Ням, 10 сар 24, 2021
top banner

erkast, sk0r тэргүүтэй NKT баг Funspark Ulti Season 2 тэмцээнд түрүүллээ

Funspark Ulti Season 2 тэмцээний азийн шатны ээлжит тоглолтууд 7 сарын 4-16 хооронд явагдаж ялагч нь тодорлоо. Монголоос D13, Checkmate, Renewal багууд оролцсон бол Монгол тамирчид болох erkast, sk0r нарын NKT мөн оролцсон юм. Ингээд хэсгийн шатнаас D13 баг цахилгааны асуудлаас болж тоглолтдоо ороогүй тул шийдвэрлэх тоглолтод авто хожигдол авч тэмцээнийг өндрлүүлсэн.

Харин бусад гурван багийн хувьд бүгд хасагдах шатанд шалгарч Renewal Checkmate-тэй учраа таарсан байна. Ойрхон явагдсан тоглолт Renewal илүү гарч 2:1-ийн харьцаатайгаар ялалт байгуулсан. Тус тоглолтод ойрын тоглолтуудаа эрүүл мэндийн шалтгааны улмаас өнжөөд байсан Techno4k оролцсон байна.

Хагас шигшээд Renewal болон NKT багууд учраа таарч 2:1-ийн харьцаатайгаар NKT ялалт байгуулсанаар гранд финалын эрхийг авсан юм. Ингээд өнөөдөр NKT финалд Хятадын Wings Up-тай тоглож overpass дээр 16:14, dust2 дээр 16:5 гэсэн харьцаагаар 2:0-ээр ялсанаар баг байгуулагдсанаасаа хойшх анхны олон улсын тэмцээний түрүүгээ авлаа.

Шинэ мэдээ

spot_img

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Энд сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу

spot_img