Epic Games метаверсийг хөгжүүлэх зорилгоор Sony, The Lego Group-ийн эзэн Kirkbi компаниудаас тус бүр 1 тэрбум долларын хөрөнгө оруулалт авлаа.
Epic Games өөрийн компанийхаа метаверсийг хөгжүүлэхэд, цаашдын өсөлтөд дэмжлэг үзүүлэх зорилгоор Sony , The Lego Group-ийн ихэнхи хувийг эзэмшдэг Kirkbi компаниудаас тус бүр 1 тэрбум долларын хөрөнгө оруулалт авлаа.
Ингэснээр Epic компаний үнэлгээ 31.5 тэрбум доллар болжээ. Sony 2020 онд 250 сая долларыг бэлнээр нь хөрөнгө оруулалт хийж байсан бол Kirkbi өнгөрсөн долоо хоногт хүүхдэд ээлтэй метаверсийг хөгжүүлэхэд хамтран ажиллахаа зарласан.
Ингэснээр Epic компаний үнэлгээ 31.5 тэрбум доллар болжээ

Metaverse, Web3, NFT зэрэг нь цахим спорт, видео тоглоомын салбарт улам нөлөөтэй болж байгаа энэ үед хөрөнгө оруулалтаар хүүхдүүдэд ээлтэй метаверс орчныг бүрдүүлэх томоохон төслийг санхүүжүүлэх юм байна.
Epic games бол цахим спортын төрөл, энтертайнмент төрөл гэдгээрээ ч олны анхаарлыг байнга татаж байдаг Fortnite тоглоомын модулдаа метаверс орчныг сүүлийн хэдэн жилийн турш хөгжүүлж байгаа билээ. Энэ туршлагадаа тулгуурлан тоглогчид, тамирчид, хөгжөөн дэмжигчид, үзэгчид нэгэн орчинд хамтдаа байх орчинг бүрдүүлж, брэндүүд бүтээлч, хүртээмжтэй байж, уран бүтээлчид өөрийн хамт олныг бий болгож, хамтдаа хөгжих боломж олгоно гэж үзэж байна.