар 28, 2021
top banner

ESIC дөрвөн тоглогчид 12 сарын бан оногдууллаа

Саяхан Монголын Электрон Спортын Холбоог гишүүнээрээ элсүүлсэн ESIC байгууллага ээлжит ban-ийн шийтгэлээ зарлалаа. Энэ удаад ESL Mobile Open тэмцээнд Legends of Runeterra төрөлд оролцсон 3 тоглогч, Brawl Stars төрөлд оролцсон нэг тоглогчид бан өгсөн байна.

Brawl Stars төрөлд өмнө нь ESIC-аас бан авч байсан тоглогч өөр нэрээр оролцсон тохиолдол гарсан ажээ. Тус тоглогчийн хувьд Hiroshi нэрээр үндсэн нэрээ сольж оролцсон бөгөөд 12 сарын бан аваад байсан тоглогч юм. Улмаар ESIC-аас тус бангийн хугацаа дээр шийтгэл нэмж, дахин 12 сарын туршид буюу 2023 оны 3 сарын 1 хүртэл ESIC-ийн гишүүн байгууллагуудын бүх арга хэмжээнд оролцохгүй болгосон байна. ESIC-ийн хувьд гишүүн холбоод, байгууллагуудаа тэлсээр байгаа ба аль нэг гишүүн байгууллагатай нь холбоотой бан оногдуулахад тус бан нь бусад бүх байгууллагадаа үйлчлэх юм. Ингэснээр нэг тэмцээнээс бан авч байгаа биш, ESL Mobile Open-оос гадна BLAST, Weplay гээд олон байгууллагуудын тэмцээнд оролцох эрхгүй болж байгаа ажээ. Цаашлаад ихэнх тэмцээн зохион байгуулагч газрууд ESIC бантай байвал тэмцээндээ бүртгэдэггүй юм байна.

Үлдсэн 3 тоглогчийн хувьд шинээр бан хүртсэн бөгөөд Legends of Runeterra төрөлд boosting behavior буюу cheat, hack хэрэглэсэн нь тогтоогтдсон тул 12 сарын турш ESIC гишүүн байгууллагуудын бүх тэмцээнд оролцох эрхгүй болсон байна. Үүнийг энгийнээр тайлбарлавал манай Монгол улсын MESA-ийн тэмцээнүүдэд ч оролцох эрхгүй болж байгаа гэсэн үг юм. 

Шинэ мэдээ

spot_img

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Энд сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу

spot_img